Zar.BBE.mn : .: Цонх засвар :..: Хуванцар цонх :..: ordnii zuun tald 3 uruu bair zarna :..: Барилгын заслын бригад яаралтай ажилд авна :..: engiin verna accent yaraltai zarna :..: mashin zarii :..: hvvhed asragch hiine :..: prius 20 hoid urd gerel toli zarna. :..: ЯПОНД СУРАНГАА АЖИЛЛААД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ХИЙХ БОЛОМЖ :..: Барилгын туслах авна .Оюутан байж болно :..: .::Уб варез::. :..: 3x8 hemjeetei zoovriin suuts zarna :..: 2008 oni har ungtei land 200 zarna neg garaar tsewerhen edelsen utas:91090000 :..: Объект зарна :..: Web site hine :..: Гараар оёсон булигаран гөлөм зарна Үнэ 250000 :..: buh uilchilgeende oir bichig barimt buren hashaa baishin zarna :..: Xbox 360 kinect :..: Зуслангын байшин зарна :..: shiveesni mashin zarn, yaraltai :..: Асфальтан болон цементэн зам тавьж байна. утас 89005499 95095499 :..: гоождог эвдэрсэн дээвэр засна оншилно :..: Хотоос 40 км зайд байрлах газар сахиулаар айл буулгана. :.
О.Дашбалбар Амьддаа бие биенээ хайрла, хүмүүсээ!
2011:01:20 22:18:56

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
 
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
 
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
 
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
 
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
 
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
 
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
 
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
 
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 

Намайг дэмжиж доорх линк дээр дарсан танд баярлалаа.
сум
сум
Нийтэлсэн: b.b-e | Шүлэг | Үзсэн 11016
Сэтгэгдэл бичих:
Нэр:  
И-мэйл:
Вэб сайт:
Сэтгэгдэл:  
Баталгаажуулах код:
Баталгаажуулах код:  

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.