.: Delika D-5 зарна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Тооцооны нягтлан бодогч ажилд авна :..: Эм зүйч, Эм найруулагч ажилд авна :..: Түгээлтийн жолооч ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Хотын төвмйн байр хөлслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ХУД АКАДЕМИ 1 ХОТХОН :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Delika D-5 зарна :..: Эмийн санд Жор баригч :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: bairand suulgana :..: Алтай хотхоны 4-р ээлжинд 3 өрөө байр зарна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Авто цахилгаан засвар :..: ЗУСЛАНГИЙН БАЙР ХӨЛСҮҮЛНЭ. :..: Худалдах зорилгоор хуурамч мөнгө :..: Нембутал худалдаж аваарай, Пентобарбитал натри онлайнаар худалдаж аваарай :..: ЗУСЛАНГИЙН БАЙР ХӨЛСҮҮЛНЭ. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :.
Одоо та нэг цаг ажлаа хийлгүй надтай хамт байгаач.
2010:05:26 14:03:35

Залуу их ядарсан байдалтай гэртээ ирэхэд таван настай хүү нь хаалганы өмнө түүнийг хүлээж байлаа.
Хүү ааваасаа: “Ааваа та нэг цагт хэдэн төгрөг олдог вэ?” гэж асуув. Угаасаа их ядарсан байсан болохоор
залуу хүүдээ: “Энэ чамд ямар ч хамаагүй ээ” гэж хариулав. Хүү нь түүнээс гуйж, үүнийг л мэдэхийг хүсч байгаагаа дахин хэлэв.
Залуу: “За яахав, чи үнэхээр үүнийг мэдэхийг хүсч байгаа бол би хорин мянган төгрөг олдог юм” гэлээ. Хүү дахиад л
“Аав аа тэгвэл та надад арван мянган төгрөг зээлээч” гэв.
Аав нь ихэд уурлан: “Надад чиний энэ хачин тоглоомыг тоглоод сууж байх зав, бас чамд өгөх мөнгө алга. Хурдан өрөөндөө ороод хаалгаа хаагаад унт” гэлээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө орж хаалгаа хаалаа.
Залуу ууртай гэгч нь: “Энэ хүүхэд яахаараа ийм зүйл ярьж зүрхэлнэ вэ” гэж бодов. Нэг цаг өнгөрч, залуу жаахан тайвширсныхаа дараа хүүдээ яагаад мөнгө хэрэгтэй болсныг асуугаагүйгээ гэнэт санав. “Магадгүй, түүнд үнэхээр мөнгө хэрэгтэй байсан ч юм бил үү…”
Тэр хүүгийнхээ өрөөнд орлоо. Орон дээрээ хэвтэх хүүгээсээ “Чи унтаж байна уу?” гэж асуув. Хүү нь “Үгүй” гэж хариулав. “Миний хүү энэ арван мянган төгрөгийг ав. Аав нь их ажилтай байгаад, ядарсан учраас муухай зан гаргасан байна уучлаарай хүү минь” гэв.
Хүү их баярлаж, баярлалаа аав аа гэжээ. Шууд л дэрэн доороосоо үрчийсэн баахан бутархай мөнгө гаргаж ирээд хурдан гэгч нь тоолж эхлэв. Үүнийг харсан аав нь ихэд уурлан:
“Чамд мөнгө байсаар байхад яагаад надаас мөнгө гуйсан юм бэ?” гэлээ.
Хүү: “Миний эртнээс хойш хураасан мөнгө байсан ч арай л хүрэлцэхгүй байсан юм” гэж хэлээд аавдаа бүх мөнгөө өгөн:
“Одоо та нэг цаг ажлаа хийлгүй надтай хамт байгаач”

Нийтэлсэн: b.b-e | Мэргэн үг | Үзсэн 15006

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.