.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: Bitmain Antminer KS5pro 21t 3150W Kaspa Asic Miner + PSU :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: buy mdphp 3cmc 4cmc 5fadb jwh ketamine apvp 3mmc 4mmc :..: 5cladba,5cl-adb ба ADBB, 6cladba, 6cl-adb 5f-mdmb2201 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дулаалгын хөөсөннцөр их хэмжээгээр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: Хөөсөнцөр сэндвич хавтангийн үйлдвэр хямдралтай үнээр захиалга авч байна. :..: Дуудлагар эд зүйлс тогтооно99976117 :..: Харын зайран :.
Баян хүмүүс, дундаж хүмүүсийн сэтгэлгээний 21 ялгаа
2015:02:11 11:34:56

Дэлхийн хамгийн баян эмэгтэй Жина Райнхэрт , дундаж давхаргын хүмүүст атаархаж явдгаа бусдаас нуух дургүй. Түүний бодлоор, жирийн иргэд дуртай цагтаа тамхи татаж, эсвэл ууж, хөгжилдөж чаддаг бол баян хүмүүс хөрөнгөө улам өсгөхийн төлөө борви бохис хийлгүй ажилладаг гэнэ. “Баян Хүмүүс Хэрхэн Сэтгэдэг Вэ?” номын зохиогч Стив Сийболд 30-аад жил дэлхий дээр бүх саятнуудтай уулзаж, тэдний дотоод ертөнцийн талаар судлан нэгэн гайхалтай дүгнэлт хийжээ. Баячууд бусад жирийн хүмүүсээс ялгагддаг гол онцлог бол тэдэнд байгаа өмч хөрөнгө бус, тэдний сэтгэхүй гэнэ. Ингээд жирийн хүмүүс болон баячуудын хоорон дахь сэтгэхүйн 21 онцлогийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

1. Жирийн хүмүүс МӨНГӨ нь зовлонгийн уул уурхай гэж боддог бол Баячууд ЯДУУРАЛ нь зовлонгийн эхлэл гэж боддог.

Баячууд мөнгийг нэг бол азтай тохиолдлоор олсон эсвэл шударга бус зүйл хийсэн гэж жирийн хүмүүс боддог. Мөн дундаж орлоготой хүмүүс баян болохоос үргэлж ичдэг гэнэ.

2. Жирийн хүмүүс хувиа бодох нь муу санаатайнх гэж боддог бол Баян хүмүүс амиа хичээх нь сайн талтай гэж боддог.

“Баян хүмүүс болзоонд явах, цэнгэж зугаалахдаа өөрсдийнхөө аз жаргалтай байдалд илүү анхаардаг. Тэдэнд дэлхийг аврах тийм ч сонин биш. Харин жирийн хүмүүс үүнийг эсрэг сэтгэдэг нь тэднийг ядуу байхад хүргэдэг гэнэ. Тиймээс өөрийгөө авч явж чаддаггүй хүн хэзээ ч хүнд тусалж чаддаггүй.

3. Жирийн хүмүүс азанд найддаг бол Баячууд хөдөлмөрт илүү найддаг.

Жирийн хүмүүс бурхан, засгийн газар, эсвэл хэн нэгэн түүнд асуудлуудыг нь шийдвэрлэж өгнө гэж найддаг нь азандаа хэт итгэснийх. Гэтэл тэдний амьдрал хажуугаар нь урссаар л өнгөрдөг нь харамсалтай.

4. Жирийн хүмүүс дээд боловсрол эзэмшээд баяжина гэж боддог бол Баячууд ховор байдаг, тусгай ямар нэг чиглэлээр дагнан мэргэшвэл мөнгөтэй болно гэж сэтгэдэг.

Дэлхий дахинд нэрээ гаргасан баячууд ямар нэг нарийн, эсвэл ховор чиглэлээр мэргэшсэн хүмүүс байдаг бөгөөд ихэнх нь чадвараа худалдаж баяжсан хүмүүс байдаг.

5. Жирийн хүмүүс хуучны сайхан үеүдийг дурсах дуртай бол Баячууд ирээдүйгээ мөрөөддөг.

Өөрсдөө бие дааж баяжсан хүмүүс ирээдүйн хаа нэгтээ биеллээ олох зорилго, санаа, мөрөөдлийг үргэлж оюун санаандаа тээж явдаг бол хуучин дурсамжаа сэргээх дуртай жирийн хүмүүс эцэст нь өөрийгөө сэтгэлээр унагаж, аз жаргалгүй болдог.

6. Жирийн хүмүүс мөнгийг сэтгэл хөдлөлтэйгээр хүлээж авдаг бол Баячууд мөнгийг логик сэтгэхүйгээр хүлээж авдаг.

Жирийн, ухаалаг, сайн боловсролтой, амжилтанд хүрсэн хэн нэгэн санхүүгийнхээ тухай бодохоороо гэнэт сэтгэл нь хачин болж, айдсаар дүүрдэг бол Баячууд мөнгийг хараад хаанаас, яаж ирснийг тунгаан шүүж, мөнгийг боломж гэж хардаг. Тиймээс мөнгө нь аюултай, бас хамгийн нөлөө бүхий зэвсэг гэж боддог.

7. Жирийн хүмүүс дургүй ажлаа хийж мөнгө олдог бол Баячууд дур хүслээ дагаж явсаар баян болдог.

Баян хүн шиг харагддаг жирийн нэгэн үргэлж л завгүй, ажиллаж байдаг. Харин баячууд өөрсдийнхөө хийх дуртай ажлаа мөнгө олох хэрэгсэл болгосон байх нь олонтой.

8. Жирийн хүмүүс бага зүйлээс сэтгэлийн таашаал авдаг учраас хэзээ ч урам нь хугардаггүй бол Баячууд үргэлж сорилтыг эрэлхийлдэг.

Сэтгэл судлаачид амьдралдаа бага зүйл хүлээж байгаа хүмүүс урам хугарах гэдгийг мэддэггүй бол мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэдэг Баячууд үргэлж аугаа их зүйлийг хүсч байдаг гэдгийг тогтоожээ.

9. Баян болохын тулд “заавал ямар нэг зүйл хийх ёстой” гэж жирийн хүмүүс боддог бол Баян хүмүүс баяжихын тулд “заавал ямар нэг чухал зүйл түүнд байх ёстой” гэж боддог.

Тийм ч учраас Доналд Трамп хэдэн саяын хөрөнгөө есөн тэрбум доллар болготол өсгөсөн нь түүнийг хэмжээлшгүй баян болгосон. Аливаа зүйлийг хийж байхдаа хурдан үр дүнг нь үзэхийг хичээх нь алдаанаасаа суралцах сайхан боломж гэж Баячууд ярьдаг.

10. Баян болохын тулд мөнгөтэй байх ёстой гэж жирийн хүмүүс боддог бол Баячууд бусдын мөнгийг ашиглаж баян болдог.

Жирийн хүн маш баян болохын тулд их мөнгө олдог байх ёстой гэж боддог нь Баячууд бусдын түрүүвчин дахийг ухаалгаар хөдөлгөж мөнгөтэй болохыг эрмэлздэг. Мөн сэтгэл хөдлөлөө мөнгөн дээр гаргадаггүй тул “худалдаж авах уу, хөрөнгө оруулалт хийх үү, эсвэл үргэлжлүүлэх үү” гэсэн асуултанд бодитоор хариулахыг боддог.

11. Зах зээл логик, стратегиар хөдөлдөг гэж жирийн хүмүүс боддог бол баячууд сэтгэл хөдлөл, шуналаар хөдлөдөг гэдгийг сайн мэддэг.

Хувьцааны зах зээл дээр амжилттай хөрөнгө оруулалт хийх нь математиктаа сайн байсных биш гэнэ. Баячууд санхүүгийн зах зээлийг хөдөлгөгч гол түлхүүр нь сэтгэл хөдлөл бол айдас, шунал нь дараах чухал хүчин зүйлс гэдгийг сайн мэддэг учраас үүнийг чадварлагаар ашиглаж чаддаг.

12. Жирийн хүмүүс бодлынхоо ард нуугдаж амьдардаг бол Баячууд дээр нь гарч амьдардаг.

Баян хүмүүс өөрийг нь мохоох бодлын дээр гарч амьдрахыг хүсдэг учраас тэд жинхэнэ хаан шиг амьдарч чаддаг. Тэд хэзээ ч мөнгө болон бодлын боол болж амьдардаггүй.

13. Жирийн хүмүүс хүүхдүүддээ хэрхэн амь зуухыг заадаг бол Баячууд хүүхдүүддээ яаж баяжихыг заадаг.

Баян эцэг эхчүүд хүүхдүүдээ багагаас нь юу өөрт нь байх ёстой, ёсгүйг зааж өгдөг. Ингэснээр насанд хүрэх үед нь зуршил болсон байдаг. Тэдний хүүхдүүд ч бодит байдал бол мөн чанар, дээдсүүдийн амьдрал бол үнэн түүх гэдэгт итгэдэг. Баячуудын амьдралд эрт хөл тавьсан хүүхэд насанд хүрсэн хойноо ч баян байхыг хүсдэг.

14. Мөнгө тэднийг дарамтанд оруулдаг гэж жирийн хүмүүс боддог бол Баячууд эд хөрөнгө нь амар амгалан амьдралыг бэлэглэдэг гэдэгт итгэдэг.

Баячууд улам баяжаад байдгийн гол шалтгаан нь мөнгөөр бүхнийг шийдвэрлэж болно гэж боддогт байдаг бол жирийн хүмүүс мөнгө л амьдралд гай авчирдаг гэж үздэг. Гэтэл амьдрахад хангалттай мөнгө олсон хүн хэзээ ч уур бухимдалтай байдаггүй гэдгийг судлаачид тогтоожээ.

15. Жирийн хүмүүс боловсрол эзэмшье гэхээсээ илүү зугаацахыг хүсдэг бол Баячууд зугаацахаас илүү суралцахыг хүсдэг.

Шинээр хийх гэж байгаа зүйлийнхээ талаар бага мэдлэгтэй баян хүн хэзээ ч түүнд хөрөнгө оруулалт хийдэггүй. Тиймээс баячууд хэдэн цагаар ч хамаагүй бие даан суралцдаг.

16. Баян хүмүүс дээдсүүдийг дуурайгчид гэж жирийн хүмүүс боддог бол Баячууд өөрсөд шиг бодолтой хүмүүстэй нөхөрлөх дуртай байдаг.

Мөнгөний талаар сөрөг бодолтой явдаг дунд давхаргынхан баячууд яагаад баячуудтайгаа нөхөрлөдгийг ойлгодоггүйтэй адил тэдний дунд ороод яриаг нь бас ойлгодоггүй. Тиймээс үзэл санаа нэгтэй нэгнээ олохын тулд баячууд баячуудтайгаа, жирийн хүн жирийн хүнтэйгээ найзладаг.

17. Жирийн хүмүүс мөнгө хадгалахад анхаарлаа хандуулдаг бол Баячууд орлого дээр төвлөрдөг.

Баячууд эрсдэл амссан ч бай хамаагүй орлого дээрээ анхаардаг бол дунд давхаргынхан эрсдлээс айж, мөнгөө зүгээр хадгалахыг хичээдэг. Тиймээс баячууд өөрсдийн бодол санааг их мөнгөн дээр  төвлөрүүлж чаддаг хүмүүс юм.

18. Жирийн хүмүүс хэзээ мөнгө хадгалахаа мэддэг бол Баячууд хэзээ эрсдэл авахаа мэддэг.

Хөшүүрэг бол баяуудын хувьд уриа л гэсэн үг. Жирийн хөрөнгө оруулагч байнга л мөнгөө алдаж байхад баячууд үргэлж л мөнгө олсоор байдаг нь үүнтэй холбоотой.

19. Жирийн хүмүүс тав тухтай байхад дурладаг бол Баян хүмүүс бэрхшээлтэй газраас ч тав тухыг олж чаддаг.

Их хэмжээний эрсдэлд орж байсан хүмүүс үргэлж саятангууд болсон байдаг нь жирийн хүмүүст эрсдэл нь тухгүй санагддагтай холбоотой. Харин өөрийн хүчээр баяжсан хүмүүсийн эхлэл үргэлж эрсдлээр дүүрэн байдаг. Жирийн хүмүүс биеийн болон сэтгэл зүйн тав тухтай байдлыг үргэлж эрэлхийлж явдаг байна.

20. Жирийн хүмүүс мөнгө, эрүүл мэнд хоёр хоорондоо холбоогүй гэж боддог бол Баячууд мөнгө миний амьдралыг аварч чадна гэдэгт итгэдэг.

24 цагийн үйлчилгээтэй, өндөр төлбөртэй эмнэлгийн байнгын үйлчлүүлэгчид нь баячууд байдаг бөгөөд эрүүл мэнддээ жирийн хүмүүсээс ч илүү анхаарал тавьдаг. Харин Жирийн хүмүүс “хүчтэй” өвдтөлөө эмнэлэг рүү явдаггүй бөгөөд “бөөн мөнгө нэхнэ” гэж айдаг.

21. Жирийн хүмүүс баян болох уу, эсвэл сайхан гэр бүлтэйгээ үлдэх үү гэсэн сонголтыг хийх хэрэгтэй болно гэдэгт итгэдэг бол Баячууд хоёулантай нь байж болно гэж үздэг. 

Нийтэлсэн: b.b-e | Сонин хачин | Үзсэн 6507

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.