.: Delika D-5 зарна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Тооцооны нягтлан бодогч ажилд авна :..: Эм зүйч, Эм найруулагч ажилд авна :..: Түгээлтийн жолооч ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Хотын төвмйн байр хөлслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ХУД АКАДЕМИ 1 ХОТХОН :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Delika D-5 зарна :..: Эмийн санд Жор баригч :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: bairand suulgana :..: Алтай хотхоны 4-р ээлжинд 3 өрөө байр зарна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Авто цахилгаан засвар :..: ЗУСЛАНГИЙН БАЙР ХӨЛСҮҮЛНЭ. :..: Худалдах зорилгоор хуурамч мөнгө :..: Нембутал худалдаж аваарай, Пентобарбитал натри онлайнаар худалдаж аваарай :..: ЗУСЛАНГИЙН БАЙР ХӨЛСҮҮЛНЭ. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :.
О.Дашбалбар Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ!
2011:01:20 22:18:56

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
 
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
 
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
 
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
 
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
 
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
 
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
 
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
 
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 

Нийтэлсэн: b.b-e | Шүлэг | Үзсэн 35831
.: - Би аварга болохоороо хуучин жинсэн өмдөө өмсөж хуучин малгай духдуулж, сахал тавиад намайг хэн ч танихгүй хөдөөгийн нэгэн гудамжаар алхах болно. Намайг зөвхөн хүнийх нь хувьд хайрлах тэр хүнийг олтлоо алхана. Дараа нэг сая америк долларын үнэтэй газар, өндөр тансаг балконтой 250,000 америк долларын үнэтэй гэртээ аваачиж түүнд Кадилак маркийн машинуудаа цэвэрхэн тунгалаг усан бассейнаа үзүүлнэ. Тэгээд түүнд “За хайрт минь, энэ бүхэн зөвхөн чинийх, яагаад гэвэл чи намайг байгаагаар минь хайрласан учраас” гэж хэлнэ.(Алдарт боксчин Муххамед Али) :.

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.