.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
Н.Багабанди: Өөртэйгөө ажиллах нь
2010:07:21 23:56:55

Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм” гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. “Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө” гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа. Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

2. Өөрийгөө ялна гэдэг бүхнийг ялахын үндсэн нөхцөл гэдгийг хүүхэд залуус санаж яв. Зөрүүд, адайр зангаа хязгаарлаж бай. Хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна. “Миний олимпийн ялалт бол өөрийгөө ямагт ялсных” гэж олимпийн нэгэн аваргын хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр хүүхэд байхдаа сул дорой биетэй, бөгтөр нуруутай, спортоор төдий л хичээллэдэггүй ядмагхан хүү байсан гэнэ. Өөртөө том зорилго тавьж, уйгагүй ажиллахаар эрс шийдэв. Бие бялдарын дасгалжилтыг боломжийнхоо дээд хэмжээнээс давтал, бүр цөхөрч унаталаа хийдэг болов. Урьд урьдынхаас илүү хүч гаргаж идэвхтэй хичээллэсний үр дүнд спортын амжилтын оргилд дөхөж байлаа. Гэтэл гай дайрч бэртжээ. Мэргэжилтнүүд түүнийг цаашид илүү амжилт гаргахгүй хэмээн тооцож байв. Харин тэрээр сэтгэлээ хатуужуулах дасгал махран хийлээ. Бие бялдарын дасгалыг сэтгэл зүйн дасгалтай хослуулан хийсээр спортын амжилтаа сэргээн, улмаар ахиулж чаджээ. Шаргуу хичээл зүтгэлийн үрээр өөрийгөө ялж олимпийн үнэмлэхүй аваргын алдрыг хүртсэн юм. Ийнхүү үйл ажиллагаа зан үйлээ оюун санаа, бие бялдар, эр зоригийн хувьд нэгтгэн удирдаж байж өөрийгөө дасгалжуулах арга барил тогтдог байна.

3. Өөрөө шийдвэр гаргаж, түүнийгээ өөрөө биелүүлж бай. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод, эргэж буцахгүйгээр түс тас шийд, “шийдвэл бүү няц, зоривол бүү буц”. Бусдын тусламж ашигтай хэрэгтэй боловч өөрөө хийх нь гол. Хүний хөдөлмөрийг завшиж, хоолны сав бүү бологтун. Ингэвээс уруудаж доройтохын их сургуульд сайн дураараа элсэн орлоо гэсэн үг. Бие даасан байдал, хөдөлмөрч чанар, идэвхи зүтгэл, хариуцлагатай байх энэ бүхэн хүний эрхэм шинж төлөвийн үндэс гэдгийг залуу хүн бүр ой ухаандаа тогтоож аваг. Хүн эрдэм чадлаа насан туршид сэлбэж сэтгэж байх учиртай. Тэр нь тухайн хүний зориг хүч, хүсэл эрмэлзэл, бодол ухаанаас шууд шалтгаалах боловч байнга суралцаж байх шийдвэрийг нэг удаа гаргаж, амьдралын турш биелүүлэх ёстой. Хүн хэдэн жил суралцсанаараа юм уу, уншсан номынхоо тоогоор цэцэн болдоггүй. Суралцах арга өөрийн чинь мөрдөх зорилгод тохирч байна уу үгүй юу, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээлдээ шамдаж барьж авч байна уу, хичээл зүтгэл хэвшил заншил болж байна уу гэдэг л гол асуудал юм.

4. Зовох зүдрэх цагт үлбэгэр халирхай бус омог бардам хатуу байж, зовсны эцэст жаргана гэж өөрийгөө зоригжуулан хатууж. Ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд сүлд хийморио битгий буулга. Унжуу дорой байдал сэхэх өөдлөхөд садаа болно. Зовж үзээгүй хүн жаргахыг мэдэрдэггүй гэдэг. Бас зовсны эцэст ялж дийлж олсон зүйл л жинхэнэ үнэт эрдэнэ байдаг гэсэн үг бий. Бие амар, тансаг амьдрал зовлон бэрхшээлийг даван туулах хүчийг өгдөггүй юм. Харин зовлон бэрхшээл хүнийг өөд нь босгож нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Болж бүтээгүй ажлаа арав дахин хийхээр өөрийгөө албадаж сур, тэгээд сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй. Төрөлхийн билэг авьяастай төрсөн хүнд ч түүнийгээ хөгжүүлэн амжилт олохын тулд урт удаан жилийн уйгагүй хичээл зүтгэл хэрэгтэй. Хүүхэд насандаа гоц авьяасыг нь магтан “тэнгэрийн хүү” мэтээр шагшуулж байгаад авьяасаа сэлбэж тордохоо алгуурлаж, магтаалын намагт шигдэн эцэст нь “жирийн хүн” болон хувирсан жишээ олон бий. Түүнчлэн хар бор орчинд өсч бойжлоо ч түүндээ сөхрөлгүй, цөхрөлгүй оролдож хичээсээр агуу ихийн алдрыг хүртсэн хүн олон бий. Дарга нь цэрэгтээ тушаал өгч байгаагийн адилаар хүн өөртөө тушаал өгч чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа ядрал, залхуу, сул дорой, аймхай хулчгар байдал, тэнэг бодол, буруу зуршлаа давж гарахын тулд өөртөө тушаал өгч сурвал тун сайн. Даргын тушаал заавал биелүүлэх шийдвэр байдаг шиг өөртөө өгсөн тушаал зайлшгүй хэрэгждэг байх учиртай.

5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилгатай байж хүмүүжигтүн. Энэ чинь өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндсийн үндэс болно. Сахилгагүй, цэгцгүй хүн ёроолгүй савтай л адил. Нэгийг хэлж нөгөөг хийдэг, хайш яйш, хайнга донгио зан сахилгагүй замбараагүй хүнд л байна. Тэдэнд цаг барих сахилга төрөлхөөс заяагаагүй юм шиг, цагийн үнэлэмжийн талаар төсөөлөл үгүй мэт. Хэлсэн үгэндээ эзэн болохгүй байх нь сахилга батгүй хүний үндсэн шинж. Цагийн юмыг цагт нь хийхгүй хойш тавин залхуурах нь сахилгагүй хариуцлагагүй болохын анхны алхам. Сахилга султай хүнд ажлын төлөвлөлт, дэс дараа, хийх арга, хүрэх үр дүнгийн тооцоо төсөөлөл аль аль нь бэлэн бус байдаг. Сахилга дэггүй газрын бүх юм нь эмх замбараагүй, ундуй сундуй, амьсгаа давчдам бөглүү харанхуй. Сахилга дэгтэй газарт бүх юм жин тан, эмх цэгцтэй, өнгө жавхаатай, өргөн уудам, сэтгэлд дотно, гэрэл гэгээтэй. Амьдралдаа дэглэм журам тогтоож түүнийгээ хэлбэрэлтгүй мөрддөг болох нь хувийн сахилгатай байхын үндсэн нөхцөл юм. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ.

Монгол орны ирээдүй – хүүхэд залуус та нар өөртэйгөө ажиллаж сурахыг хичээгээрэй.

Н.Багабанди

Эх линк

Нийтэлсэн: b.b-e | Мэргэн үг | Үзсэн 18171

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.