Хадгалах
Санах ой дээр байгаа бичиг баримтыг диск дээр файл болгон бичихийг хадгалах гэж нэрлэнэ. 1.Шинээр нэр өгч хадгалах, 2.Хуучин нэрээр нь хадгалах 2 янзаар хадгалуулж сургана.
Шинээр нэр өгч хадгалах үйлдлийг нэг ББ-д зөвхөн эхэнд нь нэг л удаа хийдэг гэдгийг ойлгуулж, үүнийг хийхэд:
1.File цэснээс Save as . . .-/ . . . гэж хадгалах/ командыг сонгоход Save as нэртэй цонх гарч ирнэ. Иймэрхүү командын нэрний ард . . . цэгтэй команд сонгоход уг командын нэртэй цонх гарч ирдэг. Түүнийг командын харилцах цонх /КХЦ/ гэж нэрлэнэ.
2.Save in: талбарт хадгалах хавтас сонгоно. Идэвхитэй байгаа My Documents хавтасанд хадгалуулна.
3.File name талбар дахь хуучин нэрийг нь арилгуулж шинээр өгөх файлын нэр латин үсгээр бичүүлнэ.
4.Save товч даруулж хадгалагдсан гэдгийг ББ-ын цонхны өөрчлөгдсөн нэрэн харуулж ойлгуулна.
Хуучин нэрээр нь хадгалах Save командын хэрэглүүрийг хулганаар 1 дарах эсвэл гарнаас Ctrl+s товчийг дарах эсвэл File цэснээс Save командыг сонгох 3 аргын аль нэгээр нь хадгалдаг гэдгийг хэлээд тус бүрээр нь хийлгэнэ. ББ-ыг хаах ББ-ыг хаахын өмнө хадгалсан байх бөгөөд File цэсний Close-хаах командаар ББ-ынхаа цонхыг хаалгана.
Програмаас гарах буюу түүний цонхыг хаахыг File цэсний Exit-гарах командаар хийлгэнэ.
Бичиг баримтыг нээж үргэлжлүүлэн бичих
Бичиг баримтыг нээх: Дискэн дээр байгаа файлыг уншаад санах ойд бичихийг нээх гэнэ.
Диск дээр хадгалсан ББ-ийг нээхийн тулд :
1. File цэсний Open-/нээх/ команд сонгоно. Ингэхэд Open цонх нээгдэнэ
2. Look in: талбарт өмнө хадгалсан хавтсаа сонгоно. My Documents хавтсанд хадгалсан бол идэвхтэй байгаа эсэхийг шалгаж үзнэ.
3. Түүний доорхи нэрний талбарт идэвхитэй хавтсанд байгаа файлуудын нэрнүүд дотроос нээх файлын нэрийг эрж олоод түүнийг эсвэл хулганаар нэг дарж эсвэл нэрний курсорыг гарны товчны тусламжтайгаар байрлуулж сонгоно.
4. Open товч дарж бичиг баримтаа нээнэ. Ингэхэд ББ нээгдэж ББ-ын цонх дотор гарч ирнэ.
ББ-ийг үргэлжлүүлэн бичих: ББ-ыг нээхэд тэмдэгтийн курсор ББ-ын эхэнд байрласан байвал төгсгөлөөс эхлэн үргэлжлүүлэн бичихийн тулд CTRL+End товчийг дарж ББ-ийн төгсгөлд тэмдэгтийн курсорыг шилжүүлэн үргэлжлүүлэн бичнэ. Хэрвээ Enter товчоор олон дахин дарж хоосон зүйлүүд үүсгэсэн бол тэдгээрийг Backspase товчоор устгаж курсорыг ББ-ын төгсгөлд авч ирнэ.
ББ-ыг үргэлжлүүлэн бичүүлэхдээ үе үе хадгалж явах хэрэгтэйг сануулна.
Бичих явцдаа:
1.Зүйлийг Enter товч дарж дуусгаад шинэ мөрнөөс дараагийн зүйл эхлэх,
2.Үг бүрийн дараа зайн /урт цагаан/ товч дарж зай гаргах,
3.Цэг эсвэл таслалыг өмнөх үгнээс нь зайгүйгээр бичсэний дараа зайн товч дарж зай авах,
4.Зүйлийг эхлэхэд догол мөр гаргах бол Tab товч дарахыг дүрэм болгон баримтлана гэдгийг сануулна.
Бичиж дуусгаад Ctrl+Home товчоор тэмдэгтийн курсорыг ББ-ын эхэнд шилжүүлгэж, хадгалуулна. Баримтын цонхыг Close-командаар хаалгаж, эцэст нь Word програмаас Exit-гарах командаар гарах үйлдлийг хийлгэнэ.