Zar.BBE.mn : .: Mongo zeelj unegui suulgana. :..: canon 600d zarna :..: Mehanik,Mosttoi Subaru Forester x20 hyamd zarna :..: honda fit tol avna :..: Цонх засвар :..: Хуванцар цонх :..: ordnii zuun tald 3 uruu bair zarna :..: Барилгын заслын бригад яаралтай ажилд авна :..: engiin verna accent yaraltai zarna :..: mashin zarii :..: hvvhed asragch hiine :..: prius 20 hoid urd gerel toli zarna. :..: ЯПОНД СУРАНГАА АЖИЛЛААД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ХИЙХ БОЛОМЖ :..: Барилгын туслах авна .Оюутан байж болно :..: .::Уб варез::. :..: 3x8 hemjeetei zoovriin suuts zarna :..: 2008 oni har ungtei land 200 zarna neg garaar tsewerhen edelsen utas:91090000 :..: Объект зарна :..: Web site hine :..: Гараар оёсон булигаран гөлөм зарна Үнэ 250000 :..: buh uilchilgeende oir bichig barimt buren hashaa baishin zarna :..: Xbox 360 kinect :..: Зуслангын байшин зарна :.
Р.Чойном : Бяцхан сургаал
2010:11:27 15:49:45

Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтой нь учир
Тулгарсан юманд сүүлд нь дуугар.

Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхэд хэлдэггүй сургаал гэж бий
Хүй ертөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий.

Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий
Хот газар булаацалддаг зүйл
Холын хөдөөд хог дээр хэвтэх ч бий.

Хадтай газар хадуур хэрэггүй
Модтой газар савар хэрэггүй
Морьтой хүнд бензин хэрэггүй
Мотоциклтой хүнд ташуур хэрэггүй.

Аргалын эвэр тэмээнд хэрэггүй
Адууны сүүл ямаанд хэрэггүй
Архины лонх шувуунд хэрэггүй
Алтан бөгж сармагчинд хэрэггүй.

Бөөгийн хэрэгсэл ламд гай
Бөхийн зодог эхнэрт лай
Бурхан тахил чөтгөрт дараа
Буу саадаг чавганцад төвөг.

Байгаль болоод хүний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий.

Хэн бүхэн балчир хүүхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвүүцнэм вэ
Хэвтэж байхдаа амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл аюул гэдэг тэр.

Ууланд байхад мод гэдэг үзэсгэлэн ч
Унтаад босоход гэрт ургасан байвал ямар вэ ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө морьтой загас таарвал ямар вэ ?

Оронд тэврэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид огторгуйдаа чимэг
Ойчоод түрвэл нь дэлхий юу болох вэ.

Хөлийн оймсыг гарт өмсөгвөл ямар вэ
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ
Хөрсний анжисаар дээл эсгэвэл яах вэ.

Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.

Үлгэрлэвээс өглөө галлах эхнэр
Үд өнгөрөөж босвол хэрэг юун
Үерхэж явсан нөхөр туслах тусаа
Үхсэн хойно санавал тус юун.

Үелзүүр залууд гоёж явсан гоёл
Үсэн бууралтахад инээдэм төдий
Үймээний жил түмнийг аварсан зэвсэг
Үе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий.

Учир иймээс амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнийг зохицуул
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай зүйн дотор яв.

Бусдыг хэлэхээсээ өөрийгөө урьтаж шинж
Буруу зөвөө ухаант хүнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд.

Намайг дэмжиж доорх линк дээр дарсан танд баярлалаа.
сум
сум
Нийтэлсэн: b.b-e | Шүлэг | Үзсэн 8816
Сэтгэгдэл бичих:
Нэр:  
И-мэйл:
Вэб сайт:
Сэтгэгдэл:  
Баталгаажуулах код:
Баталгаажуулах код:  

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.