.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Shortcut-уудын тухай
2010:10:08 16:27:04

Microsoft Windows ба зарим нийтлэг програм хангамжуудын shorcut-ын тухай дэлгэрэнгүй мэдэж авцгаая. Shortcut гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ, ямар ач холбогдолтой вэ?
Мэргэжлийнхэн жижиг сажиг зүйлсээр давуу болсоор байгаад жирийн хэрэглэгчээс хэд дахин илүү болчихдог. Энэ чадваруудын нэг нь shortcut хэмээн нэрлэгдэх товчны хослолыг эзэмших чадвар юм.
Энэ дугаарт дараах асуудлуудыг хөндөж авч үзье.

  • Shortcut гэж юу вэ?
  • Үндсэн Shortcut хослолууд
  • Windows-ийн shortcut-ууд
  • Win товч бүхий хэн бүхний мэддэггүй shortcut-ууд
  • Excel-ийн shortcut-ууд
  • Word-ийн shortcut-ууд
  • Internet Explorer-ийн shortcut-ууд

Shortcut-уудын тухай үндсэн ойлголтууд

Ямарваа нэгэн байнга давтагддаг үйлдлийг хялбар аргаар шууд гүйцэтгэх шаардлага дээр үеэс эхлэн урган гарсан билээ. Тухайлбал ямар ч програмд файлыг онгойлгох, хадгалах шаардлага гардаг. Үүнийг File цэс рүү орон Open эсвэл Save цэс дээр дарснаар гүйцэтгэдгийг хэн бүхэн мэднэ. Харин үүнийг гар дээрх товчны хослол бүхий хялбар аргаар гүйцэтгэж болдогт энэ сэдвийн нууц оршино. Shortcut хэрэглэснээр ажиллагааг асар их хялбаршуулж болдог. Тэр тусмаа мэргэжлийн, үйлдэл ихтэй, нарийн програмууд дээр shortcut-гүйгээр ажиллах аргагүй юм.
Ихэнхдээ Alt, Ctrl, Shift гэх мэтийн товчнуудыг жирийн үсэг бүхий товчнуудтай хамтран дарснаар Shortcut хэрэгжинэ. Гэхдээ бусад янз бүрийн товчнуудтай дарж болно л доо. Бараг бүх програм, үйлдлийн системд Shortcut хослолууд бий. Тухайлбал “Alt+S” гэсэн бичиглэл таарвал Alt товчийг дарж байгаад S товчийг нэг удаа дарах юм байна гэж ойлгоорой. Түүнээс S-ийг дарж байгаад Alt-ийг дарах эсвэл хоёуланг нь нэг удаа тас хийтэл дарж болохгүй.

Shortcut гэдэг хэллэгийг махчлан орчуулбал “товч хайчилбар” гэх бол утгачлан орчуулбал товчлох зориулалттай  товчны хослол гэж ойлгож болно. Бид үүнийг монголчлохдоо “товчилбор” гэлээ. Энэ бол албан ёсны батлагдсан хэллэг биш бөгөөд энэ удаад л ингэж хэрэглэснийг анхаарна уу.

Тухайн програмд ямар товчилбор хэрэглэснийг цэс рүү ороод шууд мэдэж болно. Таны цэс бүхий командын нэрийн баруун талд товчилборын нэр бичигдсэн байдаг. Энэ бол үндсэн товчилбор. Үүнээс гадна нэгэн сонирхолтой товчилбор байдаг нь цэсний зарим үсгүүдийн доогуур зураас байгааг ажиглаж мэдэж болно. Alt товчийг доогуураа зураастай товчны хамт дарснаар тухайн цэсийг идэвхжүүлж болно. Тухайлбал File цэсний F үсгийн доогуур зураас байгааг ажиглагтун. Тэгвэл Alt дарж байгаад F дарснаар энэ цэс рүү орох бөгөөд үүнээс цаашаа доорх төвшний үсгүүдийг шууд дарж цэсийг хэрэгжүүлж болно. Жишээ нь Alt+F дарж File цэсийг нээхээс гадна үргэлжлүүлэн O үсэг дарж Open командыг нээж болно. Энэ бол shortcut-гүй товчнуудад илүү зохимжтой юм. Харин дээрх Open командыг ингэж дамжилгүйгээр шууд Ctrl+O дарж хэрэгжүүлж болохоор байгааг зургаас харж болно.
Ихэнх програмуудад ижил хэрэглэгддэг стандарт болчихсон товчилборууд байдаг. Юуны өмнө эдгээрийг сайн сурч хэрэглэж занших хэрэгтэй. Та ч бараг ихэнхийг нь мэдэж байгаа биз дээ.
Зарим товчилборууд таны гарын драйвер Англи дээр байгаа тохиолдолд хэрэгжиж магадгүйг анхаарна уу. Харин Unicode буюу Windows XP-ийн өөрийнх нь үсгийн системийг хэрэглэж байгаа тохиолдолд бараг бүх товчилборууд аль улсын драйвер дээр байгаагаас үл хамааран ажиллах боломжтой.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 17493

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.