|
|
|
|
|
|
Интернэтгүй АМЬДАРНА гэхээр төсөөлөхөд нэг л хэцүү юм. Байхгүй байхад нь болоод л байсан. Зурагт, Радио ХХ зууныг авчирсан бол интернэт бидэнд XXI зууныг авчирчээ. Түүний ачаар цаг хугацааг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Үзэг цаасны оронд цахим шуудан хэрэглэж, киног ТВ-р биш онлайнаар үзэж, хэрэгцээт зүйлээ хажуугийн дэлгүүрээс биш холын Америкаас захиалж, амьдралдаа уулзаагүй хүнтэй тив алгасан бизнес хийж, найз нөхдөө хүртэл гудамжнаас биш Social Network сайтаас хайж байна.
Мэдээж энэ бүгд интернэт анх үүсэхэд шууд бэлэн болоогүй олон “жижиг” дэвшил, нээлт, санаачлагуудын ачаар бидний амьдралын өдөр тутмын нэг зүйл болж чадсан. Тэгвэл хэн үүнийг хийсэн юм бол?
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.
Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
[1] Би чамд 1 юм хэлэх гэсэн юмаа 5ийг хар
[2] хариулт нь 11 дээр байгаа
[3] битгий уурлаарай 15г хар
[4] тайвшир битгий цухалд 13г хар
[5] юуны өмнө 2г хар
[6] битгий уурлаач ээ 12г хар
[7] миний хэлэх гэсэн үг бол "юу байна да"
[8] миний хэлэх гэж байгаа үгний хариулт нь 14 дээр байгаа
[9] тэвчээртэй бай 4г хар
[10] сүүлчийн удаа танаар хийлгэх юм байна 7г хар
[11] би таныг уурлахгүй гэдэгт итгэлтэй байна 6г хар
[12] уучлаарай 8г хар
[13] битгий уурлаарай 10г хар
[14] би энийг яаж хэлхээ мэдэхгүй байна 3г хар
[15] чи уурлаж байгаа байх гэхдээ 9г хар
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
“2016 entertainment” нь үйл ажиллагаа явуулаад 5 жил болж байгаа бөгөөд энэхүү хугацаанд хүүхэд, залуучуудын сайн мэдэх “4 зүг ”, “Flash ”, Рэппэр Gee, рэппэр MG гэх мэт хамтлаг, дуучидтай хамтран ажиллаж, тэднийг олны танил болгож чадсан. Тус entertainment-н гол зорилго нь шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжих, тэдний уран бүтээл дээр хамтран ажиллах явдал юм.
Энэ удаад “2016 entertainment” нь шинэ дүр төрх, шинэ хамтлаг, дуучин хайж байгаа бөгөөд авъяастай , дуу хөгжимд сонирхолтой, өөртөө итгэлтэй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадах хэн ч байсан сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой. Бүртгэл 5-р сарын 20-ныг дуустал “2016 entertainment”-н байранд явагдах ба дэлгэрэнгүй мэдээллийг 99289449, 96602016 дугаарын утаснаас авна уу!
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай.
Инээдмийн өдрийн мэнд хүргэе!
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Олон удаагын Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцооруу шилжих шилжилтийн хүнд он жилүүдэд японы ард түмэн Монголчуудад хамгийн өгөөмөр тусламжийн гараа сунган тусалж байсан, одоо ч тусалсаар байгаа ард түмэн билээ.
Япон улсад байгалийн гамшгийн учруулсан хүнд гарз хохирлыг Японы ард түмэн сэтгэлийн тэнхээтэй хамтын хүчээр даван туулна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна. Бид Японы ард түмэнд бүхий л чадах зүйлсээрээ туслах цаг ирлээ.
Танд байгаа сэтгэлийн өчүүхэн ч гэсэн хандив японы ард түмэнд энэ хүнд үеийг даван туулахад багадахгүй юм шүү. Иймээс японы ард түмэнд болон тус улсад амьдарч байгаа монголчууддаа бүгдээрээ тусалцгаая гэж Монгол Улсын Ерөнхийлөгч уриаллаа.
Энэ уриалгыг МэйлМаркетинг "Эм Би Ти" ХХК ны хамт олон дэмжиж 100,000 төгрөгний хандивыг өгөхийн зэрэгцээ энэхүү захидaлаар маркетерууд, аж ахуйн нэгжүүд, залуус та бүхнийгээ чадах бүхнээрээ туслахыг уриалж байна!
Монгол Улсын Засгын газраас нээсэн Японы ард түмэнд туслах хандивын данс:
Голомт Банк:
271 500 2907 төгрөгийн
271 500 2908 Валютийн
Хадгаламж банк
104 900 02 362 төгрөгийн
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Япон улсад байгаа монгол иргэдийн мэдээллийг 99194008 утсаар өгч байна Японд байгаа манайхан яаралтай овог нэр байгаа газрынхаа нэрийг явуулна уу. Гадаад явдлын яамруу явуулах хэрэгтэй байна.Бусад хүмүүст дамжуулж өгнө үү
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|