.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ”Best” kомпьютер IT сервис. Дуудлагын Үйлчилгээ. Утас:96988808. 88098082 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Цацрал повер Ххк” манай компани нь Үйлдвэр үйлчилгээ, агуулах, зоорь, граж, дэлгү :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: машины толин хар хайрцаг зарна.хэрэглээгүй :..: Машин онгойлгоно :..: Хаалга онгойлгоно 94893533 :..: ЦАЦРАЛ ПОВЕР Ххк: Манай компани барилгын бүх ажил хийж гүйцэтгэнэ. Таны хүссэн хэ :..: ЦАЦРАЛ ПОВЕР Ххк: Манай компани барилгын бүх ажил хийж гүйцэтгэнэ. Таны хүссэн хэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компани зарна :..: Гүний худагтай 1 га газар зарна. (фермер эрхлэх боломжтой) :..: Мөнгө зээлж :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Төв аймаг явах зам дагуу 2айлын 1400м2 газар яаралтай зарна :..: найрамдлын баянголын аманд 4 улирлын АОС зарна :..: ХУД-т 2 өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ :.
О.Дашбалбар Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ!
2011:01:20 22:18:56

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
 
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
 
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
 
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
 
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
 
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
 
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
 
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
 
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 

Нийтэлсэн: b.b-e | Шүлэг | Үзсэн 35763

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.