.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Microsoft .NET тухай
2009:11:18 13:10:37
Microsoft .NET гэж юу вэ?

.NET бол Интернэтийн эрин үеийн Microsoft – ын Windows болон Internet application програмуудын илэрхийлэл юм. Microsoft .NET нь үйлдлийн системийн дээд шатны платформ юм. Microsoft .NET платформ нь Application хєгжvvлэх шинэ хэлбэрийг тодорхойлж байна. Microsoft-ийн зорилго бол ямар хэл хэрэглэж байгаа нь гол биш, хамгийн гол нь Интернэт болон Windows application-ийг хурдан, хялбар хєгжvvлэх юм. .NET нь системийн vйлчилгээ, ажиллагааны хєдєлгvvр (Runtime engine), ажлын хvрээ (Framework), контрол (багаж)-ыг тvлхvv анхаарч, тэдгээрийг маш єргєн сонголттойгоор хэрэглэх боломжийг Windows ба Интернэт application бvтээхэд олгож байгаа явдал юм.

.NET-ийн зарим шинж чанарууд

.NET технологи нь бусад програмчлалын технологуудаас олон давуу шинж чанар болон боломжуудыг агуулдаг ба Хэрэглээний болон интернэтийн програмуудыг нэг дор боловсруулж болдгоороо онцлог юм. Зарим үндсэн шинж чанар болон боломжуудаас дурдвал:

  • Common Language Runtime (CLR) буюу хүчирхэг платформыг хэрэглэх болсон. Ингэснээр аль ч программчлалын хэл, аль ч хувилбарыг ашиглаж байгаа нь гол бус болж эцсийн дүнд Common Language Runtime буюу машины хэл рүү хөрвөж байгаа юм.
  • .NET Framework. Энэ нь програмчлалын өндөр түвшний загвар технологи, өргөн хүрээний классуудын цогц бүрдэл, програмчлалын дээд түвшний олон янзын хэлүүдыг агуулдаг юм. .NET Framework-ийн бас нэг чанар нь интернэтийг бvтээмжтэй байхаар єєртєє нэвтрvvлсэн явдал юм. Internet application, сvлжээний энгийн программ хєгжvvлэхэд .NET Framework нь интернэтийг хэрэглэх бvрэн боломж олгоно.
  • .NET Framework нь 20 гаруй програмчлалын хэлээр хангагдсан.
  • .NET–ийн ямар ч программчлалын хэлийг ашигласан эцсийн vр дvн нь ижил байна.
  • Бүрэн обьект хандалттай.
  • .NET–ийн аль ч програмчлалын хэлэнд vvсгэсэн классыг бусад программчлалын хэлнvvд удамшуулан ашиглах боломжтой.
  • Windows Application ба Web-based Application бvтээх єндєр тvвшний хэрэгсэлvvдээр бvрэн хангагдсан.
  • Программчлалын хэлнvvд хоорондоо харилцах боломжоор хангагдсан. Жишээ нь: C# буюу бусад хэл дээр vvсгэсэн application-ийг Visual Basic дээр debug (алдаа шалгах) хийх боломжтой.
DotNETPlatform
Зураг №1. Microsoft .NET

Compilers, Assemblies болон Microsoft Intermediate Language

Vндсэндээ .NET компайлярын vр дvнд vvсэх binary (хоёртын) нь assembly болно. Бинари нь .EXE болон .DLL єргєтгєлтэй файл болж vvсгэгдэнэ. Энэ 2-н аль нь ч байсан хамаагvй, binary нь MSIL(Microsoft Intermediate Language) Instruction-уудын нийлбэр юм. Ингэхлээр, та .NET дээр application хийхдээ, assembly-гаа бас давхар хийж байгаа гэсэн vг болох нь. Assembly нь MSIL-г дотроо агуулж байдаг юм.

Intermediate Language нь Java-гийн ByteCode-той тєстэй боловч, 1 том ялгаа нь .NET нь зєвхєн Windows дээр ажилладагт оршино. Java-гийн ByteCode нь тєрєл бvрийн систэм дээр ажилллах чадвартай. Бас нэг ялгаа нь, Java-н byteCode нь зєвхєн Java хэл дээр бичигдсэн байх ёстой байдаг бол, .NET нь тєрєл бvрийн хэл дээр бичигдэн, хоорондоо хамтран нэгдэж undefined (interoperability) ажиллаж чаддаг юм. vvгээрээ .NET –ийн гол давуу тал харагдаж байна.


Namespaces

Framework-н бvхий л vндсэн суурь (base) классууд нь NameSpace дотор байрлана. Энэ нь танд эдгээр классуудад хандаж, vр дvнтэйгээр хэрэглэхэд зориулагдана.
Мєн та єєрийн классуудыг vvсгэхдээ єєрийн Namespace-г vvсгэж болно. Ингэснээр та хоорондоо харилцан холбоотой классуудын бvлгийг бий болгоно. Жишээ дурьдвал, та Account гэдэг класстай байжээ. Account класс олон тєрлийн vvрэг гvйцэтгэх шаардлагатай байг. Тєлбєрийн Account болон Орлогын Account-ууд байх хэрэгтэй бєгєєд эдгээр нь тус тусдаа єєр єєр vйлдэл гvйцэтгэх шаардлагатай vед, та энэ 2 классаа 2 єєр тєрлийн Namespace-д байрлуулж болно. Ингэснээр хоёулаа адилхан Account нэртэй боловч 2 ондоо класс бий болох юм.
.NET Framework-ийн vндсэн namespace-vvдээс дурьдвал:

  • System – Системийн үндсэн классуудыг тодорхойлно.
  • System.IO – Оролт болон гаралтын төөхөрөмжтэй ажиллах классууд
  • System.XML – XML –тэй ажиллах
  • System.Windows.Forms – Windows – ийн цонхуудтай ажиллах гэх мэт
.NET Application–ний төрөл

.NET платформыг ашиглан хэд хэдэн єєр тєрлийн Application хєгжvvлэх боломжтой юм. Yvнд:

  • Windows Applications – Windows vйлдлийн системд ажиллах хэрэглээний програм
  • Windows Services – Энэ нь Windows NT, Windows 2000 Server–vvд ба дээшхи хувилбарууд дээр ажиллана. Windows Service программууд нь хэрэглэгчтэй харилцахгvйгээр єєрєє vйлчилгээ явуулж байдаг ба vйлдлийн систэм ачаалагдахад хамт ачаалагддаг. .NET дээр та энэ тєрлийн application-уудыг амархан vvсгэх боломжтой. Windows Services бол маш өндөр түвшний мэргэжлийн програм ба windows – ийн орчинд ажиллаж байдаг хэрэглэгчийн интерфейсгүй бөгөөд хэрэглэгчдэд мөн харагддаггүй програм юм. Windows Services – ийн бусад програмуудаас ялгарах гол онцлог нь нууцлал өндөртэй ба хэрэглэгчдийн ( User Account ) ажиллах эрхийг хязгаарлаж болдгороо ялгаатай юм. Гэвч service програм эхлэх төрлийг хэрэглэгч өөрөө тохируулж болно. Дараах програм эхлэх төрлүүд (Startup Type) байна:

    1. Automatic – Энэ дээр дурдсан үйлдлийн системтэй хамт эхлэх горим.
    2. Manual – Энэ нь хэрэглэгч өөрөө service програмыг эхлүүлэх горим.
    3. Disabled – Энэ нь тухайн service програм идэвхгүй болсон ба дээрх хоёр горим биелэхгүй.
  • Windows –ийн Service – үүдийг харах үндсэн хоёр арга байна. Нэгдүгээрт: Start цэсний Run хэсэгт msconfig.exe гэж бичээд гарч ирэх цонхны services tab–ийг дарна. Хоёрдугаарт: Start цэсний Run хэсэгт services.msc гэж бичэхэд мөн service –үүдийг харж болох юм.

    DotNETPlatform
    Зураг №2. Microsoft Windows XP Services
  • Тус боловсруулж буй цахим оффисын систем нь мөн Windows – ийн service програм болж ажиллах юм.

  • Web Applications – Веб програм. HTML хуудсуудыг агуулсан байдаг ба вэб сервер дээр ажилладаг, Энэ нь user interface–тэй ба мєн user interface–гvй байж болно.

  • Web Services
  • Class Libraries - Классууд
  • Controls – Контролууд
Өгөгдлийн сантай ажиллах тухай

Misroscoft ADO.NET нь шинэ төрлийн .NET FRAMEWORK –д өгөгдлийн сантай ажилладаг компонент юм. ADO.NET нь өмнөх ADO (ActiveX Data Object) –оос эрс хувьсгал хийсэн гэж хэлэхүйцээр сайжирсан технологи. ADO.NET нь өмнөх ADO –ooс хэд дахин богино хугацаанд бааз руу хандалт үүсгэж холбогдож чаддаг бөгөөд XML маягийн олон технологийг дэмждэг байна. ADO.NET нь өөрийн загварыг хувьд өмнөх үеийн технологийг эрс эвдсэн гэж хэлж болно. Тухайлбал ADO.NET агуулга маягийн хандалтыг өгөгдлийн баазтай хамтран ажиллах ба өөрөөр хэлбэл тухайн өгөгдлийг физик маягаар агуулж чаддаг байна. ADO.NET объектын загвар нь ADO.NET нь үндсэн хоёр компонентоос тогтдог үүнд:

  • DataProvider (Зарим тохиолдолд Manager Provider гэж нэрлэдэг) энэ өгөгдөл хадгалж байгаа агуулах (Баазтай) холбогддог. Энэ нь .NET FrameWork холбогддог бөгөөд энэ үндсэн хоёр провадертай үүнд OLE DB (OleDbConnection) болон SQL Server (SQLConnection) юмаа. Үүнээс гадна бусад тухайлбал Oracle ,FoxDB,DB2 холбогдох бол хэрэглээний программ зохиогч өөрөө объект бэлдэх боломжоор хангагдсан байдаг байна.
  • DataSet бөгөөд энэ өгөгдлийг презент хийх үндсэн үүрэгтэй байдаг байна. Энэ нь мөн хоёр үндсэн компонентоос тогтох бөгөөд үүнд DataTableCollection болон DataRelationCollection зэргүүд юм.

XML –Designer

XML – схем нь бүтэцлэгдсэн бичлэг (өгөгдөл) –ийн цуглуулга юм, Энэ өгөдлийн сангийн схемтэй тун ижил гэж ойлгож болно, XML нь мөн бүтэцлэгдсэн хэлбэрийн тодорхойлолтыг ашигладаг бөгөөд XSD (XML scheme Definition Language) гэсэн бүтэцлэгдсэн хэлийг ашиглаж болох бөгөөд энэ HTML –тэй тун төсөөтэй юм. XML нь дараах үндсэн хоёр бүрэлдэхүүнтэй үүнд Element ба Attribute эдгээр хоорондоо тун төсөөтэй бүрэлдэхүүн хэсгүүд юм. Гэвч эдгээр дараах зүйлсээр ялгаатай:

  • Element нь дотроо дэд хэсэг агуулна. Харин Attribute цааш задрахгүй
  • Element олон ч байж болно зөвхөн ганц ч байж болно
  • гэсэн тагийг Element-д ашигласан бол дараалсан байдалтайгаар Attribute – нь байна.

Element ихэвчлэн цул хэмжээний мэдээлэл байдаг бол Attribute нь нэгж хэмжээний мэдээллийг агуулдаг байна. Гэвч эдгээрийг өөр өөрийнх нь зорилготойгоор ашиглана. .Net нь XML – бүрэн утгаараа дэмждэг технологи бөгөөд түүнийг ашиглах нь олон давуу ашиг талуудтай юм. Тухайлбал DataSet нь XML бүтэцтэйгээр боловсруулагддаг байна.

SQL (Structured Query langauge) – тухай

SQL (Structured Query langauge) - Өгөгдлийн сантай ажиллах стандарт програмын хэл бөгөөд комманд, оператор, клаусе, аггрегате функцээс тогтдог. SQL – ын тусламжтайгаар нэг эсвэл хэд хэдэн өгөгдлийн баазад орших хүснэгтүүдээс өгөгдөл мэдээллийг авах, хүснэгтэнд өгөгдөл мэдээллийг оруулах, устгах, өөрчлөх, SQL aggregate функц ашиглан тодорхой нөхцөл заан, тодорхой өгөгдлүүдээс нийлбэрийг, дундажийг хамгийн их бага утгыг олох боломжтой. Гүйцэтгэх үүргээр SQL коммандыг 2 хэсэгт хуваадаг.

  • DML (Data Manipulation Language) хүснэгтийн өгөгдөлтэй ажиллах боломжтой коммандуудыг агуулдаг.

    - Select заасан хүснэгтээс бичлэгүүдийг авах
    - Delete Хүснэгтээс бичлэгүүдийг устгах
    - Insert Хүснэгтэнд бичлэг нэмнэ
    - Update хүснэгтийн талбарын өгөгдлийг өөрчлөх
  • DDL (Data Definition Language) өгөгдлийн баазад хүснэгт үүсгэх, устгах, хүснэгтэнд талбар үүсгэх, устгах, өөрчлөх боломжтой коммандуудыг агуулдаг.

    - Create Өгөгдлийн баазад шинэ хүснэгт үүсгэх
    - Drop Өгөгдлийн баазад хүснэгтийг устгах
Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 22308

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.