.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Хүний худал хэлж буй эсэхийг мэдэх
2010:12:23 15:21:48

lying - B.B-E

Хүний худал хэлж буй эсэхийг мэдэх нь маш хэцүү байдаг. Тийм ч учраас цагдаа, мөрдөн байцаах газрууд хүний худал ярьж байгаа эсэхийг мэдэх үүднээс тусгай арга техник хэрэглэдэг байна.
Мөн ийм чадвар нь менежер, ажилтан авах гэж буй хүн хэнд ч болов маш чухал хэрэгтэй чадвар юм.
Эхлээд танд худал хэлж байгаа, мөн ов мэх ашиглаж байгаа хүний шинж тэмдгээс танилцуулъя.

Худал ярьж байгаа хүний үйл хөдлөл ямар байдаг вэ?
• Хэрвээ тухайн хүн худал ярьж байвал түүний ярьж байхдаа хийх хөдөлгөөн маш бага байх болно. Мөн хөшүүн, гар бараг хөдлөхгүй. Хэрвээ түүний гар, хөл хөдөлж байвал нэг их том үйлдлүүд хийхгүй.
• Тантай хамт суугаад ярьж байгаа хүн худал ярьж байгаа бол ер таны нүдрүү эгцлэн харж чадахгүй.
• Тэд нүүр, хоолой, амандаа их хүрэх болно. Хамар эсвэл чихнийхээ ард талд хүрэх эсвэл маажна. Ихэнхдээ цээж, тэр тусмаа зүрхнийхээ хэсэгт гараараа хүрэхгүй.

Сэтгэлзүйн байдал ямар байдаг вэ?
• Тэд бараг сэтгэл хөдлөлөө харуулахгүй. Гэхдээ байдал гэнэт өөр болдог.
• Тэдний нүүрний хувирал,илэрхийлэл 2 зэрэг явагддаггүй. Жишээ нь: та хэн нэгэнд бэлэг өгвөл тэд баярлалаа гэж хэлчхээд харин дараа нь нүүрэнд нь инээд тодорно. Өөрөөр хэлбэл тэд баярлалаа гэж хэлэх үед инээхгүй байх аваас үнэндээ тэд баярлаагүй л гэсэн үг.
• Хэрвээ тэр “ Би чамд хайртай” гэж хэлэхдээ нүүрээ үрчийлгэх, эсвэл хөмсгөө зангидах аваас худал хэлж байна гэсэн үг.
• Хэрвээ тэр танруу инээж байх үед нүүр нь бүхэлдээ инээгээгүй бол тэр худал инээж байна гэсэн үг. Хүн үнэхээр инээж байвал нүд, ам гээд бүх нүүр нь бүхэлдээ инээдэг байна.

Хариу үйлдэл ямар байдаг вэ?
• Буруу зүйл хийсэн хүн ихэнхдээ өөрийгөө батлах гэж үхэн хатан тэмцдэг бол харин гэм буруугүй хүн дайралт довтолгоо хийдэг байна.
• Худал ярьж буй хүнийг байцаах үед ихэнхдээ тэд нүүр тулж чаддаггүй ба толгойгоо эсвэл биеэ заавал өөр тийш харуулдаг юм байна.

Ямар үг хэллэг их хэрэглэдэг вэ?
• Худал ярьж буй хүн асуултад хариулахдаа асуулт асуусан хүний асуусан үгийг оролцуулж хариултаа хэлдэг байна. Жишээ нь: Та хамгийн сүүлд ажлаас гарсан уугэж асуувал , Үгүйэ би хамгийн сүүлд ажлаас гараагүй гм.
• Зарим үед худал ярьж буй хүмүүс шууд үгүй гэж хэлэхээсээ зайлсхийн тойруулсан байдлаар хэлэх нь байдаг.
• Худал ярьж буй хүмүүс таныг итгүүлэхэд хэрэггүй маш их зүйлүүдийг ярьж эхэлдэг.
• Худал ярьж буй хүмүүс өгүүлбэр дуусгахдаа дандаа нэг янзын өнгөөр нь дуусгах нь байдаг.
• Хэрвээ та тэр хүнийг худал яриад байгааг гадарлавал шууд ярианыхаа сэдвийг өөрчилөөд үз. Тэр маш хурдан яриагаа өөрчлөх ба тайван болох болно. Магадгүй гэмгүй хүн гэнэт ярианы сэдэв өөрчлөгдсөнийг гайхах болно.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 30892
.: :.

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.