|
|
|
|
|
Гадаадын болон дотоодын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжийг
“Их монгол ФМ-99.7 радио” танд олгож байна
Их монгол фм-99.7 радио 2010 оны 11-р сард сайн үйлсийн аян зарлаж өрх толгойлсон 3 хүүхэдтэй нэн ядуу эмэгтэйд тусалж өргөө цагаан гэр бэлэглэж байсан. Тус радиогийн хамт олон Солонгосын Ёожүгийн их сургууль болон Монголын Радио телевизийн дээд сургуультай хамтран сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж энэ удаад авъяаслаг залуусыг гадаадын болон дотоодын их дээд сургуульд 4 жил үнэ төлбөргүй сурах боломжийг олгож байна. Урлаг болон Радио телевизийн салбарт хөл тавих сонирхолтой, 18-25 насны залууст энэ боломж нээлттэй юм. Амьдралын боломж тааруу, сургалтын төлбөрөө төлөх чадваргүй болон бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор зохион байгуулж байгаа “Сайн үйлсийн аян-2”-ийн ерөнхий зохион байгуулагчаар Их Монгол ФМ-99.7 радио болон Солонгосын Ёожүгийн их сургууль мөн Монголын Радио телевизийн дээд сургууль ажиллаж байгаа бол Нийслэлийн засаг даргийн тамгийн газар, БСШУЯ, Солонгос улсын элчин сайдын яам хамтран оролцож байна. Шалгаруулалтанд төлбөрийн чадваргүйн улмаас суралцах боломжгүй болсон оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, мөн сургуулиа төгсөөд 5 жилээс хэтрээгүй залуус оролцох боломжтой юм. Бүртгэл эхлэсэн учир залуус та бүхэн яараарай. Бүртгүүлэхийг хүссэн залуус
• Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээний хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Цагдаагийн газрын тодорхойлолт
• Хорооны тодорхойлолт,
• 2 хувь цээж зурагтайгаа Гранд Плаза 12 давхар 1201 тоотод ирж бүртгүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9811-9796 9999-5503 утсаар лавлах боломжтой. Гадаадын болон дотоодын их дээд сургуульд 4 жил үнэ төлбөргүй суралцах боломжийг залуус та бүхэн бүү алдаарай.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ирэх ондоо
Эрүүл мэндээ сайн хамгаалж
Амжилтаа улам ахиулж
Хайраа илүү их хайрлаж
Бусдаа маш их тусалж
Буруугаа залруулж
Зөвөө бататгаж
Хүссэн бүхнээ авч
Хамгаас илүү жаргалтай байхыг хүсэн ерөөе!
Шинэ оны мэнд хүргэе! Сайхан баярлаарай
B.B-E ээс
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Албан байгууллагын анхааралд:
Танай байгууллага бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ ямар 1 хямдрал урамшуулал зарлаж байгаа бол та http://hymdral.bbe.mn/InsertSales энэ хаягаар орж хямдралын мэдээгээ үнэ төлбөргүй нийтлээрэй.
Таны оруулсан мэдээ http://hymdral.bbe.mn сайтад нийтлэгдэхээс гадна www.BBE.mn сайтын бүх мэдээний доор зарлагдах болно.
Таны ажилд амжилт хүсье.
www.BBE.mn
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Бүх төрлийн цахим хуудас удирдан авч явж ажиллуулах сонирхолтой хүүхэд залуустай хамтран ажиллахдаа таатай байх болно. Би өөрөө 100% сайтаа хийх болохоор програмчлалын тал дээр санаа зовохгүй байж болно. Та bbe_mn гэсэн Yahoo хаягаар надтай холбогдож санал бодлоо хуваалцаарай.
Анхаарал тавьсан танд баярлалаа.
Хүндэтгэсэн B.B-E
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Шинэ жил болох гээд хай сайгүй л "Merry christmas" гэсэн бичгээр байгууллага гуанз pub гээд бүгд чимдэг. Тэд нар тэгэхдээ утгын сайн ойлгохгүй байгаа юм шиг. Уул нь бол Еэсүсийн төрсөн өдрийн баярын өдөр юмсан. Ойлгоод тэгж тавиад байгаа юм уу? Сайн ойлгохгүй л юм. Монголчуудаа гадаад үг бага хэрэглэе. Хэрэглэсэн ч утгын сайн ойлгож байж хэрэглэх нь зүйтэй болов уу гэж миний бие бодном. Сэтгэгдлээ соёлтой хараалын үггүй солилцвол баярлана шүү. Хараал үнэхээр бичмээр байгаа бол notepad-аа нээж байгаад бичээд хадгалахгүй устгаарай.
Анхаар тавьсан танд баярлалаа.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бадрааж байна.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Tанай хөрөгчинд адууны мах, нэрмэлийн аарц, чацаргана байна уу. Хэрэв байхгүй бол эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг авч хөрөгчиндөө хийгээрэй. Байгаа бол өнөө орой адууны махаа чанаад шөлөнд нь аарц буцалгаж уугаарай. Чацарганы шүүсийг өлөн дээрээ бүлээнээр уугаарай. Таны дархлал нэмэгдэж энэ муу ханиад хүрэхгүй байх магадлал байна шүү. Та аймшгийн хувиа хичээгч биш л бол боломжийнхоо хэрээр үүнийг тараа
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?
Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?
Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг.
Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.
Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?
Эх линк
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|