.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.
- Эмч ээ
2012:04:10 14:40:01

- Эмч ээ би тувтан гүйлгээд байна. өдөрт 10 удаа жорлон орох юм.
- Сувилагч аа, туулгах эм өг. Одоо гүйх хэрэггүй болно. Жорлондоо л байх болно, дараагийнх нь

- Эмч ээ хөл хугараад удаан бороолоод таягтайгаа л явж байна яах вэ?
- Сувилагч аа, туулгах эм өг. Одоо таяггүй гүйдэг болно. дараагийнх нь

- Эмч ээ, би элэгний хатуурал, ходоодны шарх, өмөн үү, сэтгэцийн өөрчлөлттэй болчихжээ. Бас нойрондоо муу боллоо. Орой сайн унтахын тулд жаахан коньяк ууж болох уу?
- Юуны чинь коньяк.
- Үгүй, яг одоо биш л дээ эмнэлгээс гарахаараа…
- Та эмнэлгээс гарахгүй ээ, дараагийнх нь

- Эмч ээ, би тун муу унтдаг боллоо. Шөнөжин элдвийн юм бодогдоод…
- Унтахын өмнө туулгах эм уу.
- Тэгэхээр сайхан уитах уу,
- үгүй ээ, ганцхан жорлон л бодогдоно. дараагийнх нь

- Эмч ээ, би хатгаа авсан бололтой, даараад байна.
- Та даараагүй ээ, хөрч байна. дараагийнх нь

- Эмч ээ, би ханиадтай яах вэ?
- надаас холхон байгаарай, дараагийнх нь

- Эмч ээ, миний халуун буух уу?
- Бууна, бууна. Орой гэхэд тасалгааны температуртай болчихсон байна. дараагийнх нь

- Тан шиг биетэй хүн архи ууж, тамхи татаж, тостой хоол идэхгүй байх хэрэгтэй.
- сексээ тэгээд яах болж байна.
- зөвхөн эхнэртэйгээ л …
- яагаад
- яагаад гэвэл сард нэг удаагаас илүү болохгүй ядарч үхнэ, за юу, дараагийнх нь

- Эмч ээ, би хөлөө алдах болов уу?
- за хаана хадгалахаас л хамаарна даа. дараагийнх нь

- Эмч ээ, би амьдрах болов уу?
- Үхлийн дараа амьдрал байдаг эсэх талаар та ламд ханд даа. Би бол эмч хүн. дараагийнх нь

- Эмч ээ миний гэдэс эвгүйцээд байна.
- Аргагүй, аргагүй, тэнд чиь бөөн баас байгаа. дараагийнх нь

- Эмч ээ, над шиг оноштой хүнд найдлага байна уу?
- Найдлага байлгүй яахав. Даанч боломж алга даа. дараагийнх нь

- Эмч ээ, үс унаад байна. яах вэ?
- Май энэ хайрцгийг ав, тэгээд үсээ цуглуул даа. дараагийнх нь

- Эмч ээ, таны өгсөн эм тус болох болов уу?
- Бололгүй яах вэ. үүний чинь ачаар л би байртай, зуслангийн байртай болсон юм шүү дээ. дараагийнх нь

- Эмч ээ надад амьсгалахад хүнд байна.
- Юунд тэгж өөрийгөө зовооном дээ. Амьсгаагаа түгжчих. дараагийнх нь

- Эмч ээ, би хагалгааны дараа хүүхэдтэй болж чадах болов уу?
- Тэгэлгүй яахав. Хүүхэд үрчилж авч болно шүү дээ. дараагийнх нь

- Эмч ээ ханиаднаас сэргийлэхийн тулд хүйтэн усанд орвол яах бол.
- Миний хувьд мэдрэл муутай юм шиг хүйтэн усанд орж байснаас ханиад хүрсэн нь дээр юм шиг байна даа. дараагийнх нь

- Эмч ээ, хүүхэд маань үзэг залгичихлаа.
- Зүгээр ээ, хэд хоногоос хагалаад авчихна.
- Би яах вэ?
- Одоогоор харандаагаар бичиж байхаас даа. дараагийнх нь

- Эмч ээ, миний гэдэс өвдөөд дотор муухайраад байна.
- Яасан юм.
- Жимс идсэн юм.
- Ямар жимс?
- Сайн анзаараагүй юм байна шүү.
- Тэгвэл нүдний эмч рүү яв. Харж анзаардаг болохоороо над руу ир дээ. дараагийнх нь

- Эмч ээ миний сонсгол мууджээ. Унгачихаад сонсохгүй юм.
- Санаа зоволтгүй энэ эмийг эмийн сангаас аваад уугаарай.
- Тэгээд сонсдог болох уу?
- Үгүй дээ, улам чанга унгадаг болно. дараагийнх нь

- Эмчээ миний нүүрээр юм гараад болдоггүй, яах вэ?
- Одоо ахиж гарахгүй ээ
- Ашгүй дээ, яагаад?
- Дахиж гарах зай алгаа, дараагийнх нь

- Эмч ээ хүү маань бөөн шороо идчихлээ. Тэгэхээр нь би зөндөө шингэн уулгалаа. Яадаг бол…
- Дараагийн удаа цемент рүү битгий ойртуулаарай даа, дараагийнх нь

- Эмч ээ би ер унтаж чадахгүй байна. хоёр талаараа хөрвөөсөөр байгаад таарах юм.
- Та тэгээд яах гээв. Би тан шиг хөрвөөсөн бол бас л унтаж чадахгүй юм байна. дараагийнх нь

- Та одоо ч архи ууж, тамхи татаж, хүүхнүүдтэй явалдахаас ч өнгөрч дээ. Хөөрхий.
- Эмч ээ би чинь эр хүн шүү дээ.
- Яахав сахлаа хусч бололгүй яахав. дараагийнх нь

- Амьсгалаарай, амьсгалаарай, амьсгаагаа түгжээрэй, амьсгалаарай, амьсгаагаа түгжээрэй, түгжээрэй, түгжээрэй, аваад гар, дараагийнх нь

- Эмч ээ би шөнө унтаж чадахгүй юм. Хажуугаар нохой хуцаад байх юм.
- Май энэ нунтгийг аваад яв.
- Тэгээд зүгээр болох уу?
- Энэ танд биш ээ, таны нохойг чадхийлгэхэд … дараагийнх нь

- Эмч ээ би шөнө хурхираад өөрөөсөө цочиж сэрээд байх боллоо. Яах вэ.
- өөр өрөөнд очиж унтахгүй юу. дараагийнх…
....
- Эмчээ намайг хэн ч тоохгүй байна
- За дараагийх нь…

Нийтэлсэн: b.b-e | Онигоо | Үзсэн 10247

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.