.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Түгээгч-жолооч :..: 1,800,000 :..: 1200мк газар зарна өмчлөх гэрчилгээтэй дээрээ 360мк амны орон сууцтайн хамт :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Вакум цонх 99228620 засвар үйлчилгээ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Ноц бетон зуурмаг ХХК хүйтний нэмэлттэй бетон зуурмаг тогтвортой нийлүүлнэ :..: Тахилтад 122р сургуулийн харалдаа 500метр яваад уулийн энгэрт 1000мкв эруул газар :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Хөөсөнцөр сэндвич хавтангийн үйлдвэр хямдралтай үнээр захиалга авч байна. :..: ♥️♥️♥️30сая төг зээлүүлж хүүнд нь байранд сууна :..: Улаанхуаранд 2 өрөө байр зарна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Хүйтний нэмэлттэй бетон зуурмаг нийлүүлнэ-88467137 77440000 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Ноц бетон зуурмаг ХХК хүйтний нэмэлттэй бетон зуурмаг нийлүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Хөөсөнцөр сэндвич хавтангийн үйлдвэр хямдралтай үнээр захиалга авч байна. :..: Гадна талбайн цэвэрлэгээний ажилтан :..: Авто машин онгойлгож түлхүүр тааруулж өгнө.90808020 :..: Хүйтний нэмэлттэй бетон зуурмаг нийлүүлнэ-88467137 77440000 :.
Н.Багабанди: ХҮМҮҮН СУРТАЛГҮЙ БОЛ УХААН ҮГҮЙ
2011:05:15 12:02:51

XIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь багсайсан их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцлуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч - оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус Та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун.

Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн олон арван жилд цогцлуулах оюуны сац суварганыхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу үзэсгэлэн төгөлдөр байх болно.

Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцахдаа түүнээс залгаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж авахгүй бол үргэлж дутмаг, ямагт гологдмол хүн болж, ажилгүйчүүдийн армид сайн дураараа алба хаах бэлтгэлээ сайтар базааж авна гэсэн үг. Надтай уулзсан их, дээд сургуулийн багш нарын амнаас сэтгэл гонсойлгосон, санаа алдмаар үг сонсогдох болсон. Одоо цагт сурч мэдье гэж үнэнээсээ мэрийж байгаа, сурах эрмэлзлээр шатаж яваа залуус тун ховор болсон шүү. Яахав дээ ихэнх нь тэгж ингэсхийгээд нэг юм төгссөн болж байна гэж багш нар ярих юм. Энэ надад гунигтай, халагламаар, харамсалтай сонсогддог. Залуус ирээдүйдээ иймэрхүү байдлаар бэлдэж огт болохгүй ээ. Тэдний амьдрах эрин зуун бол мэдлэг мэдээллийн эрин зуун, оюун ухааны хатуу ширүүн өрсөлдөөний он жилүүд. Энэ өрсөлдөөнд бэлэн бус бол сайн сайхан, тэгш дүүрэн амьдрал хоосон мөрөөдөл төдий л өнгөрнө. Би залуудаа мөн мунхаг байжээ гэж хожмын нэгэн өдөр харамсан халаглахгүйн тулд одоо мэрийн хичээж суралцах хэрэгтэй. Төр улсаас, эцэг эхээсээ өч төчнөөн өртөг зардал, үрлэг сүйтгэл гаргуулж сурчихаад үр шимийг хүртэхгүй бол утга учиргүй явдал болно. Сурснаа ажил амьдралд хэрэглэж чадахгүй, өөрийнхөө бие даасан амьдралыг ч босгож, тордож дийлэхгүй байгаа мэргэжилтнийг орчин цагийн эрдэм ухаанд нэвтэрсэн хүн гэж үзэж, дүгнэж болох уу? Амьдралд хэрэг болох зүйлийг нэн түрүүн сурахыг хичээх хэрэгтэй юм. Эдийн засагч мэргэжил эзэмшсэн мөртлөө өрх гэрийнхээ орлого зарлагыг ч зөв тооцож, зохицуулж, төлөвлөж чадахгүй байгаа хүнийг “мэдлэгийн хүйтэн агуулах” гэж нэрлэхээс аргагүй. Хүн мэргэжлээ хэний ч өмнө нүүр улайж, нүд бүлтэлзэхгүйгээр эзэмших хэрэгтэй. Тийм мэргэжилтэн хаана ч газардахгүй. Би хэдэн жилийн өмнө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм. Дээд сургуульд орж чадаагүй гэж сэтгэл дундуур явдаг нь заримынх нь үг ярианаас мэдрэгдэж байлаа. Тэдний нилээд нь тогоочийн мэргэжил эзэмшихээр сурч байсан. Хоол иддэггүй хүн гэж байхгүй, амттай сайхан хоолонд дургүй хүн байхгүйгээс эхлээд тогоочийн мэргэжил хичнээн чухал болохыг би тодорхой жишээн дээр тайлбарлаж, сайн тогооч болчихвол та нар ажил олох гэж дугаарлан зогсох биш, та нарыг өрсөж ажиллуулахаар ажил олгогчид дугаарлах болно гэдгийг хэлж өглөө. Бээжинд өндөр цалинтай хүмүүсийн жагсаалтын нилээд дээгүүрт сайн тогооч нар байдаг гэсэн. Японд түүхий загасны гуанзанд тогооч болохын тулд сургууль төгсөөд 10 гаруй жил шат шатанд ажиллаж, шат шатны шалгалтыг давж байж үйлчлүүлэгчийн нүдэн дээр улаан гараараа далайн хоол хийх эрхийг олж авдаг, цалин хөлс маш өндөр байдгийг сонссон тухайгаа ярьсан. Бидний уулзалтын төгсгөлд тэр хүүхдүүдийн нүдэнд ирээдүйдээ итгэх итгэлийн оч гялалзан, сэтгэл хөдлөн баяртай суугаа нь илт харагдаж байлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцаж байгаа хүүхдүүд амьдралдаа зөв сонголт, зүйтэй алхам хийжээ гэж хэлэх байна. Сургууль төгсмөгц шууд сайн мэргэжилтэн болчихгүй ээ. Тэд ажилд нухлуулж, өөрснөө хичээж байж алтан гартай ажилчин болж лавтайяа чадна. Алтан гартай ажилчин аль ч нийгэмд, хаана ч эрэлт хэрэгцээтэй. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж ч харьцангуй өндөр байх болно. Гэр бүлдээ нэртэй хүндтэй, нийгэм олонд хэрэгтэй алдартай сайн хүн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү өөрсдөө хичээх хэрэгтэй.

Н.Багабанди

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Мэргэн үг | Үзсэн 29656

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.