.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Металл , хуванцар материалаар таамбар хийнэ :..: Бүх төрлийн вакум болон металл цонх :..: Ноц бетон зуурмаг ХХК бетон зуурмаг тогтвортой нийлүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Prius41 зарна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: emegtei bulgan shuba shine razmer M :..: Сэндвич хавтан :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Авто машин онгойлгож түлхүүр тааруулж өгнө.90808020 :..: Машины хаалга эвдрэлгүй онгойлно 24 цаг 94893533 95893533 :..: Хаалга онгойлгоно гол солино 24 цаг 94893533 95893533 :..: Ноц бетон зуурмаг ХХК бетон зуурмаг тогтвортой нийлүүлнэ :..: Авто машин онгойлгож түлхүүр тааруулж өгнө.90808020 :..: гэрлүгэ виста хотхон :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: зуслангийн шовгор худалдаалж байна. 99643414 :..: УУЛ УУРХАЙН КЕМП АЖИЛЧДЫН БАЙР :..: зуслангийн шовгор худалдаалж байна. 99643414 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :.

Сайн хүнтэй битгий мэлз
Муу хүнтэй битгий болз

Үнэн гэгч түмэн сайхны үндэс
Худал гэгч түмэн муугийн туйл

Хатуу сэтгэлийн аяс хол
Хартай хүний элэг хол

Өөдлөх айлын үг нэг
Өсөх малын зүс нэг

Муу тайж халамжлагчдаа баатар
Муу эр эхнэртээ баатар

Ижлээсээ салсан морь цойломхой
Янагаасаа салсан хүн шийдэмхий

Голын ус тэнгэрт хүртлээ хол
Голсон юм голд ортлоо бэрх

Нийтэлсэн: b.b-e

Хамгийн хортой зуршил – Санаа зовох
Хамгийн сайхан баяр хөөр – Бусдад өгөх
Хамгийн их хоосролт – Өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ алдах
Хамгийн сэтгэл ханамжтай ажил – Бусдад туслах
Хамгийн муухай зан – Амиа бодох
Хамгийн том саад – Айдас
Хамгийн их хүч – Хайр
Хамгийн байж болохгүй зүйл – Итгэл алдах
Хамгийн хэрэггүй сэтгэл хөдлөл – Өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт –Инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч – Шударга шулуун зан
Хамгийн том бэлэг – Залуу нас
Хамгийн халдвартай сэтгэл – Урам зориг
Хамгийн ядуу хүмүүс – Хов жив яригчид
Хамгийн сайн сэргээлт – Зоригжуулалт
Хамгийн цоглог үг – “Би чадна“

Нийтэлсэн: b.b-e

1. Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий.
2. Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг.
3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхөд үргэлжилдэг.
4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.
5. Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол, чи ер нь юу чадах юм бэ?
6. Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм.
7. Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.
8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.
9. Цаг бол алт. Тэр харвасан сум шиг өнгөрдөг.
10. Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий.
11. Ирээдүйдээ хөрөнгөө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм.
12. Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаардаг.
13. Өнөөдөр ахиж давтагдахгүй.
14. Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо.
15. Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

Нийтэлсэн: b.b-e

Зарим хүн аливаад одтой байхад нөгөө хэсэг нь яаж ч чармайгаад амжилтанд хүрэх нь ховор байдаг. Бүхнийг гайхамшигтай хувь тавилангаар тайлбарлаж бас боломгүй. Сэтгэл судлаачдын дүгнэлтээс үзэхэд доорх хүчин зүйл амжилтад нөлөөлдөг гэнэ.

1. Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хүлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хүмүүсээ стресст оруулахгүй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.

2. Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Өчүүхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дүгнэлт бүү хий. Аливааг олон талаас нь эргэцүүл, хүмүүстэй зөвлөлд.

З. Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бүү ярь. Хар, цагаан хэл ам хүрэхээс болгоомжил. Хэт бүү догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.

4. Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангүй, чалчаа зан амжилтыг үргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, өөрт хэрэгтэй мэдээллийг түргэн тусгаж сур.

5. Хүмүүстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бүдүүлэг, дээрэнгүй, муухан зан харьцаатай хүнээс амжилт "зугтаадаг".

6. Хүний мууд бүү дурла. Аль болох эерэг энергитэй зүйлд тэмүүлж, түүгээр хүрээлүүлэхийгхичээ.

7. Өгөөмөр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгүй гэдэгт итгээрэй.

Нийтэлсэн: b.b-e

1. Гэрэл зургийг авах биш өөрөө хийх хэрэгтэй. Ansel Adams. 

Гайхамшигтай зураг авахын тулд юу зургийг сайхан болгодог талаар мэдэж байх хэрэгтэй.
Харсан хүн яагаад энэ зургийг сонирхох вэ? Юуг оруулж юуг хассанаар зургийг хамгийн сайхан болгож болох вэ?

2. Чиний авсан эхний 10000 зураг бол хамгийн муу зургууд чинь. Henri Cartier Bresson

Одоог хүртэл хэр олон зураг авснаа мэдэх үү? Зургийг олж хардаг чадвар эзэмшихийн тулд чи хэдэн мянган зураг авах хэрэгтэй. Авсан зурагнуудаа өөр хүний нүдээр харж байгаа олж харах нь өөртөө дүгнэлт өгөх сайн арга юм. Хамгийн анх авч байсан зурагнуудаа хамгийн сүүлд авсануудтайгаа хариуцаалаад үз. Ямар нэг ахиц гарсан байна уу? Хамгийн анх авч байсан зурагнууддаа яаж дурладаг байсангаа санаж байна уу? Одоо ч гэсэн хайрласаар байна уу? Эсвэл тийм ч сайхан зураг биш байна уу? .............

Нийтэлсэн: b.b-e

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гарахгүй байхаар амьдарна.

Ингэхийн тулд:

1. Би-Өөрийн авьяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно.
2. Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэг зарчмыг мөрдлөг болгоно. 
3. Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан, эд баялгийг буй болгоно. 
4. Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай  шударга байлгахын төлөө байна. 
5. Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна. 
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, "Гурван цагийн хэлхээс" Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна. 
7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч-Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай-Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ. 
9. Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.

Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас  хэн ч биднийг үл дурсана.
 

Нийтэлсэн: b.b-e

XIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь багсайсан их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцлуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч - оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус Та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун.

Нийтэлсэн: b.b-e

3 нас: Ээжээ би танд хайртай,
10 нас: Ээжээ ярь ярь,
16 нас: Ээж ядаргаатай ш дээ,
18 нас: Энэ гэрээс явмаар байна,
25 нас: Ээжээ таны зөв байжээ,
30 нас: Ээжийнхээ гэрт буцаж очмоор байна,
50 нас: Ээжийгээ алдмааргүй байна,
70 нас: Ээж л миний дэргэд байвал би бүхнээс ч татгалзахад бэлэн байна гэдэг гэнэ шүү !!!

Ээжийгээ хайрлаж яваарай

Нийтэлсэн: b.b-e

Цагаан сар бол өвөг дээдсээс уламжлалтай, олон зууны турш өвлүүлэн хадгалсаар ирсэн ёс заншил, зан үйл, монгол соёлын цогц илэрхийлэл болсон их баяр билээ. Үндэстний давтагдашгүй өнгө төрхийг илэрхийлэх өв сангаа өнө удаан хадгалж ирсэн нь ухаант ардын маань холыг харж, гүнийг бодсон ухаан бодлын үр шим, үе үеийнхний үр хойчдоо өвлүүлж үлдээсэн эдийн хийгээд оюун соёлын дээжис эрдэнэ юм.

Хүмүүн хоорондын хүмүүнлиг нигүүлсэнгүй сэтгэлийн дотоод нарийн харилцааг илтгэн зохицуулагч шид увидас бүхий монгол ариун ёс, хэв заншил, зан үйлийн бүхэл бүтэн тогтолцооны нилээд хэсэг нь цагаан сарын золголт, ёсолгооны үеэр илүү тод томруун, илүү эрхэмсэг ёсорхуу мэдрэгддэг. Цагаан сараар зүг чигээ гарган, зам мөрөө тэгшитгэж, бодол санаагаа ариусган, буяны сэтгэлийг үүсгэж, амны билгийг билэгшээж, ашдын билгийг эрхэмлэн, үг яриа үйл хөдлөлөө цэгцлэн цэгнэж, төрүүлж өсгөсөн эцэг эх, ургийн хэлхээ төрөл садан, нутаг усны ахан дүүс, найз нөхдөө хүндэтгэн дээдэлж, сайныг ярьж, сайхныг ерөөн, монгол үндэстний гэгдэх юм бүхнээ эдэлж хэрэглэн түүгээрээ бахархах нь манай ард түмний дэвшилтэт уламжлал, эрхэм нандин ёс жудгаар далд зохицуулагдаж буй гэгээн сайхан үйлдэл, хожим хойшид ч гээж үл болох эрхэм соёл билээ.

Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.