|
|
|
|
|
Он, сар, өдөр, цаг, минут, секундтэй холбоотой функцүүд:
• DATE(он,сар,өдөр) Он сар өдрийг тухайн нүдэнд тодорхойлж өгнө. А1=DATE(1995,11,26) гэж А1 нүдэнд он,сар,өдрийг тодорхойлж өгнө. Доорх жишээнүүдэд он,сар,өдрийг тодорхойлсон нүдийг А1, цаг,минут,секунд тодорхойлсон нүдийг В1 гэж тооцъё.
• TIME(цаг,минут,секунд) Тухайн нүдэнд цаг,минут,секундыг тодорхойлж өгнө. В1=TIME(10,55,59)=10:55 AM гэж гарна. AM нь үдээс өмнөх, PM нь үдээс хойшхи цагийг илэрхийлнэ.
• DATEVALUE(он,сар,өдөр) 1900 оны 1 сарын 1-нээс тухайн он,сар,өдөр хүртэлх нийт хоногийн тоог тодорхойлно.
DATEVALUE(“1995/11/26”)=35029
• DAY(A1) Тухайн сарын өдрийг тодорхойлно.
DAY(A1)=26 ...
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Excel-д математикийн үйлдлүүдийг хийж болохоос гадна янз бүрийн үүрэг бүхий функцүүд байдаг.
Excel-д функцүүдийг яаж ашигласнаас хамаарч мэдээлэл боловсруулалтын чанар, хурд, үр дүн хамаарах учир тэдгээрийг бүх боломжит хувилбараар ашиглаж сурах хэрэгтэй. Өргөн хэрэглэгддэг функцүүдээс заримийг нь авч үзье.
Математикийн үйлдлийн тэмдгүүд:
+ - нэмэх
- - хасах
* - үржүүлэх
/ - хуваах
^ - зэрэгт дэвшүүлэх
Функц болон томъёолол бичихдээ тэнцүүгийн тэмдгээр эхэлж бичих бөгөөд түүнд бичигдэх томъёоллыг англи үсгээр бичнэ.
Жишээлбэл: =(A1+B2^2)/C2, =SUM(A1:A5,B5:C5)
Функц болон томъёолол бичихэд нүдний хаягийг үнэмлэхүй, харьцангуй, нийлмэл гэсэн хэлбэртэйгээр бичнэ.
Үнэмлэхүй хаяг - SAS5 мөр ба багана үнэмлэхүй
Харьцангуй хаяг - А5 мөр ба багана харьцангуй
Нийлмэл хаяг - SА5 багана үнэмлэхүй, мөр харьцангуй
- АS5 багана харьцангуй, мөр үнэмлэхүй
Харьцангуй хаяг гэдэг нь тухайн хаяг өөр орчинд харьцангуй өөрчлөгдөхийг хэлнэ. Үнэмлэхүй хаяг гэдэг нь тухайн хаяг өөр орчинд үл өөрчлөгдөхийг (тогтмол) хэлнэ....
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хуудасны тохиргоо хийх
File цэсний Page Setup командаар хуудасны тохиргоо хийнэ. Энэ командыг сонгосноор 4 хуудас бүхий харилцах цонх гарч ирнэ.
Page хуудас
Portrait - цаасыг босоо байрлуулах
Landscape - цаасыг хэвтээ байрлуулах
Scaling - хэвлэгдэж гарах хүснэгтийн масштабыг өөрчлөх
Adjust to ... % normal size - бодит хэмжээг тодорхой хувиар ихэсгэж багасгах
Fit to . . .page(s)wide by ... tall - заасан хуудасны тоонд тохируулан багасгах
Paper size - цаасны хэмжээг сонгоно.
Print Quality - хэвлэлтийн чанарыг тодорхойлно.
First Page Number - эхний хуудасны дугаар ...
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хэвтээ тэнхлэгийн дагуу мэдээлэлд хийх зэрэгцүүлэлт
Хэвтээ тэнхлэг (Horizontal) хэсгээс мэдээллийг хэвтээ тэнхлэгийн дагуу нүдэнд яаж зэрэгцүүлэхийг заана. Сонголт гаргах товч дээр хулганы заагч байрлуулан нэг товшиход сонголтууд гарна.
Сонголтууд Сонголтын утга
General Текстийг зүүн тийш, тоог баруун тийш зэрэгцүүлнэ.
Left (Indent) Зүүн тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Center Мэдээллийг голлуулна.
Right (Indent) Баруун тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Fill Ижил утгаар дүүргэнэ.
Justify 2 талаасаа зэрэгцүүлэлт хийнэ.
Center Across Selection Тэмдэглэсэн цонхнуудын хувьд голлуулж бичнэ.
Distributed Indent Мэдээллийг голлуулна.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нүд зөөх - Идэвхтэй нүдний хүрээн дээр хулганы заагуурыг байрлуулан зүүн товчлуурыг дараастай (хулганы заагуур сум болж өөрчлөгдөнө) хөдөлгөж зөөнө.
Нүд хуулах - Идэвхтэй нүдний хүрээний баруун доод буланд хулганы заагуурыг байрлуулж (ингэхэд хулганы заагуурын хэлбэр нэмэх тэмдэг болж өөрчлөгдөнө) зүүн товчлуурыг дараастай хөдөлгөн хуулна (хувилна) . Эсвэл идэвхтэй нүдэн дээр хулганы заагуурыг байрлуулж Ctrl товчны хамт дарж хуулна. Хуулахад тухайн нүдний бүх мэдээлэл (формат) хуулагдана.
Нүд устгах - Идэвхтэй нүдний мэдээллийг устгахдаа Delete товчийг дарна. Нүдний формат өөрчлөгдөхгүй.
Муж хуулж зөөхдөө командын хэрэгслэлүүд дэх холбогдох хэрэгслэлүүдийг болон командын menu дэх командуудыг эсвэл блоклогдсон хэсэгт хулганы заагуурыг байрлуулан баруун товчлуурыг дарахад гарах Short Cut menu-г ашигладаг.
Ажлын талбарын аль нэг хэсэгт хулганы заагуурыг байрлуулан баруун товчлуурыг дарахад гарах Short Cut menu түүний командуудын үүрэг, хэрэглээг авч үзье.
Cut - Идэвхтэй нүд буюу блоклогдсон хэсгийг ClipBoard-руу зөөнө.
Copy - Идэвхтэй нүд буюу блоклогдсон хэсгийг ClipBoard-руу хуулна.
Paste - ClipBoard-д байгаа мэдээллийг идэвхтэй нүднээс эхлэн хуулна. Хуулж зөөхөд нүдний формат мөн адил хуулагдаж зөөгдөнө.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Excel нь эрдэм шинжилгээ, эдийн засгийн тооцоо судалгааг математик, санхүүгийн аргыг ашиглан үр ашигтай боловсруулахад зориулагдсан Windows системийн хэрэглээний программ хангамжийн нэг юм.
Excel программ хангамжийг ашигласнаар :
- Тоон болон текст мэдээлэл оруулах, боловсруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх
- Төрөл бүрийн график, объект байгуулах
- Мэдээллийн эмх цэгцтэй нэгжийг бий болгож, сан байгуулах ба түүнээс хэрэглэгчийн шаардлагад нийцсэн мэдээллийг гарган авах
- Мэдээлэл боловсруулалтын үйл ажиллагааг хялбарчилж, автоматжуулах
- Мэдээллийг хэрэглэгчийн хэрэгцээ шаарлагад тохируулан ашиглахад тохиромжтой хэлбэрээр хэвлэх зэрэг асуудлуудыг хялбархан шийдэж болно.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1. Хэрэв та өөрийн биеэр компани дээр ирж байвал лазар принтерээр хэвлэсэн эх хувиа авчраарай. /Зөвхөн шаардлага хангасан чанартай цаас хэрэглээрэй./
2. Хүн төрөлхтөн аль эрт дээр үеэс л “товч байх нь авъяас юм” гэдэг зарчмыг баримталж ирсэн тул хамгийн ихдээ хоёр нүүрэнд багтаагаарай.
3. Үг, үсгийн алдааг маш сайн нягтлан үзээрэй.
4. Нэг “CV”-г нэг, хамгийн олондоо хоёр компани руу явуулаарай.
5. Хуудасны баруун доод булан болон дээд хэсэгт сул зай үлдээгээрэй. Ярилцагч тэмдэглэгээ хийг.
6. Хамгийн сүүлчийн хувь үлдсэн гэж хэзээ ч битгий хэлж байгаарай.
7. Хуулбарлаж авахыг гуйж болохгүй.
8. Зургаа наа. Ажил олгогч таныг илүү сайн цээжлэх болно. Түүнээс гадна өнгөт зураг бол тэр болгон шууд хаягддаггүй, бас сэтгэгдэл үлдээдэг.
9. Хэрэв та дизайнерын ажилд орох гэж байгаа л биш бол нэг төрлийн сайн гаргагдахуйц шрифт хэрэглээрэй.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|