.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Цацрал повер Ххк” манай компани нь Үйлдвэр үйлчилгээ, агуулах, зоорь, граж, дэлгү :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: машины толин хар хайрцаг зарна.хэрэглээгүй :..: Машин онгойлгоно :..: Хаалга онгойлгоно 94893533 :..: ЦАЦРАЛ ПОВЕР Ххк: Манай компани барилгын бүх ажил хийж гүйцэтгэнэ. Таны хүссэн хэ :..: ЦАЦРАЛ ПОВЕР Ххк: Манай компани барилгын бүх ажил хийж гүйцэтгэнэ. Таны хүссэн хэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компани зарна :..: Гүний худагтай 1 га газар зарна. (фермер эрхлэх боломжтой) :..: Мөнгө зээлж :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Төв аймаг явах зам дагуу 2айлын 1400м2 газар яаралтай зарна :..: найрамдлын баянголын аманд 4 улирлын АОС зарна :..: ХУД-т 2 өрөө байр удаан хугацаагаар хөлслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагар эд зүйлс тогтооно99976117 эд зүйлсийг цэвэр үзэмжтэй, тэгш,найдвартай т :.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар таны эрхийг хамгаалахад бэлэн боллоо
2010:04:16 00:22:31

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газрын 371-р тогтоолоор баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж “Хэрэглэгчийн боловсрол төв” байгуулав.

Тус төвийнхөө нээлтийг хийсэн нь олон түмэндээ хүрсэн сайхан ажлын эхлэл боллоо.

“Хэрэглэгчийн боловсрол төв”-ийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нээсэн бөгөөд “Энэхүү танхимыг нээснээр хэрэглэгчээ дээдлэн, хэрэглэгчдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулах төдийгүй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдийг нээлттэй харилцах боломжийг бүрдүүлж өгч байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Мөн тус боловсролын төв нь 12-84 утсыг энгийн утасны ярианы тарифаар ажлын цагаар ажиллуулснаар зах зээлд чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдийн мэдээ мэдээллийг авах болсон бөгөөд ингэснээр нийгэмд хэрэглэгчээ дээдлэх, шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байна.

Энэ танхимын нээлтийн үеэр Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ТТБ-ын тэргүүн С.Ганболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан ба ингэснээр өмнө нь дан ганц төрийн бус байгууллага хүч дутан ажилладаг байсан ажил нь төрийн оролцоотой болж байгааг албан ёсоор баталгаажуулсан юм.

Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ танхим нь хэрэглэгч олон түмэн рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж төр, хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийн хоорондын гүүр болж өгөөрэй” хэмээсэн юм. 

Шударга өрсөлдөөнийхөн иргэдийн гомдлыг барагдуулж эхэллээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан иргэдийн эрхийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хариуцлага тооцож эхэлснээр тус байгууллагаар гомдлоо шийдүүлдэг олны хөл тасрахаа байжээ. Дэлгүүрээс чанаргүй гутал авсан, захиалсных нь дагуу хийж өгөөгүй мебелв эдлэлийг нь буцаан олгуулсан, ээмгийг нь гагнах явцад нь гэмтээсэн зэргээр иргэний эрх ашгийг зөрчиж, эд мөнгө болон цаг хугацааны хувьд хохирол учруулсан гомдлыг барагдуулж эхэлснийг дуулгая.

Тухайлбал иргэн Н.Очирпүрэв “Boyal” мебелийн тавилгын компанид захиалсан тавилга нь өнгө үзэмж муу, чанаргүй, хэмжээ алдсан тул хохиролоо барагдуулахыг хүсчээ. Энэхүү гомдлын мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан ажиллаж, хохирол болох 1,168,000 төгрөгийг эргүүлэн төлүүлж чадсан байна. Мөн иргэн Б.Эрдэнэчимэг “Метромолл” дэлгүүрийн гутлын тасгаас 530.000 төгрөгөөр гутал худалдан автал хэдхэн хоногийн дараа урагдчихаж. Үүний дагуу тус байгууллага дэлгүүрийн эздэд хандсанаар мэргэжлийн гуталчнаар гутлыг нь засаж гомдлыг барагдуулсан аж. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн иргэн Л.Цогзолмаа алтан ээмгээ гагнуулжээ. Гэтэл дархан алдаа гаргаж ээмгийг нь гэмтээсэн хэмээн ШӨХТГ-т хандсан байна. Гомдлын мөрөөр тус байгууллагын байцаагч ажиллаж, мөнөөх дарханаар 30 мянган төгрөгийн хохирлыг барагдуулсан зэрэг жишээ дурдаж болно.

Нийтэлсэн: b.b-e | Мэдээ | Үзсэн 25960
.: :.

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.