.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Блоклогдсон нүд, муж (MS-Excel)
2011:03:25 10:59:19

Нүд зөөх - Идэвхтэй нүдний хүрээн дээр хулганы заагуурыг байрлуулан зүүн товчлуурыг дараастай (хулганы заагуур сум болж өөрчлөгдөнө) хөдөлгөж зөөнө.

Нүд хуулах - Идэвхтэй нүдний хүрээний баруун доод буланд хулганы заагуурыг байрлуулж (ингэхэд хулганы заагуурын хэлбэр нэмэх тэмдэг болж өөрчлөгдөнө) зүүн товчлуурыг дараастай хөдөлгөн хуулна (хувилна) . Эсвэл идэвхтэй нүдэн дээр хулганы заагуурыг байрлуулж Ctrl товчны хамт дарж хуулна. Хуулахад  тухайн нүдний бүх мэдээлэл (формат) хуулагдана.
Нүд устгах - Идэвхтэй нүдний мэдээллийг устгахдаа Delete товчийг дарна. Нүдний формат өөрчлөгдөхгүй.
Муж хуулж зөөхдөө командын хэрэгслэлүүд дэх холбогдох хэрэгслэлүүдийг болон командын menu дэх командуудыг эсвэл блоклогдсон хэсэгт хулганы заагуурыг байрлуулан баруун товчлуурыг дарахад гарах Short Cut menu-г ашигладаг.
Ажлын талбарын аль нэг хэсэгт хулганы заагуурыг байрлуулан баруун товчлуурыг дарахад гарах Short Cut menu түүний командуудын үүрэг, хэрэглээг авч үзье. 
Cut - Идэвхтэй нүд буюу блоклогдсон хэсгийг ClipBoard-руу зөөнө.
Copy - Идэвхтэй нүд буюу блоклогдсон хэсгийг ClipBoard-руу хуулна.
Paste - ClipBoard-д байгаа мэдээллийг идэвхтэй нүднээс эхлэн хуулна. Хуулж зөөхөд нүдний формат мөн адил хуулагдаж зөөгдөнө.

Багана-Column  сонгох
А) Хулганаар  нэг баганыг сонгохдоо  түүний нэр бүхий удирдах товч дээр нэг дарна, дараалсан олон багана сонгохдоо эхний баганын удирдах товчноос сүүлчийн баганын удирдах товчийг дуустал чирнэ. Чирэлтийн  үед гарах хүрээн доторх  С  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа баганын тоог заана. 
Б) Гарнаас  нэг баганыг сонгохдоо  түүний аль нэг нүдийг идэвхжүүлээд  Ctrl+Space/зайн/ товч дарна,  дараалсан олон багана сонгохдоо эхний баганыг сонгоод  Shift+-> товчийг сүүлчийн баган сонгогдтол дарна. Энэ  үед  хүрээн доторх  С  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа баганын тоог заана. 
Мөр-Row  сонгох
А) Хулганаар  нэг мөрийг сонгохдоо  түүний дугаар бүхий удирдах товч дээр нэг дарна, дараалсан олон мөрүүд сонгохдоо эхний мөрний удирдах товчноос сүүлчийн мөрний удирдах товчийг дуустал чирнэ. Чирэлтийн  үед гарах хүрээн доторх  R  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа мөрний тоог харуулна. 
Б) Гарнаас  нэг мөрийг сонгохдоо  түүний аль нэг нүдийг идэвхжүүлээд  Shift+Space/зайн/  товч дарна,  дараалсан олон мөрүүдийг сонгохдоо эхний мөрийг сонгоод  Shift+доош сум  товчийг сүүлчийн мөр  сонгогдтол дарна.  Энэ  үед  хүрээн доторх  R  үсэгний өмнөх тоо нь сонгогдож байгаа мөрний тоог  илэрхийлнэ. 
Муж-Range  сонгох:
А) Хулганаар  муж сонгохдоо  түүний эхний нүднээс сүүлчийн нүдийг дуустал чирнэ. Чирэлтийн  үед  сонгогдож байгаа мужийн  мөр, баганын тоог харуулна. 
Б) Гарнаас  муж сонгохдоо  түүний эхний нүдийг идэвхжүүлээд Shift+ -> болон Shift+доош сум товчийг сүүлчийн нүд  сонгогдтол дарна.  Энэ  үед сонгогдож байгаа мужийн  мөр, баганын тоог мэдээлнэ. 
Хоорондоо зайтай  багана, мөр, нүд, мужийг  сонгох: 
Жишээлбэл  B, N баганыг  сонгохын тулд  эхлээд  B  баганыг сонгоод,  дараа нь  гарны CTRL  товчийг дарж байгаад  N  баганыг  хулганаар сонгоно.  Энэ нь дундаа завсартай багануудыг түүж сонгох арга юм.  Мөр, нүд, мужийг түүж сонгох үйлдэл мөн адил хийгдэнэ. 
Баганын өргөнийг  өөрчлөх
Бүх багана анхандаа стандарт  8.43  өргөнтэй  байна. Энэ нь 10 цэг (Point)-ийн стандарт өндөртөй 7 тэмдэгт, нэг цэг, эсвэл 8 тэмдэгт бичигдэх хэмжээ юм.  Үүнийг байрлах өгөгдөл ба хүснэгтийн толгойд зохицуулан шаардлагынхаа хэмжээгээр (0-255) өөрчилж болно. Баганын өргөн өөрчлөх хоёр арга байна. 
1-р арга:  Хулганаар чирэх.  Өөрчлөх баганын хаяг бүхий удирдах товчны  баруун ирмэгт хулганы заагчийг байрлуулж 2 тийш заасан сум хэлбэртэй болоход  баруун эсвэл зүүн тийш чирч өөрчилнө. Чирэлтийн үед баганын өргөн хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан тоо  Width:  үгийн ард гарна. 
2-р арга:  Column Width  командаар өөрчлөх:
1.Өргөнийг өөрчлөх багануудыг сонгоно.
2.Format  цэсний  Column  камандын  Width  дэд команд сонгоно. Ингэхэд  Column Width  командын харилцах цонх  гарна. 
3.Нээгдсэн цонх  доторх Column Width  талбар  дахь тоог арилгаж  шинэ өргөнийг бичнэ. 
4.ОК командын товчийг хулганаар эсвэл гарны  Enter  товч дарж үйлдлийг биелүүлнэ.
Мөрийн өндрийг  өөрчлөх
Бүх багана анхандаа стандарт  12.75 цэг (Point)-ийн өндөртөй  байна. Энэ нь 10 цэг (Point)-ийн стандарт өндөртөй тэмдэгт бичигдэх хэмжээ юм.  Энэ өндрийг шаардлагынхаа хэмжээгээр  өөрчилж болно. Гэвч мөрийн өндрийг өөрчлөөгүй бол автоматаар өөрчлөгддөг тул эхний ээлжинд өөрчлөх хэрэггүй ба өгөгдлөө оруулж форматлах үйлдэл хийсний дараа шаардлага гарвал өөрчилөх нь зохимжтой.  Мөрийн өндөр өөрчлөх хоёр арга байна. 
1-р арга:  Хулганаар чирэх.  Өөрчлөх Мөрийн дугаар бүхий удирдах товчны  доод ирмэгт хулганы заагчийг байрлуулждээш доош заасан сум хэлбэртэй болоход  дээш эсвэл доош чирч өөрчилнө. Чирэлтийн үед Мөрийн өндөр хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан тоо Height:  үгийн ард гарна. 
2-р арга:  Row Height  командаар өөрчлөх:
1.Өндөрийг нь  өөрчлөх мөрүүдийг сонгоно.
2.Format  цэсний Row камандын  Height  дэд команд сонгоно. Ингэхэд Row Height командын харилцах цонх  гарна. 
3.Нээгдсэн цонх  доторх Row Height  талбарт  бичигдсэн тоог арилгаж  шинэ өндөрийг бичнэ. 
4.ОК командын товчийг хулганаар эсвэл гарны  Enter  товч дарж үйлдлийг биелүүлнэ.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Хичээл | Үзсэн 21141

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.