.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

 Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна.
-Юу хулгайлсан бэ?
-Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан.
-Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв.
Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд,
-Чи яав аа? гэж шүүгч асуув.
-Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ.

Нийтэлсэн: b.b-e

 Монгол улс анх удаа гүний шумбалтын дэлхийн аваргад оролцож гэнэ. Дэлхийн рекордын эзэн Португалийн тамирчин Нуно Гомес шумбаж явна. 100м. Эргэн тойронд харвал ганцхан Монголын тамирчин л ойрхон нэхэж явна. 200м. Монголын тамирчин дөнгөж ард нь. 300м. Монголын тамирчин гүйцэж ирнэ. Нуно усны үзэг гаргаж зурвас бичив.
- Танай тал нутгийн монголчууд усанд ийм сайн гэж мэдсэнгүй шүү. Би бууж өглөө. Браво!
Монголын тамирчин хариу бичиж байна.
- Тэнэг ээ. Би живж байна, мэдэв үү.

Нийтэлсэн: b.b-e

Америк, Франц, Монгол, Хятад 4 залуу эйфелийн цамхаг дээр сууцгааж байв.
Амерк залуу бөөн доллар гаргаж ирээд доош нь шидээд "Америкт энэ зөндөө байгаа" гэв.
Франц залуу хайрцаг дарс доош нь шидээд энэ "францаар дүүрэн байгаа" гэв.
Гэтэл хятад залуу монголруу харснаа "Битгий тэнэг юм хийгээрэй..." lol

Нийтэлсэн: b.b-e

Нэг сурагч шалгалт нь дээрээ баахан бөөсний тухай бэлдээд ирж гэнэ. Ороод билет сугалтал малын тухай ярихаар болж гэнэ.
- Мал бол их үсэрхэг амьтан. Үстэй учраас их бөөстэй байдаг. Бөөс нь дотроо бөөс, хуурс, хачиг... гэтэл багш нь уурлан:
- Чамайг хэн бөөсний талаар ярь гэсэн юм бэ? гээд дахиад өөр билет сугал гэж. Сугалтал загасны тухай ярих болж.
- Загас бол далай тэнгисийн амьтан. Маш гоё амьтан. Би загасанд хайртай. Загасны арьс их гөлгөр байдаг. Хэрвээ үстэй байсан бол бөөстэй байх байсан.

Нийтэлсэн: b.b-e

Хөгшин чинь ёстой баларч байна. -Яасан бэ? -Хэдэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд Дагавар охин маань миний хойд эх болж, Харин аав маань миний хүргэн, Улмаар би өөрийнхөө хойд эхийн дагавар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болчоод...

Нийтэлсэн: b.b-e

Нэгэн залуу гудамжны буланд тамхи угсруулан татаж байв. Үүнийг нь анзаарсан 1 хүүхэн түүн дээр ирэн "Хөөе, наадах чинь чамайг ална гэдгийг чи мэдэхгүй байна уу, энэ хайрцаган дээрх анхааруулга харахгүй байна уу чи?!" гэхэд
Залуу: "Зүгээр дэ, би програмист"
Хүүхэн: "Тэгээд чи юу хийж чадна гэж?"
Залуу: "Програмистууд анхааруулгад санаа зовдоггүй, харин бид алдаанд л санаа зовдог"

Эх линк

Нийтэлсэн: b.b-e

Үндэсний Шинжлэх Ухааны Холбоо Америкийн албан тушаал дээр нэгэн сонирхолтой судалгаа хийжээ.
1. Ажилгүй болон шоронд хоригдсон хүмүүсийн спортын сонголт: Сагсан бөмбөг
2. Засварын ажилчдын спортын сонголт: Боулинг
3. Урд фронтод ажиллагсадын спортын сонголт: Хөл бөмбөг
4. Зааварлагч, хянагчдын спортын сонголт: Бэйсбол
5. Дунд менежментийн ажилчдын спортын сонголт: Теннис
6. Корпорацийн ажилчдын спортын сонголт: Гольф
Үр дүн нь: Албан тушаал нэмэгдэх тусам, бөмбөгний хэмжээ нь жижиг болох.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e

- Чи хувин ус ууж чадах уу?
- Би ямар мал юм уу.
- Тэгвэл хувин нэрмэл?
- Би эр хүн юм байгаа биз дээ.

Нийтэлсэн: b.b-e
Дэлхийн сонин хачинаас: Оросууд газраа 100 м ухсан чинь UTP кабель гарч гэнэ тэгээд оросууд 100 жилийн өмнө UTP хэрэглэгдэг байсан болжээ.
Америкууд 200 м ухсан чинь шилэн кабель гарч иржээ тэгээд америкчууд 200 жилийн өмнө шил хэрэглэдэг байсан болжээ.
Монголчууд 300 м ухсан ч юу ч гарч ирээгүй гэнэ тэгээд монголчууд 300 жилийн өмнө wireless хэрэглэдэг байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн гэнэ.
Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.