|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гарахгүй байхаар амьдарна.
Ингэхийн тулд:
1. Би-Өөрийн авьяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно.
2. Би-Өөрийн бие бялдрыг хөгжүүлж "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэг зарчмыг мөрдлөг болгоно.
3. Би-Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан, эд баялгийг буй болгоно.
4. Би-Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай шударга байлгахын төлөө байна.
5. Би-Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, "Гурван цагийн хэлхээс" Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна.
7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч-Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай-Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9. Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.
Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч биднийг үл дурсана.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
XIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь багсайсан их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцлуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч - оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус Та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 нас: Ээжээ би танд хайртай,
10 нас: Ээжээ ярь ярь,
16 нас: Ээж ядаргаатай ш дээ,
18 нас: Энэ гэрээс явмаар байна,
25 нас: Ээжээ таны зөв байжээ,
30 нас: Ээжийнхээ гэрт буцаж очмоор байна,
50 нас: Ээжийгээ алдмааргүй байна,
70 нас: Ээж л миний дэргэд байвал би бүхнээс ч татгалзахад бэлэн байна гэдэг гэнэ шүү !!!
Ээжийгээ хайрлаж яваарай
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цагаан сар бол өвөг дээдсээс уламжлалтай, олон зууны турш өвлүүлэн хадгалсаар ирсэн ёс заншил, зан үйл, монгол соёлын цогц илэрхийлэл болсон их баяр билээ. Үндэстний давтагдашгүй өнгө төрхийг илэрхийлэх өв сангаа өнө удаан хадгалж ирсэн нь ухаант ардын маань холыг харж, гүнийг бодсон ухаан бодлын үр шим, үе үеийнхний үр хойчдоо өвлүүлж үлдээсэн эдийн хийгээд оюун соёлын дээжис эрдэнэ юм.
Хүмүүн хоорондын хүмүүнлиг нигүүлсэнгүй сэтгэлийн дотоод нарийн харилцааг илтгэн зохицуулагч шид увидас бүхий монгол ариун ёс, хэв заншил, зан үйлийн бүхэл бүтэн тогтолцооны нилээд хэсэг нь цагаан сарын золголт, ёсолгооны үеэр илүү тод томруун, илүү эрхэмсэг ёсорхуу мэдрэгддэг. Цагаан сараар зүг чигээ гарган, зам мөрөө тэгшитгэж, бодол санаагаа ариусган, буяны сэтгэлийг үүсгэж, амны билгийг билэгшээж, ашдын билгийг эрхэмлэн, үг яриа үйл хөдлөлөө цэгцлэн цэгнэж, төрүүлж өсгөсөн эцэг эх, ургийн хэлхээ төрөл садан, нутаг усны ахан дүүс, найз нөхдөө хүндэтгэн дээдэлж, сайныг ярьж, сайхныг ерөөн, монгол үндэстний гэгдэх юм бүхнээ эдэлж хэрэглэн түүгээрээ бахархах нь манай ард түмний дэвшилтэт уламжлал, эрхэм нандин ёс жудгаар далд зохицуулагдаж буй гэгээн сайхан үйлдэл, хожим хойшид ч гээж үл болох эрхэм соёл билээ.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ.
Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуйвалтгүй цогцолсон байх учиртай. Өөрөө өөртөө итгэлгүй байх нь хүн урагш ахиж, дэвжиж хөгжихөд гай тотгор болдог. Аргамаг хүлэг авч давхих гээд байхад зориг алдан жолоо цулбуураасаа зуурч татаад байдаг шиг өөртөө итгэхгүй, зориг алдан зүрхшээдгээс хүний амьдрал дахь алдааны тал хувь нь үүсдэг гэсэн яриа явдаг. “Хүчиндээ итгэдэг байсан учраас л би амжилт гаргаж чадсан юм даа” гэж амжилтын оройд цойлсон эрхэмийн ямагт хэлдэг бардам мөртлөө үнэн үг бий.
Өөрийнхөө хүч чадалд хэт итгэдэг, эсхүл өөрөө юу чадахаа ч олигтой мэддэггүй хүн аль аль нь зөндөө байна. Ямар ч гэсэн өөртөө итгэдэггүйгээс үүсэлтэй үхээнц дорой байдал нь хүний хөгжил дэвшилд хаалт болж саатуулдаг зан араншингийн согог дутагдал яах аргагүй мөн. Өөрөө өөртөө итгэлтэй байж, идэвхтэй зоримог алхам хийхгүйгээр томоохон үр дүнг хүсэж, мөрөөдөхийн ч хэрэггүй.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Эртний Герегийн домогт жинлүүр барьсан, нүд боолттой нэгэн бурхны тухай өгүүлдэг. Тэр бол шударга ёсны тэнгэр – Фемида гэгч билээ. Домгийн ёсоор газар дэлхий, түүний баялгийг ертөнцийн хүн ард адилхан эзэмших эрхтэй гэнэ. Тийм учраас газар хуваарилахад алагчлах явдал гарч магадгүй гэж нүдийг боож, хүн бүрд тэгш оноохын учир жинлүүр бариулжээ. Домгийн баатар Фемидагийн жинлүүр хожим нь хууль шүүхийн билэгдэл, шударга ёсны билэг тэмдэг болон хуулийн ертөнцөд тухлан заларчээ.
Арван таван жилийн өмнө улс төрийн хүчнүүдийн зөвшилцөлийн үндсэн дээр бүтээгдэн батлагдсан шинэ Үндсэн хуулийн тулгуур зарчим энэ домгийн гол үзэл санаатай үндсэндээ адил.
Монголчууд Үндсэн хуулийнхаа заалт, үзэл баримтлалын дагуу улс орондоо эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн шинэчлэл хийх чиглэлд чамлахааргүй ахиц дэвшилтэй ажиллаа. Төр нийгмийг ардчилахад Үндсэн хууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Эдүгээ хүртэл ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хангахад болон улс орны хөгжил дэвшлийн зорилтуудыг шийдвэрлэх бүхий л үйлсэд Үндсэн хууль зүйрлэшгүй ач буянаа өгч ирэв.
Монгол оронд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Үндсэн хууль баталгаажуулсан. Харин өдгөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх алтан зарчим жинхэнэ ёсоор хэрэгжиж чадаж байна уу? Надад мэдэгдэж байгаагаар бол нийгмийн гишүүдийн дийлэнх нь энэ зарчим шударгаар үйлчлэхгүй байгаа гэж үзэж байна. Олон жилийн өмнө АНУ-д “Талх нууж авбал шоронд орно. Төмөр зам хулгай хийвэл Сенатын гишүүн болно” гэсэн ёгт үг гарчээ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсаныг хамгийн ойлгомжтой байдлаар ёжлон хэлсэн санаа.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бүх муу зүйлийн эхлэл нь таамаг байдаг
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Өнөөдөр би хүн өөрийгөө ялах тухай ярина. “Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж, ялалт байгуулснаас илүү юм” гэж бусдын төлөө асаасан гэрэл гэгээ болон мөнхөрсөн цаглашгүй ачтан айлдсан. Өөрт заяасан авьяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно.
“Энэ ертөнцөд хүн төрөхдөө өөрийн хувьтай ирдэг. Эхээс заяасан тэр авьяасаа эрх биш олж таних нь чухал” гэж америкийн яруу найрагч Ж.Лоуэлл бичжээ. Давуу сайн талаа олж мэдэхийн хамт, хэвшил заншил, зан араншингийнхаа сул муу талыг олж тогтоон, хүлээн зөвшөөрч ухааран, түүнийг давж гарах, ялж дийлэх сэтгэлийн тэнхээг хураан хуримтлуулах хэрэгтэй юм. Тэгж чадваас оршиж тогтносон олхио муутай хэвшлээсээ холдон холдсоор төрөлх авьяас билгээ хөгжүүлэн төгөлдөржүүлэх эрхэм сайн үйлс рүү ойртон дөхсөөр байх нь гарцаагүй.
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд.
Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян.
Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн.
Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм.
Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай
|
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|