.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: СЭНДВИЧ АРТИСТ сургаж авна :..: Buy Pharmacom Labs Products Online - Craftsmansteroids.com :..: NVIDIA GeForce RTX 4070 Super Founders Edition 12GB GDDR6X Graphics Card :..: New Goldshell AE-BOX Pro ALEO Miner for sale $1000 :..: Bitmain Antminer L9 17G LTC DOGE Bell coin Scrypt miner :..: Bitcoin Miner s21 200T $500 for sale BTC BCH BSV Bitcoin Miner S21 Pro $1000 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: МЭРГЭЖЛИЙН БАТАЛГААТ ОРЧУУЛГЫН ТӨВ-ONLINE SERVICE :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Вакум цонх 99228620 засвар үйлчилгээ :..: хамтарч ажиллана :..: хамтарч ажиллана :..: хамтарч ажиллана :..: өлгий зарна :..: өрлөгийн багаж зарна :..: лифтны сэлбэг зарна :..: сэлбэг зарна :..: Toyota ALPHARD ЗАРНА :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Санхүүгийн тайланд Аудит хийнэ. :..: Зарна :.
Н.Багабанди:Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна
2010:06:27 23:24:42

Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.

Үүнийг зайлшгүй сурах ёстой, заавал хийх ёстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” байж хэрхэвч таарахгүй.

Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаа туйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон, амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаа гайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөн зориг баатарлагийн жишээ захаас аван бий.

Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манай дэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг ба амьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц ч оршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсан суут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээ бурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгон Ж.Бруног түүдэг гал дээр шатаасан.

Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадаж сурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмших шаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур. Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй, бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөө сүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үе тохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэх хэрэггүй.

Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийг найздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найз нь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийг нэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүй хуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.

Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахин бичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан. Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээ илүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.

Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоо татгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чинь хүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан ч хэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.

Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшиг болон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чиний өнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугаа их үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэнд үлгэр жишээ болох ёстой гэсэн итгэл үнэмшилээр утга төгөлдөр амьдрах хэрэгтэй.

Н.Багабанди

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Мэргэн үг | Үзсэн 17432

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.