.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Цонхний хаалт :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: ТӨВ ЗАМ ДАГУУ 1-Р ДАВХРЫН 3 ӨРӨӨ ОРОН СУУЦ ХУДАЛДАНА :..: ЦОО ШИНЭ 2 ӨРӨӨ ОРОН СУУЦ ХӨЛСЛҮҮЛНЭ :..: 10 ХОРООЛЛЫН ГОЛДЕН ПАРКЫН 2 ДАВХРЫН 1 ӨРӨӨ БАЙР САРЫН 950 000-ААР ХӨЛСЛҮҮЛНЭ. Т :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Машин онгойлно :..: Хаалга онгойлно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Цонхний хаалт :..: 60мкв, тавилгатай 3 өрөө орон сууц худалдана :..: КОВШ ДУГУЙ БЭЛЭН ХУДАЛДААЛЖ БАЙНА :..: ДАМПНЫ ДУГУЙ :..: ХҮНД ДААЦЫН ДУГУЙ БЭЛЭН ХУДАЛДААЛЖ БАЙНА :..: ӨВЛИЙН ДУГУЙ БЭЛЭН ХУДАЛДААЛЖ БАЙНА. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Бүх ноцтой, шударга хүмүүст зориулсан зээлийн санал. :..: Бүх ноцтой, шударга хүмүүст зориулсан зээлийн санал. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Бууж байгаа ПС-ны процессор, монитор, дагалдах хэрэгсэлтэй нь бөөнөөр болон ширхэ :.
Равдан - Үхэр Монголын уур хилэн
2014:10:17 11:27:51
Равдан - Үхэр Монголын уур хилэн
Равдан - Үхэр Монголын уур хилэн (Сонсох & Үг & Татах)


Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлчих юм бол
Толгой цусдаж мэдэх үхэр монгол.
Ялагдахаараа чангардаг,
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү монгол.
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол нь
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг монгол.
Тэмүүжинг багад нь шоглож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаа алдсан
Найман шаргал морийг нь булааж байгаад
Навтгар тэр жаал алуулахаа алдсан.
Тэвэрч, энхрийлж өсгөсөн бол нь
Тэмүжин Чингис болохгүй байсан.
Тэрсэлж, дайрч, доромжилсоны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсон.
Цагаантан, гамингууд цадиггүйтэж байгаад
Сүхбаатар жанжны цэрэгт хяргуулсан.
Далайн чанадаас Квантуны японууд өнгөлзөөд
Дандар баатарын хорооныхонд талхлуулагдаад буцсан.
Сахалт Сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан, хэлмэгдэж байхад
Ганцхан Монголын хазгар Гэндэн
Гаансыг нь Кремльд хуга цохисон.
Орос Америк Хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй.
Немц, Франц, Япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхий дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй.
Ардтай, цэрэгтэй их гүрнүүдээ
Атигар Монголыг басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих юм бол
Дэлхий ертөнцөд л муу юм болно шүү.
Дэлтэй сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцнаа гэж үгүй,
Дээлээ хөөргөсөн номхон Монгол
Дэврээд нэг босох юм буцнаа гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдлөх юм
Жолоо татахыг огтхон ч мэддэггүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүд Монголоос аюутугай, эмээтүгэй.
Газар дэлхийд буун дуу гарч л байна
Тэр унтарнаа,
Тив дэлхийд галт бөмбөг тэслэж л байна
Тэд шантарна аа
Үхэхийг унтахын чинээ ч боддоггүй
Үзэлцээд нэг эхлэх юм бол
Үхэхээс нааш салдаггүй
Үхэр монголын уур хилэнг л
Үеийн үед дахиж битгий хөдөлгөөрэй.

Татах

Нийтэлсэн: b.b-e | Шүлэг | Үзсэн 13816

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.