Хүсэл мөрөөдөлдөө умбан дүүлж
Хүний сор болсон охиныг бодох нь уу
Халамжилж хором бүр санаа зөвөөж
Хорвоод түүний төлөө төрсөн юм шиг байх нь
Хайр гэх ч үү?
Алхах амрах ажиллах бүрдээ бодож
Амьдрал тэр үггүй бол утгагүй мэт санагдах уу
Айхад уйлахад зовоход нь цуг байж
Амьдралд нь түшиг тулгуур болох нь
Хайр гэх ч үү?
Асуусан B.B-E