.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Microsoft Word програм
2010:10:30 14:51:37

Microsoft Word програм нь бичиг баримт боловсруулдаг  орчин үеийн боловсронгуй хүчирхэг хэрэгсэл болтлоо хөгжиж Word processor гэж нэрлэгдэх болсон ба Microsoft фирмийн зохион бүтээсэн хэрэглээний програмын бүл /Office/-н бүлд багтдаг чухал програм юм. Word програм нь текстийг үсгийнхээ хэлбэр, хэмжээг янз бүрээр тохируулан бичих,  чимэглэх,  байршлыг өөрчлөх, дотор нь хүснэгт оруулж боловсруулах, зураг дүрс, тусгай тэмдэгт оруулах  зэрэг  маш өргөн боломжуудтай.   
Иймд Word програмаар боловсруулж байгаа баримт нь өмнөх програмуудын боловсруулж байгаа  "Бичиг"-ээс чанарын эрс ялгаатай болсон учир "Бичиг баримт"-Document (Цаашид  ББ гэж товчилно.) гэсэн шинэ нэр томъёо хэрэглэх болсон. Word програмыг Бичиг баримт боловсруулах програм ( товчоор БББП) гэж нэрлэх болсон.
Бичиг эхлэн бичих
Бичиг эхлэн бичихэд хийх бэлтгэл:
1.Бичиж эхлэх баримт нь хоосон /нэг ч тэмдэгт бичигдээгүй/ баримт байвал зохимжтой.
2.Font-фонд хэрэглүүрээс бичих үсгийн фондоо /жишээлбэл англи-Монголоор бичигддэг Arial гэх мэт/ сонгох,
3.Font size-үсгийн хэмжээ хэрэглүүрээс үсгийн хэмжээг сонгоно.
4.Гарны  товчийг Монголоор бичих бол монгол, англиар бичих бол англи үсгийн горимд  шилжүүлнэ.
Бичиг баримтын үндсэн ойлголт: Word  програмаар боловсруулах Бичиг баримт нь зүйлүүдээс, зүйл нь өгүүлбэрүүдээс, өгүүлбэр нь үгнүүдээс тогтоно.
Зүйл-Paragraph гэдэгт шинэ мөрнөөс эхлэх  хоосон зүйл,  нэг эсвэл хэд хэдэн үг эсвэл өгүүлбэр багтана. Зүйлийг  Enter товчоор дуусгаж  дараагийн зүйлийг эхлүүлнэ. Нэг зүйлийг Enter товчоор дуусгаад  юу ч бичихгүй  дахин Enter товч дарвал хоосон зүйл /мөр/ үүснэ. Гарчгийн нэг эсвэл хэд хэдэн үг бичээд  Enter товч дарсан бол гарчиг дангаараа бас л нэг зүйл үүсгэнэ. Бичгийн бие хэсгийн /текстийн/ зүйл нь нэгэн утга санааг илэрхийлсэн өгүүлбэрүүдээс бүрдэх нь нийтлэг байдаг.  Ийнхүү бичиг бичихдээ зүйл зүйлээр бичих нь бичгийн соёлын шаардлагыг хангахын зэрэгцээ Word програмыг сурахад илүү дөхөмтэй  байна.
Үг-Word бол  зүйл болон өгүүлбэрийг бүрдүүлж байгаа чухал нэгжийн хувьд Word програмын шаардлагын дагуу зайн-space  товчоор зааглагдана. Иймд зүүн ба баруун талаасаа зайгаар зааглагдсан тэмдэгтүүдийг Word програм үг гэж ойлгоно. Нэг буюу хэд хэдэн үг нийлж өгүүлбэр үүсгэхдээ зай том үсгээр эхэлж, цэг зайгаар төгсөнө.
Word програмын шаардлагыг хангасан бичиг бичихийн тулд:
1.Зүйлийг Enter товч дарж дуусгаад шинэ мөрнөөс дараагийн зүйл эхлэх,
2.үг бүрийн дараа зайн /урт цагаан/ товч дарж зай гаргах,
3.Цэг эсвэл таслалыг өмнөх үгэндээ зайгүйгээр бичсэний дараа зайн товч дарж зай авах,
4.Зүйлийг эхлэхэд догол мөр гаргах бол Tab товч дарах шаардлагыг дүрэм болгон баримтлахыг хэлнэ.
Энэхүү шаардлагыг хангасан үг, өгүүлбэр, зүйлийг  Word програм тэмдэглэн авч тоолж байдаг. Word програм ингэж тэмдэглэхдээ Таb  товч,  зайн товч,  Enter  товч дарсан байрлал бүрд харгалзан  Õ,  &,  ¶   тэмдэгтүүд байрлуулна.  Үүнийг үл хэвлэгдэх тэмдэгтүүд гэж нэрлэх ба ¶ хэрэглүүрийг идэвхжүүлэн харж болно.
Бүх компьютерийн бэлэн байдлыг сайтар шалгаад нэг нэг сурагчийг гар эзэмших эрх олгоод  ямар нэгэн гарчиг бичүүлж Enter товч даруулж, дараа нь хоёр удаа Enter товч даруулж 2 хоосон зүйл буюу хоосон мөр гаргагдсаныг тайлбарлаж, хэд хэдэн өгүүлбэр болон мөр бүхий зүйлүүдийг бичүүлэхдээ Tab товчоор догол мөр гаргуулаад, Enter товчоор дуусгуулна.

Microsoft Office 2007-ийн давуу талууд

Компьютерийн хэрэглээнд хамгийн тэргүүн эгнээнд явдаг програм бол яахын аргагүй Microsoft Office билээ. Энгийн компьютер хэрэглэгчээс авахуулаад мэргэжлийн түвшний хүмүүс хүртэл тодорхой хэмжээгээр Microsoft Office програмыг ашигладаг.Office багцын шинэ хувилбар болох Microsoft Office 2007 систем нь 2007 оны 1 сарын 30нд анх албан ёсоор худалдаанд гарч байжээ.  Анх 1997 онд Office-ийн эхний хувилбар гарч үүнээс хойш 2000, ХР, 2003 гэх мэтээр хувилбарууд нэмэгдэн шинэчлэгдэж байсан. Гэвч эдгээр хувилбаруудын өмнөх хувилбараас ялгагдах ялгаа тун бага байдаг байсан.

Microsoft Office нийтлэг томоохон өөрчлөлтүүд:

1. Хамгийн чухал өөрчлөлт нь интерфейс буюу бидний танил цонх, цэс зэрэг нь бүхлээрээ өөрчлөгдсөн. Уламжлалт саарал өнгийн цэснүүдийг орчин үеийн техник технологийн харагдуулах “тууз” хэлбэрээр өөрчилсөн.
“Тууз” хэмээх ойлголт нь tab-уудын цувралууд бөгөөд командуудыг төстэй байдлаар нь багцлан ил гаргажээ.

2. Live Preview – буюу Бодитоор харах гэсэн технологийг нэвтрүүлсэн. Та хүссэн ямар нэгэн өөрчлөлт нэмэлтийг хулганаараа очих энгийн аргаар хуудсан дээр хэрхэн харагдахыг харж туршиж болно. Энэ нь өөрчлөлтөө оруулчхаад хэрвээ таалагдахгүй бол буцааж устгах алхмыг байхгүй болгож чадсан.

3. XML-д суурилсан файл үүсгэх нь бас нэгэн томоохон өөрчлөлт юм. Энэ нь хуучин үүсгэдэг байсан өргөтгөлийн нэрэн дээр х үсэг залган хадгалж болно гэсэн үг юм. Энгийнээр doc гэхийн оронд docx гэж хадгална гэсэн үг. Ингэж XML  форматаар хадгалах нь хэн дуртай нь түүнийг нээх, засварлах боломжтой болжээ.

Түүнчлэн Microsoft Office багцад /Word, Excel, PowerPoint/ орсон бүх програм дээр дараах өөрчлөлтүүд гарчээ.
1. Administrative installation image
Administrative installation зургууд нь дотоод install шаардана. Учир нь эдгээр зургуудыг нэтээс татаж харуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс дотоод эх үүсвэрийг шаардахаар тохируулжээ.
2. Clip Organizer: Autoimport
Clip Organizer-ийг анх дуудахдаа Autoimport цонхыг харуулахаа болж харин File цэснээс дуудах
Хуучнаараа: File > Add clips to the organizer > Automatically гэсэн дараалалтай байсан.
3. Document-ийн амьдралын хугацаа
Office 2003 дээр хэрэглэгч сервер дээрх файлыг ачаалах үед шууд тэнд байгаагаар нь ажилладаг байсан харин 2007 дээр бол өөр дээрээ түр зуур хуулаад эндээ ажилладгаар тохируулжээ.
4. Help: Detect and Repair, File Search зэрэг нь байхгүй болсон.
5. Office-ын Recovery буюу нөхөн сэргээх програм суухаа больжээ. Харин 2007 нь өөрөө автоматаар болохоо больсон програмыг илрүүлэх бөгөөд түүний баримтын нөхөн сэргээх арга хэмжээг авдаг болсон байна.

WORD-ийн товчилборууд

Word бол та бидний хамгийн их хэрэглэдэг програм билээ. Тэр бол энгийн мэт боловч асар их зүйлсийг өөртөө нуусан агуу програм билээ. Тэдгээрийн нэг нь доорх товчилборууд юм. Сайн цээжилж, хэрэглэж заншвал тун ч хэрэгтэй дээ.

Товчилбрууд, Тайлбар

Ctrl + A Бүхий л текстийг сонгож харлуулна.
Ctrl + B Сонгосон хэсгийг Bold болгоно.
Ctrl + C Сонгосон хэсгийг санах ой руу хуулна.
Ctrl + X Сонгосон хэсгийг тайрч санах ойд хуулна.
Ctrl + P Хэвлэх цонхыг гаргаж ирнэ.
Ctrl + F Хайлтын цонхыг гаргана.
Ctrl + I Сонгосон хэсгийг Italic болгоно.
Ctrl + K Интернэтийн линк нэмнэ.
Ctrl + U Сонгосон хэсгийн доогуур зураас тавина.
Ctrl + V Санах ой дахь зүйлийг хуулж тавина.
Ctrl + Y Сүүлийн үйлдлийн дахин хэрэгжүүлнэ.
Ctrl + Z Сүүлийн үйлдлийг буцаана.
Ctrl + L Сонгосон текстийг зүүн талд жагсаана.
Ctrl + E Сонгосон текстийг голлуулж жагсаана.
Ctrl + R Сонгосон текстийг баруун талд жагсаана.
Ctrl + M Параграф буюу зүйлийг эмтэлж баруун тийш болгоно.
Ctrl + Shift + F Фонтыг сонгох хэсэг шууд идэвхжинэ.
Ctrl + Shift + > Сонгосон текстийн хэмжээ нэмэгдэнэ.
Ctrl + ] Сонгосон текстийн хэмжээг 1-ээр нэмэгдүүлнэ.
Ctrl + Shift + < Сонгосон текстийн хэмжээ багасна.
Ctrl + [ Сонгосон текстийн хэмжээ 1-ээр багасна
Ctrl + Shift + * Хэвлэхэд гардаггүй тэмдэгтүүдийг харах болон нуух
Ctrl + Нэг үгээр зүүн тийш курсор шилжинэ.
Ctrl + Нэг үгээр баруун тийш шилжинэ.
Ctrl + Мөр болон зүйлийн эхэнд курсорыг шууд аваачина.
Ctrl + Зүйлийн төгсгөлд курсорыг шууд аваачина.
Ctrl + Del Курсорын баруун талд байгаа үгийг бүхлээр устгана.
Ctrl + Backspace Курсорын зүүн талд байгаа үгийг бүхлээр устгана.
Ctrl + End Баримтын хамгийн доор очно.
Ctrl + Home Баримтын хамгийн эхэнд очно.
Ctrl + Spacebar Сонгосон текстийг default буюу уламжлалт фонтын форматад оруулна.
Ctrl + 1 Дан зай бүхий мөрийн хэмжээ
Ctrl + 2 Хос зай бүхий мөрийн хэмжээ
Ctrl + 5 1.5 зай бүхий мөрийн хэмжээ
Ctrl + Alt + 1 Текстийг heading 1 форматад оруулна.
Ctrl + Alt + 2 Текстийг heading 2 форматад оруулна.
Ctrl + Alt + 3 Текстийг heading 3 форматад оруулна.
Ctrl + F1 Task Pane-ийг нээнэ.
F1 Тусламжийн цонх нээнэ.
Shift + F3 Сонгосон текстийн том жижгийг солино.
Shift + Insert Хуулна.
F4 Сүүлд үйлдсэн үйлдлийг шууд давтана.
F5 Goto буюу очих цонхыг нээнэ.
F7 Баримтын алдаа хянах цонхыг харуулна.
Ctrl+F7 Ангууч програм суусан үед монгол текстийн алдааг хянах функцийг ажиллуулна.
Shift + F7 Тайлбар толины цонхыг гаргана.
F12 Save as цонх гаргана.
Shift + F12 Save буюу хадгална.
Alt + Shift + D Өнөөгийн огноог оруулна.
Alt + Shift + T Өнөөгийн цагийг оруулна.

Хулганын товчилборууд

Дарна, дарснаар шууд чирэх Текстээ шууд сонгоод тэндээс тухайн текстээ хааш нь аваачмаар байна, шууд чирж болно.
Хос даралт Үгэн дээр хос даралт хийвэл шууд бүхэл үгийг сонгоно.
Гурвалсан даралт Мөр, зүйлийг бүтнээр сонгохдоо гурвалсан даралт хийх хэрэгтэй.
Ctrl + Хулганын дугуй Баримтыг томруулж жижигрүүлнэ.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 41035

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.