.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Цаг хугацаа, текст, логик, статистик функц ба томъёолол (MS Excel)
2013:02:21 11:10:01

Он, сар, өдөр, цаг, минут, секундтэй холбоотой функцүүд:
 
• DATE(он,сар,өдөр)   Он сар өдрийг тухайн нүдэнд тодорхойлж өгнө. А1=DATE(1995,11,26) гэж А1 нүдэнд он,сар,өдрийг тодорхойлж өгнө. Доорх жишээнүүдэд он,сар,өдрийг тодорхойлсон нүдийг А1, цаг,минут,секунд тодорхойлсон нүдийг В1 гэж тооцъё.

• TIME(цаг,минут,секунд) Тухайн нүдэнд цаг,минут,секундыг тодорхойлж өгнө. В1=TIME(10,55,59)=10:55 AM гэж гарна. AM нь үдээс өмнөх, PM нь үдээс хойшхи цагийг илэрхийлнэ.

• DATEVALUE(он,сар,өдөр) 1900 оны 1 сарын 1-нээс тухайн он,сар,өдөр хүртэлх нийт хоногийн тоог тодорхойлно.
DATEVALUE(“1995/11/26”)=35029

• DAY(A1) Тухайн сарын өдрийг тодорхойлно.
DAY(A1)=26

• DAY360(эхний,дараагийн) Эхний өдрөөс дараагийн өдөр хүртэл хэдэн хоног байгааг тодорхойлно. 
DAY360(“1995/1/1”,”1995/11/26”)=325 хоног байна. Гэхдээ тухайн жилийн хувьд.

• HOUR(B1) В1 нүдэнд тодорхойлсон цагийг гаргана.
HOUR(B1)=10

• MOUNT(A1) Тухайн сарын дугаарыг өгнө.
MOUNT(A1)=11-р сар гэж гарна.

• NOW() Он,сар,цаг,минутын тухай мэдээлэл өгнө.
NOW()=11/26/95 10:55. Энэ нь 1995 оны 11 сарын 26-ны өдөр 10 цаг 55 минут гэдгийг тодорхойлж байна. 

• SECOND(B1) В1 нүдэнд тодорхойлогдсон секундыг гаргана.
SECOND(B1)=59 секунд

• TIMEVALUE(цаг,минут,секунд) Цаг хугацаатай холбоотой эрэмбэлэгдсэн утгыг өгнө. 0-оос 999999999 хооронд утга олгох бөгөөд 0:00:00 (“12:00:00 AM”) бол 0, 23:59:59 (“11:59:59 PM”) бол 0.999988426 утгыг өгнө.
TIMEVALUE(“10:55:59 AM”)=0.455543981

• TODAY() Системийн он,сар,өдрийг гаргана.
TODAY()=11/26/1995

• WEEKDAY(A1) А1 нүдэнд тодорхойлогдсон он,сар,өдрийн хувьд гаригийг тодорхойлно. Гэхдээ бүтэн сайн өдрийг (SUNDAY) 1дэх өдөр гэж тоолдог.
WEEKDAY(A1)=1 гарна.

• YEAR(A1) А1 нүдэнд тодорхойлогдсон оныг гаргана.
YEAR(A1)=1995


Текст мэдээлэл боловсруулахад хэрэглэгдэх функцүүд

•  CHAR(тоо) -  Тоо буюу кодонд харгалзах тэмдэгтийг гаргах 
Жишээ: CHAR(65) -> A

• CLEAN(текст) - Текстнээс бүх хэвлэгдэх боломжгүй тэмдэгтүүдийг арилгах 

• CODE(текст) - Тухайн текстний хамгийн эхний тэддэгтэнд харгалзах кодыг гаргах
Жишээ: CODE(“Aple”) ->65  
CODE(“aple”) -> 97

• CONCATENATE(текст1; текст2,…) - Хэд хэдэн текстөөдийг нэгтгэх
Жишээ: CONCATENATE(“СУР”;”ГУУЛЬ”) ->СУРГУУЛЬ
Хэрэв а1 нүд “Компьютер”, а2 “сургалт” гэсэн үгнүүдийг агуулсан бол
CONCATENATE(a1;“ийн ”;й2)-> Компьютерийн сургалт

• DOLLAR(тоо; бутархайн орон) - Тоог мөнгөн формат ашиглан текстэд хөрвүүлэх
Бутархайн орон гэдэг нь таслалаас хойш байх орны тоог заана. Хэрэв энэ тоо сөрөг утгатай бол тухайн тоо таслалаас урагш тэр утгаар бүхэлчлэгдэнэ. Заагаагүй орхисон тохиолдоолд энэ оронг 2 - оор авна. 
Жишээ: DOLLAR(1234.567; 2) -> "1234.57
DOLLAR(1234.567; -2) -> "1200
DOLLAR(1254.567; -2) -> "1300
DOLLAR(-1234.567; -2) -> "(1200)
DOLLAR(-0.123; 4)-> "(0.1230)
DOLLAR(99.888) -> "99.89

• EXACT(текст1;текст2) - 2 текстийг шалгаад ижил бол TRUE (үнэн), ялгаатай бол FALSE (худал) утга буцаана. Том жижиг өсгийг ялгаатайд тооцно.

• FIND(текст1; текст2; эхлэх_байр ) - Текст1 - ийг текст2 - ийн тодорхой байрлалаас эхлэн хайгаад олдвол тухайн байрлалыг буцаана. Эхлэх_байрыг зааж өгөөгүй тохиолдолд эхний байрлалаас эхлэн хайна. Мөн том жижиг өсгөөдийг ялгаатайд тооцно.
FIND("M","Miriam McGovern") -> 1
FIND("m","Miriam McGovern") -> 6
FIND("M","Miriam McGovern",3)-> 8

• FIXED(тоо, нарийвчлах_орон, таслал_ашиглах_эсэх) - Тоог тодорхой орноор нарийвчлаад текст болгон хөрвүүлнэ.
Таслал_ашиглах_эсэх нь TRUE, FALSE утгын аль нэгийг авна.
Жишээ:
FIXED(1234.567; 1; TRUE) -> "1234.6"
FIXED(1234.567; -1) -> "1’230"
FIXED(-1234.567; -1) -> "-1’230"
FIXED(44.332) -> "44.33"   

• LEFT(текст;тоо) - Текстийн эхнээс бую зүүн талаас тодорхой тооны тэмдэгт таслан авах. Таслах тоог заагаагүй тохиолдолд нэгээр авна.
Жишээ:
LEFT("Нийт дүн"; 4) -> "Нийт"
Хэрэв А1 нь “Соргог” гэсэн үгийг агуулж байгаа бол
LEFT(A1) -> "С"

• LEN(текст) - Текстэнд байгаа нийт тэмдэгтийг тоолно.
Жишээ: LEN("Соргог ХХК")-> 10   LEN("") -> 0

• LOWER(текст) - Текстэн дэх бүх том үсгийг жижиг үсгэнд хүрвүүлэх
Жишээ: LOWER("Red Blue Yellow") -> "red blue yellow"

• MID(текст, эхлэх_дугаар, тоо) - Текстийн дурын байрлалаас тодорхой тооны тэмдэгтийг таслаж авах
Жишээ: MID("One two three”, 1, 3) -> "One"
MID("One two three", 5, 7) -> "two"
MID("1234", 5, 5) -> "" (хоосон текст)

• PROPER(текст) Текстийн үгнүүдийн хамгийн эхний үсэг том бусад нь жижиг болно.
Жишээ:
PROPER("this is a TITLE") -> "This Is A Title"
PROPER("2-cent's worth") -> "2-Cent'S Worth"
PROPER("76BudGet") -> "76Budget"
1. REPLACE(текст1, эхлэл, тоо, текст2) Текст1 -ийн дурын байрлалаас эхлэн заасан тооны тэмдэгтүүдийг текст2-оор солих 
Жишээ:
REPLACE("win95", 4, 2, "dows") -> "windows"
REPLACE("1990 он", 3, 2, "96") -> "1996 он” 

• REPT(текст, тоо) Текстийг өгсөн тоогооор давтах
Жишээ:
REPT("*-", 3) equals "*-*-*-"
A3  "Sales"- ийг агуулж буй бол
REPT(A3, 2.9) equals "SalesSales"

• RIGHT (текст;тоо) - Текстийн сүүлчээс буюу баруун талаас тодорхой тооны тэмдэгт таслан авах. Таслах тоог заагаагүй тохиолдолд нэгээр авна.
Жишээ:
RIGHT("Sale Price", 5) equals "Price"
RIGHT("Stock Number") equals "r"
Returns the number of the character at which a specific character or text string is first found, reading from left to right. Use SEARCH to discover the location of a character or text string within another text string, so that you can use the MID or REPLACE functions to change the text.
 

Syntax

• SEARCH(текст1; текст2; эхлэх_байр) - Текст1 - ийг текст2 - ийн тодорхой байрлалаас эхлэн хайгаад олдвол тухайн байрлалыг буцаана. Эхлэх_байрыг зааж өгөөгүй тохиолдолд эхний байрлалаас эхлэн хайна. Том жижиг үсгүүд адил. Хайхдаа ?, * -ийг ашиглаж болно. ? - нэг тэмдэгт, * - хэд хэдэн тэмдэгтийг төлөөлнө.
Жишээ
SEARCH("e","Statements",6) -> 7

• SUBSTITUTE(текст, хуучин, шинэ, дугаар) - Текстэн доторх хуучин текстийг шинээр солино. Дугаар нь хуучин текстийн эх текстэн дотор орших байрлалыг заана.
Заагаагүй тохиолдолд хамгийн эхнийхийг солино.
Жишээ:
SUBSTITUTE("Sales Data", "Sales", "Cost") -> "Cost Data"
SUBSTITUTE("Quarter 1, 1991", "1", "2", 1) -> "Quarter 2, 1991"
SUBSTITUTE("Quarter 1, 1991", "1", "2", 3) -> "Quarter 1, 1992"

• T(утга) Тухайн утганд харгалзах текстийг буцаана. Хэрэв утга нь текст агуулаагүй бол уг функц хоосон утга (“”) буцаана.
Жишээ:
B1  "ball" гэсэн утгыг агуулж буй бол
T(B1) -> "Rainfall"
B2 нь 19 гэсэн утгатай   
T(B2) -> ""
T("True") -> "True"
T(TRUE) -> ""

• TEXT(утга, формат) - Тоон утгыг өгсөн форматын дагуу текстэд хөрвүүлнэ. 
Жишээ:
TEXT(2.715, "0.00)-> "2.72
TEXT("4/15/91", "mmmm dd, yyyy") -> "April 15, 1991"

• TRIM(текст) - Текстнээс илүүдэл сул зайг арилгах ( Нэгийг үлдээнэ)
Жишээ:
TRIM(" First   Quarter    Earnings   ") -> "First Quarter Earnings"

• UPPER(текст) - Текстний бүх үсгийг том үсгэнд хөрвүүлэх
Жишээ:
UPPER("total") -> "TOTAL"
E5 нь “Дүн” гэсэн утгатай
UPPER(E5) -> "ДҮН”

• VALUE(текст) Текстийг боломжтой бол тоонд шилжүүлэх. Текст нь тогтмол тоо, он сар өдөр, цагийн форматтай байх ёстой. 
Жишээ:
VALUE("1,0)00)-> 1,000
VALUE("16:48:00")-VALUE("12:00:00") -> "16:48:00"-"12:00:00" -> 0.2 болох ба  энэхүү тоо нь 4 цаг 48 минутыг илэрхийлнэ.
Логикийн функцүүд
Логикийн үйлдлүүд:
> эрс их
< эрс бага
>= их буюу тэнцүү
<= бага буюу тэнцүү
 тэнцүү биш
= тэнцүү

• AND(логик1,логик2,…) Нөхцлүүд бүгд үнэн байх тохиолдолд үнэн утга (TRUE) өгнө. Бусад тохиолдолд худал (FALSE) утга өгнө.

• FALSE()   Худал, тийм биш.

• IF(нөхцөл, үйлдэл1,үйлдэл2) Хэрэв нөхцөл үнэн бол үйлдэл1-ийг хэрэгжүүлнэ. Нөхцөл худал бол үйлдэл2 хэрэгжинэ. А1=1999, A2=1000 утгууд байсан гэе. Тэгвэл IF(A1>A2,”A1 нүдэн дэх тоо их”,А2 нүдэн дэх тоо их”)=”A1 нүдэн дэх тоо их” гэсэн хариу гарна.

• NOT(логик)  Эсрэг утгыг буцаана. NOT(TRUE)=FALSE

• OR(логик1,логик2,…) Нөхцлүүдийн ядаж нэг нь үнэн бол үнэн (TRUE), бусад тохиолдолд худал утга өгнө. A1=5, A2=25, A3=9 гэсэн утгууд байсан бол 
OR(A2>A1,A2>A3)=TRUE утгыг буцаана.

• TRUE()   Үнэн, тийм.
 

Статистикийн функцүүд

• AVERAGE(аргумент1,аргумент2,…) Аргументуудын арифметик дундаж утгыг олно. A1=35 B1=50 бол AVERAGE(A1,B1)=42.5

• COUNT(аргумент1,аргумент2,…) Аргументуудын тоон утгыг тоолно.
Дээрх жишээний хувьд дараах хувилбарууд байж болно.
COUNT(A1:A10)=2
COUNT(A1:A4)=2
COUNT(TRUE,,5)=3
COUNT(A1:A10,”9”)=3

• COUNTA(аргумент1,аргумент2,…)  Аргументуудын хоосон биш утгуудыг тоолно.

• MAX(аргумент1,аргумент2,…)  Аргументуудын хамгийн их утгыг олно.

• MIN(аргумент1,аргумент2,…)   Аргументуудын хамгийн бага утгыг олно.

• RANK(аргумент,муж,нөхцөл)  Аргументийн хэмжээнээс хамааран байр эзлүүлнэ. Хэрэв нөхцөл 1 бол өсөхөөр, 0 буюу хоосон байвал буурах эрэмбээр байр эзлүүлнэ. Жишээлбэл: А1,А2,А3 нүднүүдэд 12,25,100 гэсэн утгууд байсан гэж үзвэл дээрх функц дараах утга өгнө.
RANK(A1,A1:A3)=3
RANK(A1,A1:A3,0)=3
RANK(A1,A1:A3,1)=1
Excel-ийн ажлын хуудаснууд, хавтаснуудын хооронд мэдээлэл солилцох
=SUM(‘D:\MSOFFICE\EXCEL\[WORK.XLS}SHEET1’!A1:A10)
Энэ бичлэг нь D диск хөтлөгч дээрх MSOFFICE дэд католог дахь EXCEL дэд катологт байх WORK.XLS нэртэй файлын (тухайн файл нээгдээгүй буюу ачаалагдаагүй үед) SHEET1 (ажлын хуудас)-ийн А1-ээс А10 нүднүүд дэх нийлбэрийг олж идэвхтэй нүдэнд бичнэ.
=SUM([WORK.XLS}SHEET1’!A1:A10)
Энэ бичлэг нь WORK.XLS файл нээгдсэн буюу ачаалагдсан тохиолдолд тухайн файлын (ажлын хавтасны) SHEET 1-ийн А1-ээс А10 нүднүүдэд орших өгөгдлүүдийн нийлбэрийг олж идэвхтэй нүдэнд үр дүнг гаргана.
Дээрх бичлэгүүд нь ажлын хуудаснууд, хавтаснуудын хооронд янз бүрийн мэдээллийг ямар нэгэн аргаар солилцох бололцоо олгож байна. EXCEL-д функцүүдийн хоорондох уялдаа, холбоог хэр зэрэг ашигласнаас хамаарч ажлын чанар, хурд, үрдүн шалтгаална.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 11699

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.