.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Microsoft Windows - ийн үндсэн ойлголтууд
2010:07:23 09:29:59

Microsoft Windows
Дэлхий нийтээр танил болсон энэ нэрний цаана асар олон хүний хүч хєдєлмєр , авьяас чадвар , уран санаа , ухаан бодол , тэрбум тэрбум доллар бий. 1975 онд Харвардын их сургуулийг тєгссєн Билл єєрийн багын найз Паул Алентай хамтран єнєєгийн Microsoft компанийг байгуулсан түүхтэй. Биллийн удирдлаган доор уг компани нь єєрийн бүтээгдэхүүнийг улам хэрэглэхэд хялбар , хүмүүст ойрхон , хямдхан үнэтэй болгоход чиглэн ажиллаж байсан юм. Энэ үедээ єєрєєр хэлбэл 1975 оны эхээр тэд шинээр гарч байсан Altair компьютерт зориулан Бэйсик хэлний хєрвүүлэгч хийхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байлаа. Гэвч ажил санасанчлан тийм амар байсангүй тэдний таван үйлчлүүлэгч компани нь дампуурсан боловч тэд шантарсангүй.
1979 онд тэд Сиэтлэд шилжив. Дараагийн жил нь IBM ээс єєрсдийн шинээр гаргаж байгаа компьютерт /анхны PC / Биллийг программ хангамж бичиж єгєхийг хүсчээ. Харин Билл QDOS /Quick and Dirty Operating System/ хэмээх үйлдлийн системийг нэгэн компаниас худалдан авч нэрийг нь MS-DOS болгон єєрчлєєд түүнийг IBM –тэй гэрээ хийн худалдсан байна. 1981 оноос персонал компьютеруудын “шуурга” эхлэхэд тэдэнтэй байгуулсан гэрээний ачаар Майкрософт компани хєл дээрээ босч авчээ.
Ингээд цааш нь бодлогоо єргєтгєн хэрэглэгчдийн программууд тухайлбал Microsoft Word, Microsoft Exel зэрэг программуудыг зохиож эхэлсэн байна. Ингээд 1987 онд тус компаниас Windows үйлдлийн системийн анхны хувилбарыг дэлхий нийтэд танилцуулсан байна.
1993 он гэхэд л Windows сая сая хувиар борлогддог болоод байлаа. 1995 оны 8 сард Windows 95 гарч ирээд эхний 6 сард сая ширхэг хувиар борлогдсон байна. 1995 оноос Билл компанийнхаа хєгжлийн хандлагыг үндсээр нь єєрчилж Интернэтэд илүүтэйгээр анхаарлаа хандуулж эхэлжээ. Їүний үр дүнд гарч ирсэн Internet Explorer программ нь зах зээл дээр єрсєлдєгч Netscape Navigator програмыг дагуулалгүй орхисон байна. Эцэст нь 1999 оноос Майкрософт компаний монополчлолийг эсэргүүцэн шүүхэд дуудсан бєгєєд шүүх яамнаас тус компанийг хоёр компанид хуваах санал тавьжээ. Гэвч эцсийн эцэст Windows-н программуудыг Windows-оос нь салгах боломжгүй гэсэн Биллийн тэмцэл ялж 2001 оны 7 сард энэ саналыг хүчингүй болгожээ. Эдүгээ Билл дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог.
Яг одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй бүх компьютеруудын 85% нь Windows үйлдлийн системийг ашигладаг гэсэн судалгаа байна.

Windows үйлдлийн системийн
Давуу тал:
Microsoft Windows-ийн бусад үйлдлийн системээс ялгарах хамгийн чухал давуу тал нь түүний “Хэрэглэхэд хялбар” байдал нь юм. Түүнийг ашиглахад ямар нэгэн системийн нарийн мэдлэг шаардагддаггүй.
Бусад техник тєхєєрємжүүдтэй хамгийн сайн зохицох чадвартай. Єєрєєр хэлбэл ямар ч тєхєєрємжийн Windows орчны програм нь хялбархан олддог.
Одоогоор зохиогдоод байгаа програм хангамжийн дийлэнх хэсэг нь мєн л Windows –д зориулагдсан байдаг. Энэ нь Windows –ийг ашиглавал илүү єргєн хүрээтэй ажиллаж чадна гэсэн үг.
Бусад үйлдлийн системтэй харьцуулбал маш хямд.
Системийн нийт хэмжээ нь харьцангуй бага байдаг.
Жил болгон сайжруулагдсан хувилбар нь гарч байдаг.
Сул тал:
Мєн хамгийн том сул тал бол түүний хамгаалалтын /security/ асуудал юм. Хэрэв сүлжээнд чухал єгєгдлийг холбон ашиглах болбол Windows-ийг ашиглах нь огт тохиромжгүй. Учир нь хакерууд түүнийг тєвєггүй нэвтэрч єгєгдлийг нь хулгайлж чадна. Хэдийгээр тийм боловч сүүлийн үеийн хувилбаруудад хамгаалалтын асуудлыг тусгаж үзэхийг оролдож байгаа бєгєєд тухайлбал Windows NT систем нь арай дєнгүүр болжээ гэж мэргэжилтнүүд үздэг. Хамгаалалтын асуудал дээр UNIX тєрлийн системүүд сайн байдаг байна.
Тусгай зориулалтын системээр ашиглагдах боломж муу байдаг. Єєрєєр хэлбэл мэргэжлийн компьютер график, видео хийхэд ихэвчлэн IRIX мэт єєр системийг ашигладаг.

Windows системийн үндсэн обьектууд.
1. Цонх.
Цонх бол Windows-ийн мэдээллийг харуулах үндсэн арга юм. Цонхны дотор нь текст, зураг, файлууд гэх мэт ямар ч тєрлийн мэдээлэл байж болно. Цонх нь дотроо тєрєлтэй байдаг. Тухайлбал энгийн сануулга агуулсан цонхонд зарим удирдах товч нь байхгүй байж болно. Хэрэв цонхонд дүрслэх мэдээллийн хэмжээ нь цонхны хэмжээнээс их байвал түүнийг дүрслэхийн тулд цонхны доод хэсэгт эсвэл баруун талд нь гулгагч товч /Scroll bar/ гарч ирдэг. Уг товчийг дээш нь доош нь татсанаар мэдээллийн үлдсэн хэсгийг харах боломжтой.
2. Хулгана.
Хулганыг ашиглан Windows-ийн обьектуудтай харьцдаг. Хэдийгээр бүх үйлдлийг гарны тусламжтайгаар хийж болох боловч хулганыг ашигласнаар илүү хурдан эвтэйхэн хийх боломжтой болдог. Хулгана нь зүүн баруун хоёр товчтой /зарим хулгана нь 3 товчтой байдаг/ бєгєєд зүүн товчоор нь үйлдлийг ихэвчлэн гүйцэтгэдэг бєгєєд нэмэлт хэрэгцээгээр баруун товчийг ашигладаг. Хулганагүйгээр Windows-ийг тєсєєлєхийн аргагүй юм.
3. Курсор
Курсор нь товчоор тухайн хүний анхаарал хаана байна тэнд явж байдаг заалтуур юм. Чухам хаана байгаагаас хамааран янз бүрийн дүрслэлтэй харагддаг.
4. Task bar
Windows-ийн бас нэг гайхалтай онцлог нь түүний программуудын хооронд шилжих бололцоог олгодог Task bar юм. Энэ шугам нь Start товчтой нийлэн баруун тийшээ үргэлжлэн оршдог. Хэрэглэгчийн ажиллуулсан программууд энэ шугам дээр гарч ирдэг. Мєн эдгээрээс гадна заримдаа түүний эхэн хэсэгт хурдан ачаалах зорилгоор хэрэгтэй программуудын shortcut –ийг тавьсан байдаг /энэ хэсгийг нь Icon-ы хэсэг гэж нэрлэе/ ба түүний тєгсгєл хэсэгт системийн он сар болон бусад идэвхтэй ажиллаж байгаа програмууд харагдаж байдаг. Task bar-ийг дэлгэцийн аль ч захад байрлуулж болдог. Ингэхийн тулд түүнийг хулганаар чирэн хүссэн талдаа аваачиж болно. Мєн түүний єндрийн хэмжээг єєрчилж болно. Їүний тулд түүний ирмэгээс хулганаараа татах хэрэгтэй. Заримдаа энэ шугам нь дэлгэцэнд харагддаггүй болсон байх бєгєєд хулганаар дєхєєд ирэх үед єєрєє гарч ирдэг.
Taskbar тохируулах
Тaskbar-ийн тохиргооны цонхыг доор харууллаа.
Энд харагдаж байгаагаар хэсэг сонголтын боломж бидэнд байна. Сонголт тус бүрийг тайлбарлая.
Always on top сонголтыг идэвхжүүлбэл Тaskbar нь дэлгэцэн дээр гарч ирэх бүх цонхны наана нь харагдаж байх болно. Єєрєєр хэлбэл хэрэв үүнийг идэвхжүүлээгүй бол шинээр гарч ирэх програмын цонх нь түүнийг халхлан гарч ирэх болно.
Auto hide сонголтыг идэвхжүүлбэл taskbar нь дэлгэцэнд үзэгдэхгүй болох бєгєєд зєвхєн түүний байгаа газар руу хулганаар дєхєж очих үед автоматаар гарч ирдэг.
Show small icon in Start menu сонголтыг идэвхжүүлбэл Start товчны цэсийг аль болох бага хэмжээтэй болгон харагдуулна. Тухайлбал Windows 98 гэдэг бичиг нь алга болсон байх болно.
Show clock сонголтыг идэвхжүүлээгүй бол taskbar дээрх цаг үзэгдэхгүй болсон байна.
Мэргэжилтний зєвєлгєє:
Taskbar дээр хулганы баруун товчийг дарж Properties хэсгийг сонгосноор дээрх цонх руу хурдан орж болдог. Taskbar дээр заримдаа түргэн ачаалах Icon тавих боломжгүй байдаг. Энэ нь чи Windows 95 суулгасан ба сайжруулалтыг нь гүйцэтгээгүй байна гэсэн үг. Їүнийг боломжтой болгохын тулд Internet Explorer 4 ба түүнээс дээш хувилбарыг дэлгэцийн зохион байгуулалт сонголттойгоор нь суулгах хэрэгтэй.
Taskbar дээр ажиллаж байгаа програмыг дэлгэцэнд гаргахдаа taskbar дээрх түүний хэсэг дээр нь дарах хэрэгтэй. Хэрэв түүний хэсэг дээр хулганы баруун товчийг дарвал уг програмыг хаах, цонхыг нь томруулах жижигсгэх зєєх зэрэг үйлдлүүдийг хийх боломжийг олгосон цэс гарч ирнэ.
Мэргэжилтний зєвєлгєє:
Олон програмуудыг зэрэг хааж болох бєгєєд үүний тулд ctrl товчийг дарж байх зуур хулганаар хаахыг хүссэн програмуудын хэсгийг Taskbar дээрээс сонгох хэрэгтэй. Сонгож дууссаны дараа дээр нь хулганыхаа баруун товчийг дарж Close сонголтийг хийнэ.
Taskbar шугамын эхний хэсэгт єєрийн хүссэн програмын icon ийг тавин хурдан ажиллуулах боломжийг олгож болно. Їүний тулд уг программынхаа Shortcut –ийг эхлээд үүсгэх хэрэгтэй. Їүний тулд дараах заавраар ажиллаарай.
1. My computer ийг ашиглан уг програмынхаа файлыг гаргаж ирнэ.
2. Уг файл дээр хулганы баруун талын товчийг дарна.
3. Гарч ирэх цэснээс Create Shortcut сонголтыг хийнэ.
4. Зєвєлгєє : Їүнд мєн Windows Explorer програмыг ашиглаж болно.
уг shortcut –ийг хулганаар зєєн Taskbar –ийн Icon-ы хэсэгт аваачиж тавина. Харин Icon-ы хэсгээс icon-ыг зайлуулахдаа түүн уг icon дээр хулганы баруун товчийг даран Delete сонголтыг хийнэ.
5. Цэс
Цэс нь тодорхой нэг үйлдлээр гарч ирдэг бєгєєд дотроо нэг тєрлийн мэдээллүүдийг багцлан хадгалсан байдаг. Хэрэв цэс байгаагүйсэн бол дэлгэцэн дээр учиргүй олон товч icon-ы овоо босох байсан бизээ. Эдгээрийг єєртєє нэгтгэн далд оршиж байдгаараа цэс нь хэрэглэгчийг ажиллахад тун эвтэйхэн болгосон шийдэл юм. Цэсийг хулганаар даран гаргах нь уламжлалт арга юм. Гэвч түүнийг гараар бас гаргаж болно. Зураг дээр File товчноос гарсан цэсийг харуулсан байна. Энэ цэсийг гаргахын тулд уг File гэсэн товчин дээр хулганаар дарна эсвэл Alt+F /Товчны комбинаци гэж юу вэ?/ товчны комбинациар гаргаж ирж болно. Энэ нь илүү хурдтай ажиллах боломжийг олгодог. File гэдэг бичигний F үсэгний доогуур зураастай байгааг анзаарсан бизээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл уг зураастай үсгийг Alt товчтой хамт дарснаар цэсийг нь гаргаж ирнэ. Жишээ нь View товчоос цэсийг нь гаргахдаа Alt+v комбинацийг дарна гэсэн үг. Цэсэн дээрх бүлэг ижил үйлдлүүд нь зураасаар бүлэглэгдэн оршсон байдаг. Зарим нийтлэг хийгддэг үйлдлүүдийн ард ямар комбинацаар гаргахыг харуулан бичсэн байна. Дээрх зурагнаас жишээ нь Open командыг Ctrl+O товчны комбинацаар гаргаж болох нь харагдаж байна. Мєн цаашилбал цэсний командууд нь ч зарим үсэгнийхээ доогуур зураастай байгааг харж байгаа бизээ. Энэ бол мєн л гараар гаргаж ирэх зориулалттай юм. Тухайлбал гараар Open командыг єгєхдєє Alt + f + o товчны комбинацыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Заримдаа цэсийг ямар нэгэн обьект дээр хулганы баруун талын товчийг дарснаар гаргаж ирэх нь түгээмэл тохиолддог юм.
Мэргэжилтний зєвєлгєє:
Цэсийг хулганаар ашиглаж сурсны дараа гараар ашиглаж сурах хэрэгтэй. Учир нь энэ нь хамаагүй хурдан ажиллах боломжийг олгодог. Нүд ирмэх зуур…
Мєн ямар нэг обьектийг идэвхжүүлээд гаран дээрх цонхны зурагтай товчийг дарвал түүнтэй хамааралтай цэс нь гарч ирдэг. Їүнийг уг обьект дээр хулганы баруун товчийг дарснаар бас гаргаж болно.
Цэсийг алга болгохдоо түүнээс єєр газар хулганаар дарах эсвэл Esc товчийг дарах хэрэгтэй. Цэснүүдээс арай онцлог нь Start цэс юм. Түүнийг Start товч дээр дарж эсвэл гаран дээрх цонхны зурагтай товчийг дарснаар гаргаж ирнэ. Бусад ихэнх цэснээс ялгаатай нь түүний элементүүдийг бид єєрсдєє нэмж хасч зохион байгуулж болдог. Түүнээс элемент хасахдаа уг элемент дээр хулганы баруун товчийг даран Delete хэсгийг сонгодог. Харин нэмэхдээ нэмэх shortcut-ыг түүн дээр чирэн аваачдаг. Мєн єєрєєр ч зохион байгуулж болно. Їүний тулд Taskbar-ын тохиргооны цонхыг гаргаж ирнэ. Эндээс Start menu Programs хэсгийг гаргана. Start цэсэнд элемент нэмэхдээ Add товчийг дарна. Хасахдаа Remove товчийг дарна. Хэрэв илүү нарийн үйлдэл хийх хэрэгтэй байгаа бол тухайлбал нэг газар байгааг нь нєгєє газар руу нь хуулах зєєх гэх мэт олон үйлдлүүд/ Advanced хэсгийг ашиглах нь тохиромжтой. Start цэсэнд Windows-ийн єдєр тутмын хэрэглэдэг хэрэгцээтэй үйлдлүүд хадгалагдаж байдаг. Тэдгээрийн талаар дараачийн хичээлүүдээр үзэх болно.
Мэргэжилтний зєвєлгєє:
Хэрэв чи хангалттай туршлагатай бєгєєд чиний компьютер Pentium lll 550 аас дээш биш бол Win 95-ийг суулгасан нь дээр байдаг. Хэрэв чи бүх тєхєєрємжүүдээ Win 95 системд таниулж чадсан бол ихэнхдээ Win 98 системээс ялгаагүй байдаг бєгєєд харин ч түүнээс хавьгүй илүү хурдан байдаг. Сайн тохируулсан Win 95 систем нь бусдаасаа илүү байж чаддаг. Нэмэлт мэдээллийг http://www.microsoft.com хаягаар орж авч болно.
Товчны комбинаци
Цаашдын хичээлийг үзэхээс ємнє бид нэг зүйлийг тохирох хэрэгтэй. Хэрэв alt + h товчийг /эсвэл комбинацыг/ дар гэсэн байвал энэ нь компьютерийн гаран дээрх /keyboard/ alt гэсэн бичигтэй товчийг дарж байхдаа h үсэгтэй товчийг хамт дарна гэсэн үг гэж ойлгоорой.
Энд цаашдын хичээлд єргєн ашиглагдах нэр томъёонуудын тайлбарыг орууллаа. Хэрэв доогуураа зураастай үг тааралдвал энд байгаа нэр гэж ойлгож болно.
Windows-т єргєн ашиглагддаг нэр томъёонууд
1. Файл
Ямар ч үйлдлийн системд єгєгдлийг хадгалах үндсэн арга бол файл юм. Энэ бол мэдээллийг агуулах хайрцаг л гэсэн үг. Доторх мэдээллийн тєрлєєсєє хамааран файлын олон тєрєл байдаг. Windows –т файлыг тодорхойлох гурван тодорхойлогч байдаг. Нэр , єргєтгєл, icon. Нэр нь 256 тэмдэгт хүртэл урттай үг єгүүлбэр байж болно. Харин єргєтгєл нь түүнийг ямар тєрлийн файл болохыг харуулна. Icon нь мєн ямар тєрлийн файл болохыг зургаар үзүүлсэн хэлбэр юм.
2. Хавтас
Хавтас нь файлуудыг агуулдаг сав гэж болно. Хоорондоо мэдээллээрээ холбоотой бүлэг файл , хавтаснуудыг дотроо агуулж байдаг. Түүний зургийг доор харуулав.
3. Icon
Файлын зураг нь гэж болно. Ямар тєрлийн файл болохыг харуулж байдаг. Доор зарим үндсэн Icon-уудыг харууллаа.
4. Shortcut
Энэ бол файлын хийсвэр дүр тєрх нь юм. Тэрээр яг файлын бүх мэдээллийг агуулаагүй боловч түүнийг орлож чаддаг. Түүнд файлын талаарх мэдээллүүд хадгалагддаг бєгєєд түүн дээр хулганаар click хийхэд уг эх файл дээр click хийсэнтэй ижил үр дүнг єгдєг. Єєрєєр хэлбэл түүний хуулбар мэт л байдаг. Хэмжээ нь бага учраас эх файлыг дахин хуулахын оронд түүнийг єргєн ашигладаг. Гэхдээ эх файл shortcut хоёр нь нэг диск дээр байх ёстойг анхаарах хэрэгтэй. Түүнийг үүсгэхдээ файл дээрээ хулганы баруун талын товчийг дараад цэснээс нь create shortcut хэсгийг сонгодог.
5. Cursor
Хэрэглэгч хаана юу хийж байгааг харуулсан заагч юм. Хулганы курсор нь сум хэлбэртэй байна. /Хэлбэр нь єєр єєр болж байдгийг та харсан байх/ Текст бичиж байхад анивчин дагаж хєдєлж байгаа энэ босоо зураас бол бас л курсор юм.
6. Click
Хулганы зүүн товчийг нэг удаа дарж авах хєдєлгєєн.
7. Double click
Ойролцоо хийгдсэн хоёр click юм.
8. Drag буюу чирэх
Хулганы зүүн товчыг дарж байх зуураа хулганыг хєдєлгєх.
9. Scroll bar
Цонхон доторх мэдээллийг дээш доош нь хєдєлгєн харуулдаг босоо дєрвєлжин обьект юм. Дээр доороо хоёр тийшээ харсан сумтай ба түүнийг нь дарж мєн дээш нь доош нь хєдєлгєж болдог.
10. Log off
Windows нь олон хэрэглэгчийн үйлдлийн систем бєгєєд хэрэв энэ горимд байгаа бол Windows-ийг ачаалагдахад ямар хэрэглэгч орох гэж байгааг асуудаг. Энд хэрэглэгчийн нэр нууц үгээ єгєн системд орох процессийг Log on, харин системээс гарч Windows-ийг дахин эхлүүлэх процессийг log off гэдэг.
11. Shutdown
Системийг аюулгүй дуусгаж компьютерийг унтраах процесс.
12. Desktop
Windows-ийн үндсэн дэлгэц юм. Энэ дэлгэц дээр My computer, Recycle bin, Network Neighborhood зэрэг icon-ууд оршдог. Бусад бүх програмуудын цонх нь энэ дэлгэц дээр үзэгддэг. Түүн дээр хэрэглэгч єєрєє янз бүрийн файл болон програмуудаа тавьж болно. Мєн зурагтай болгох, WEB хуудас маягаар зохион байгуулж болдог.
13. Display card буюу график карт
Процессороос дэлгэц рүү гаргах мэдээллийг удирддаг тєв. Дэлгэцийн хаана нь ямар єнгєтэй цэг шидэхийг энэ тєвєєс шийддэг. Мєн дэлгэц нь хэдэн цэгийн нягтшилтай /resolution/ байх , нийт хэдэн ялгаатай єнгє дүрслэх зэрэг нь энэ картын тохиргооноос хамаарна. Энэ карт нь єєрийн гэсэн санах ойтой байх бєгєєд /Video RAM/ энэ санах ойн хэмжээнээс хамааран нэг дэлгэцэнд дүрслэх цэгийн дээд хязгаар єєр єєр байдаг. Зарим мэргэжлийн зориулалттай график карт нь єєр дээрээ тооцоолох процессортой бєгєєд энэ нь янз бүрийн хєдєлгєєн бичлэгийг хурдтайгаар үзүүлэх боломжийг олгодог. Энэ картнаас кабель гаран дэлгэцтэй холбогдсон байгааг харж болно.
14. Install хийх буюу суулгах
Зарим програмыг Windows-ийн орчинд ашиглахын тулд түүнийг системд суулгах хэрэгтэй байдаг. Їүний тулд уг програмын файлууд дотроос ихэвчлэн setup эсвэл install гэх мэт файлын аль нэгийг даран ажиллуулдаг. Програмыг суулгах явцад түүний чухал зарим нэг файлуудыг Windows сангийн зарим хэсэгт хуулдаг бєгєєд системийн файлууд, регистрийн файлуудад єєрчлєлт оруулдаг. Ихэнх суулгалтын процесс нь дуусмагцаа Windows-ийг дахин ачаалахыг шаарддаг. Энэ нь хийж єгсєн тохиргоогоо идэвхжүүлэх гэсэн зорилготой холбоотой. Суулгасан програмууд ихэвчлэн c:/Programm Files/ санд ордог.
15. Share
Файлыг /эсвэл хавтасыг / Share хийсэн бол түүнийг сүлжээгээр уг дотоод сүлжээний бусад компьютерууд авах боломжтой болдог. Share буюу хуваалцах нь уг файлыг /хавтсыг / бусдад сүлжээгээр ашиглах боломж олгоно гэсэн үг юм.
16. Recycle Bin буюу Хогийн сав
Устгагдсан файлууд тэднийг цэвэрлэтэл энд байрладаг бєгєєд эндээс буцаан файлыг сэргээж болно.
17. Start Up disk
Энэ нь Windows-г ачаалахад зайлшгүй шаардагдах системийн файлуудыг агуулсан уян диск юм. Компьютерийг асаахад хэрэв уян дискний драйверт диск байхгүй бол хатуу дискнээс систем ачаалагддаг. Хэрэв тэнд диск байсан бол уг уян дискнээс систем ачаалагдана. Ихэвчлэн системийг дахин суулгах, вирусаас нь цэвэрлэх, тохиргоо хийх зэрэгт энэ аргыг хэрэглэдэг.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 17620

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.