.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Компьютерийн програм хангамж
2010:07:02 12:03:03

Компьютерийг хоёр салбарт хуваагдана гэж үзсэн. Программ хангамж гэдэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Тиймээс хүмүүсийн мэддэг хэл дээр бичигдсэн командуудын дараалал юм. Дэлхий дээрх компьютерийн программ хангамжийн ихэнх хувь нь Англи хэл дээр ба том улс гүрнүүдийн хэл дээр бичигдсэн байдаг. Гэхдээ тухайн улс орон өөрийн хэл дээрээ программаа зохион хэрэглэх нь нэлээд элбэг байна. Программ хангамжийг
- системийн /Үйлдлийн систем/
- хэрэглээний /Word, Excel.../
- driver install /Техник хангамжийг ажиллуулах/
- мэргэжлийн/АutoСАD, МаthСАD../
- Utility программ /Scandisk, Kaspersky AntiVirus.../гэх мэт ангилж болно.
Компьютер нь виртуал ертөнцийг бий болгодог гайхамшигт төхөөрөмж билээ. Хэдийгээр компьютер нь гайхамшигтай техникийн бүтээл боловч программ хангамжгүйгээр (ПХ) жирийн л нэг төмөр, пластмассийн цуглуулга болж хувирна. ПХ буюу SOFTWARE нь компьютерийг амь оруулдаг сүнс нь юм Системийн ПХ гэдэг нь компьютерийг ассаасан хугацаанаас эхлэн хэрэглэгч компьютерийг ашиглахад бэлэн болох хүртэл ажилладаг ПХ-ийг хэлнэ.
Мөн системийн ПХ нь хэрэглэгч компьютерийг хэрэглэж байх явцад системийн тогтвортой үйл ажиллагааг хангаж системийн үйл ажиллагааг хянах үүргийг гүйцэтгэдэг.
Системийн ПХ-д системийн техник төхөөрөмжүүдийг удирдах, тохируулах, техник төхөөрөмжүүдтэй хэрэглэгчийг холбох ПХ-ууд бас багтдаг. Жишээлбэл: Windows Explorer, Control Panel г.м.
Системийн ПХ-ийг:
BIOS (Үндсэн Оролт Гаралтын Систем)
OS (Үйлдлийн Систем) гэж 2 ангилдаг.
Компьютерийн CPU тэжээлийн хүчдэлд залгагдан ассан хунгацаанаасаа эхлээд ПХ-ийг хамгийн эхний зааварчлага инструкциэс эхлэн гүйцэтгэж эхэлдэг. Ийнхүү CPU нь орчин тойрондоо байгаа оролт гаралтын төхөөрөмжүүдтэй танилцаж, ямар ямар төхөөрөмжүүдтэй харьцан ажиллахаа таньж авах хэрэгтэй болно. Энэхүү ПХ-ийг үндсэн техникийн түвшиний ПХ гэж нэрлэх бөгөөд түүнийг компьютерийн эх хавтан дээр суурилагдсан, байнга мэдээллээ хадгалж байдаг ROM (Read Only Memory) хэмээх санах ойд байрлуулсан байдаг. Энэхүү ПХ-ийг BIOS (Basic Input Output System) гэж нэрлэнэ. (Үндсэн Оролт Гаралтын систем). Хэрэв техник хангамжуудыг зөв таниж, алдаа, эвдрэл /үндсэн төхөөрөмжүүдийг CPU, RAM, Хадгалах төхөөрөмжүүдийг/ зэргийг шалгах BIOS нь хийж гүйцэтгэнэ. BIOS- ийн үйл ажиллагаагаа дуусгаад Operating System (OS) буюу Үйлдлийн системд үйл ажиллагааг шилжүүлнэ.
Үйлдлийн систем бол компьютерийн үндсэн программ хангамж юм.
Үйлдлийн системгүй бол компьтер амьгүй цогцостой адил.
Компьютерийн BIOS ажиллаж дуусаад үйлдлийн системийг ажиллуулж эхлэх процессийг BOOT гэж нэрлэнэ. Үйлдлийн ситемийг мэдээлэл хадгалах дискийн төхөөрөмжүүдийн альнаас эхлэх вэ? гэдгийг BIOS зааж өгнө. Үүнд: Floppy drive Hard Disk Drive              CD-ROM drive            LAN      USB гэх мэтчилэн зааж өгөх ба харин дэс дарааллыг нь хэрэглэгч урьдчилан зохицуулж болдог. Үүнийг Boot Up Sequence гэдэг. Энэ процесс нь хамгийн түрүүнд олдсон нэг л төхөөрөмжөөсөө ҮС-ийг ажиллуулдаг. Ө. х. ҮС олдсон л бол дараагийн төхөөрөмж рүү шилжихгүй. Хэвийн ажиллагаатай компьютерийн ҮС нь голдуу хатуу дискнээс хэлэх нь зохимжтой байдаг.

Үйлдлийн систем
Boot буюу компьютерийг эхлүүлдэг программийг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний программийг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарлахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг. 
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг:
Multitasking- Олон төрлийн программуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль программ нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг.
Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг. 
Multiprocessing - Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц
Multithreading - Нэг программ дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж.
Хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь ҮС-ийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно.
Тиймээс ҮС-ийг компьютерын техникийн програман үргэлжлэл гэж болно. ҮС нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгт нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.
ҮС-ийн гүйцэтгэх үүргийг дурдвал:
•           диалог буюу хэрэглэгчтэй харьцах
•           оролт-гаралт, өгөгдлийг удирдах
•           програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
•           санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
•           сонгосон програмыг ажиллуулах
•           боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
•           дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
•           монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих зэрэг болно.
Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах ҮС-үүд мөн өөр өөр байна. Гэхдээ нэг төрлийн компьютерт зориулсан өөр өөр ҮС-үүд ч бас байдаг. Ж.нь одоо үед Windows, Unix, Linux г.м. ҮС-үүд PC-т өргөн ашиглагдаж байна.
PC-ийн ҮС нь дараах үндсэн компонентуудыг агуулах ёстой.
Эдгээр нь:
•           командын хэл
•           командын процессор
•           драйверууд
•           файлын системийг удирдах ба компьютерт өгөх даалгаврыг төлөвлөгч програмууд зэрэг болно.
Хэрэглэгчээс ҮС-д өгч болох командууд урьдаас тодорхойлогдсон байдаг. Эдгээр командын цогцыг ҮС-ийн командын хэл гэдэг.
Хэрэглэгч командын хэлний тусламжтайгаар:
•           каталоги руу (фолдер, хавтас) хандах
•           дискүүдийг тэмдэглэх (disk labeling)
•           програмуудыг ажиллуулах г.м. болон бусад олон үйлдлийг хийх боломжтой байдаг.
Командын процессор бол хэрэглэгчийн өгсөн командыг авч, анализ хийгээд биелүүлдэг системийн програм юм.
Драйверууд (drivers) нь компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмууд юм.
Стандарт дотоод төхөөрөмжүүдийн драйверууд BIOS (Basic Input-Output System) буюу Оролт-Гаралтын Үндсэн Системийг бүрдүүлдэг.
PC-ийн ҮС нь хатуу диск дээр хадгалагдах бөгөөд компьютерыг асаахад тэндээс уншигдаж, RAM-д ачаалагддаг. Энэ процессыг ҮС-ийг ачаалах (OS loading) гэж нэрийднэ.
Анхны үйлдлийн систем нь компьютерийн технологийн хөгжлийн хоёрдугаар үе буюу транзистор ашиглах болсонтой хамт үүссэн. Хоёрдугаар үеийн том компьютерууд нь тухайн уламжлалын дифференциал тэгшитгэлийг бодох гэх мэтийн физик, инженерийн салбарт гарч ирдэг байсан ШУ-ны болон техникийн тооцоог хийхэд голчлон хэрэглэгдэж байжээ. Програмаа үндсэндээ Фортран, ассемблер дээр бичих ба үйлдлийн системүүд нь FMS (Fortran Monitor System), IBSYS (IBM корпорацийн IBM 7094 компьютерт зориулж гаргасан үйлдлийн систем) байсан.
Үйлдлийн системүүдийн төрөл:
• DOS
• Windows
• OS/2
• Unix
• Linux
• Mac OS
• Sun OS
• Palm OS
Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд нь Windows95/98, Windows XP, Windows Vista, WindowsNT, Windows Server, MacOS, Mac OS x болон Unix юм.
Windows 95/98 үйлдлийн системүүдийн үндсэн төрх нь Start товчлуур болон taskbar-с бүрддэг бол MacOS -ынх бүхэлдээ өөр байдаг.
Хэрэглэгч үйлдлийн системтэй төрөл бүрийн командын тусламжтайгаар харьцдаг. Жишээ нь: DOS үйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг өөр тийшээ хуулахад үүнийг үйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Харин Graphical User Interface (GUI) нь дэлгэц дээр байгаа дүрсийг дарснаар үйлдлийг гүйцэтгэдэг.
DOS (Disk Operating System)
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.  Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг.
DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм.
Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг.
С:\>
Windows 98Se системээс DOS-н мөрөнд шилжсэн байдал:
Файлуудтай ажиллах командууд:
DIR команд
Дэлгэц дээр файл, каталогийн жагсаалтыг гаргана.
Жишээ: C:\>DIR
Windows 98 SE Second Edition гэж юу вэ?
Оригинал Windows 98 системийг Internet Explorer 5 гэх мэт сүүлийн үед гарсан программууд, зарим шинэ функцүүд, драйверуудаар өргөтгөх замаар Windows 98 SE хувилбарыг гаргасан. Уг хувилбарт цомхон байгууллага болон хэд хэдэн айлын компьютерүүдийн хоорондох ерөнхий модемыг хуваах зориулалт бүхий Internet Connection Sharing (ICS) механизм болон USB модем ба IEEE 1394 (FireWire) г.м. төхөөрөмжүүдийг улам боловсронгуй болгох зарим нэмэлтүүд орсон.
Техник хангамжид тавигдах шаардлага
Windows 98 SE нь техник хангамжид тавигдах шаардлагын хувьд оригиналь Windows 98-аас бага зэрэг ялгаатай. Компьютер нь ядаж л дараах үзүүлэлттэй байх шаардлагатай. Үүнд:
- Компьютер: 486/66 МГц процессор
- Санах ой: 24 Мбайт RAM
- Хатуу диск: хатуу дискэн дээр 260 Мбайтаас багагүй сул зай
- CD-ROM буюу DVD-ROM төхөөрөмж
- VGA буюу түүнээс өндөр нягтшилтай монитор
- Microsoft фирмийн хулгана буюу Microsoft-тэй зохицох заах байгууламж зэрэг болно.
Гэвч, дээрх үзүүлэлт нь өнөөдрийн хувьд дэндүү чамлалттай билээ. Ийм үзүүлэлттэй компьютерт Windows 98 SE нь маш удаан ажиллах учраас бараг л ашиггүй, ажиллах шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ нь Microsoft-ийн хувьд хэрэглэгч, худалдан авагчдын анхаарлыг хандуулах арга юм. Практикт бол ядаж л 36 Мбайт RAM бүхий Pentium байх шаардлагатай ажээ. Хурд багатай процессорын хувьд санах ойг нь ихэсгэх замаар тохируулж болно. Харин хатуу диск дээр хэрэгцээгүй файлуудыг устгасны дараа сул зайн хэмжээ 50 Мбайтаас бага байвал түүнийг солих буюу шинээр хоёрдогч хатуу дискийг нэмэхээс өөр аргагүй.
OS/2
Персонал компьютерт зориулсан IBM корпорацийн OS/2 үйлдлийн систем нь 80-аад оны сүүлээр анх гарсан. Олон үйлдлүүдийг зэрэг гүйцэтгэж чаддаг хүчин чадал, боломжийн хувьд Windows 3.1 болон Windows95 системүүдээс дутахааргүй үйлдлийн систем юм.
OS/2 үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар нь OS/2 Warp юм. The New York Times сэтгүүлийн 1996 оны 8 сарын 28 ны дугаарт мэдээлснээс үзэхэд 140 сая хэрэглэгч Windows системийг ашигладаг бол 11 сая хэрэглэгч OS/2 системийг ашигладаг юм байна.
Linux
Linux нь Unix үйлдлийн системийн нэг хувилбар бөгөөд сүүлийн жилүүдэд нилээн өргөн хэрэглэгдэж буй персонал компьютерт зориулсан үнэгүй үйлдлийн систем юм.  Linux-н Kernel (үйлдлийн системийн гол хэсэг нь юм) -г Linus Torvalds гэдэг Финлянд хүн анх зохиож, дараа нь GNU төслийн Free Software Foundation буюу үнэгүй программ хангамжийн сан-гийн гишүүдтэй хамтран бүрэн төгс үйлдлийн системийг гаргасан. Unix үйлдлийн системд байдаг Graphic User interface, X Window систем, TCP/IP протокол болон Emacs editor программ зэргүүд нь мөн энэ үйлдлийн системд байдаг. Unix системээс ялгаатай нь Linux-н программийн бичилт нь бэлэн байдаг бөгөөд хэн нэг программист үүнийг нь аваад өөрийн шаардлагад нийцүүлэн бичих бүрэн боломжтойгоос гадна гол гол микропроцессорын платформууд болох Intel, Sparc болон Alpha зэргүүдэд зохицуулан гаргасандаа юм. 
Linux системийн өргөн дэлгэр тархах болсон гол шалтгаанууд: нэгдүгээрт: үнэгүй хоёрдугаарт: Unix системтэй төстэй тул Unix-г ашиглаж айсан хүмүүст энэ үйлдлийн систем хялбар байсан гуравдугаарт: ердийн персонал компьютерт суулгах боломжтой учраас
Linux үйлдлийн системийн түүх
Linux үйлдлийн систем нь нэгэн оюутны сонирхлоор санамсаргүй бий болсон түүхтэй. Хельсинкийн их сургуулийн оюутан Линус Торвальд 1991 оноос Linux системийг боловсруулж эхэлсэн байна. Түүнээс хойш олон мянган хүмүүс Linux системийг улам боловсронгуй болгох программыг зохиож иржээ. Linux үйлдлийн системийг санаачлан зохиогч нь Линус Торвальд юм. Гэвч Linux Journal сэтгүүлийг эрхлэн гаргадаг Specialised Systems Consultants компанийн захирал Питер Салусын үзэж байгаагаар Linux системийг боловсруулах ажил нь үнэн хэрэгтээ 1979 онд Торонто хотноо болсон Usenix ассоциацийн хурлаас эхэлсэн аж. Хуралд оролцогсдын нэг нь Амстердамын их сургуулийн профессор Эндрю Таненбаум байсан байна. Энэ талаар Питер Салус "АТ&Т корпорацийн төлөөлөгчид AT&T Unix SystemV үйлдлийн системийн бүрэн хувилбарын үнийг тогтоосон нь профессор бүрт ойролцоогоор 40 мянган ам.доллар оногдохоор, харин боловсролын байгууллагуудын хөнгөлөлттэй үнэ нь ойролцоогоор 7.5 мянган ам.доллар байсан байна. Ямар ч боловсролын байгууллага ийм хэмжээний хөрөнгө гаргаж чадахгүй байсан нь илэрхий боловч, багш нарын зүгээс оюутнууд Unix системийг судлах ёстой хэмээн үзэж байжээ. Профессор Эндрю Таненбаум ердийн компьютерт зориулж, Unix системийн Minix хувилбарыг бичсэн. Тэр үед оюутан Торвальд сургуулийнхаа Digital Equipment корпорацийн MicroVAX компьютер дээр ажиллахаас залхан Minix хувилбарын боловсруулалт дээр ажиллахаар шийдсэн бөгөөд үүний дүнд уг системийн үндсэн үйлдлүүд болох программуудын хооронд шилжих, файлын систем, драйвер зэргийг агуулсан гол цөм буюу Linux Version 0.02 үйлдлийн систем бий болжээ. Хэрэв Интернэт байгаагүй бол Linux энэ хэвээрээ л үлдэх байсан байх. Интернэтийн тусламжтай энэ системийн талаар олон мянган программистууд, мэргэжилтнүүд мэдсэн. Minix мэдээллийн хэсэгт Торвальд өөрийн боловсруулсан системийг танилцуулсны дүнд уг системийг ашиглах сонирхолтой хэн бүхэнд Интернэтээр дамжуулан үнэгүй тараах нь зөв юм гэсэн шийд гарсан нь маш оновчтой шийдвэр байлаа. Linux системийн эрх нь Free Software Foundation ассоциацийн General Public License лицензийн хүрээнд боловсруулагдсан байна. Энэхүү лиценз нь программын кодыг (source code) худалдах, хуулах, өөрчлөх эрхийг хүссэн хүн бүхэнд олгодог лиценз юм. Үүний үр дүнд дэлхийн бүх программистууд уг системийн программийн кодод шууд хандах боломжтой болж, Linux улам бүр боловсронгуй болж иржээ. 1994 онд сүлжээний ажиллагааг хангах хэрэгсэл, олон зуун программ, программын боловсруулалтыг дэмжих хэрэгсэл болон бусад олон функц бүхий Linux 1.0 үйлдлийн систем бий болсон. Dataquest компанийн мэдээгээр Linux системийг ашиглагч компанийн тоо зөвхөн 1999 онд 27 хувиар өсч, хэрэглэгчдийн тоо 7 саяд хүрсэн байна. Энэ онд International Data корпорациас АНУ, Канадын 788 байгууллага, компанийн дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагсдын 13 хувь нь уг системийг ашигладаг нь тогтоогджээ. Сүүлийн үед Oracle, Netscape зэрэг томоохон программ хангамж боловсруулагчид уг үйлдлийн системийг дэмжихээ илэрхийлж, хэрэглэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Өнөөдөр Линус Торвальд Transmeta компанид өндөр албан тушаал хашдаг хэдий ч Linux үйлдлийн системдээ урьдын адил их цаг зарцуулдаг хэвээр байна
MAC OS
Mac OS нь Apple Macintosh төрлийн бүх компьютерт зориулсан үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн системийг АНУ болон Япон улсад түгээмэл хэрэглэдэг. Макинтошийн анхны үйлдлийн систем нь Apple DOS байсан бөгөөд нэг удаад зөвхөн ганц үйлдлийг гүйцэтгэх чадалтай байлаа. Үүний дараа Mac OS 7.1, 7.5 гарсан нь олон үйлдлийг зэрэг гүйцэтгэхээс гадна MS-DOS болон Windows системийн файлуудтай ажиллах боломжтой болсон. Шинээр гарсан хамгийн сүүлийн хувилбар нь MAC OS 9 юм.
Palm OS
Гарын алганд багтах хэмжээний жижиг PalmPilotкомпьютерт зориулсан үйлдлийн систем юм. 3Comкомпанийн Palm Computing нь жижиг хэмжээний төрөл бүрийн тоон системийн төхөөрөмжүүдийг (PDA- Personal Digital Assistans) үйлдвэрлэдэг юм. Palm OS нь олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж чаддаггүй бөгөөд зөвхөн нэг удаад ганц л үйлдлийг хийдэг байна. Ийм учраас үйлдлийн систем нээлттэй байгаа нэг үйлдлийг өөрийн бүх хүчин чадлаараа гүйцэтгэдэг байна. Бусад төрлийн компьютерт хэрэглээний программтай холбоотой өгөгдлийг хатуу дискэнд хадгалдаг бол PalmPilot компьютерт RAM буюу санах ойнд хадгалдгаараа онцлогтой.
Palm OS нь Address book буюу хаягийн жагсаалт, To Do List буюу хийх ажлуудын жагсаалт, Memo Pad буюу тэмдэглэл бичих, мөн тооны машин, нууц үгний хамгаалалт зэрэг хэрэглээний программуудаас бүрддэг.
Graphical User Interface)
Apple корпораци нь Макинтош компьютер дээр график интерфейсийг анх ашигласан бол үүнээс бүр сүүлд Мicrosoft компани нь персонал компьютерт зориулан өөрийн бүтээгдэхүүн болох Windows үйлдлийн системийн анхны хувилбартаа үүнийг ашиглаж эхэлсэн. Сүүлийн үед ашиглагдаж буй хэрэглээний ямар ч программ график интерфэйсээс бүрдсэн байдаг. Таныг компьютерээ асаахад Windows 95 эсвэл Windows 98 системийн аль нэг ачаалагддаг. Компьютер нь үйлдлийн системийг санах ой руу ачаалж, ажиллахад бэлэн болсны дараа дэлгэц дээр янз бүрийн зураг бүхий жижиг дүрсэн тэмдгүүд (icon) гардаг. Эдгээрээс аль нэгийг нь дарснаар тухайн дүрсний цаана байгаа программийг дуудаж ажиллуулдаг. График интерфейс нь программийн цонхнууд,icon буюу дүрсэн тэмдгүүд, хулганы баруун товчлуурыг дарахад гардаг цэс,товчлуурууд, дэлгэц дээр гарсан хуудсыг дээшлүүлж, доошлуулах үүрэг бүхий сум,зураг бүхий жижиг дүрс (toolbar) зэргээс бүрдэнэ.
Компьютер анх гарахад программууд нь графикан байгаагүй бөгөөд зөвхөн текст горимынх байв. Үүний нэг жишээ нь үйлдлийн систем болох DOS юм. Энэ үйлдлийн систем дээр хулганыг ашиглах шаардлагагүй бөгөөд зөвхөн keyboard буюу гарнаас командыг оруулдаг.  GUI -г 1970-аад оны сүүлээр Xerox корпорацийн Palo Alto судалгааны төвд анх зохиосон

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 38988

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.