|
|
|
|
|
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Цэлмэг хөх тэнгэртэй энэ өдөр
Цав цагаан цасан дээр тоглохоор
Улаан Мэкитэй өмдөө өмсөөд
Улбар шар гутлаа углаад
Бор хүрэн хувцасны өлгүүрээс
Ногоон зузаан күртекээ өмсөөд
Цагаан малгайгаа сайн өмсөөд
Цэнхэр судалтай ороолттой зүүгээд
Хар утастай бээлийгээ өмсөөд
Алтан шар нар луу мишээсээр би гарлаа
Хөөрхөн дүүгээ хурдан өнгөө сайн цээжлээрэй гээд зохиов. 2010 он
Ах B.B-E
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүсэл мөрөөдөлдөө умбан дүүлж
Хүний сор болсон охиныг бодох нь уу
Халамжилж хором бүр санаа зөвөөж
Хорвоод түүний төлөө төрсөн юм шиг байх нь
Хайр гэх ч үү?
Алхах амрах ажиллах бүрдээ бодож
Амьдрал тэр үггүй бол утгагүй мэт санагдах уу
Айхад уйлахад зовоход нь цуг байж
Амьдралд нь түшиг тулгуур болох нь
Хайр гэх ч үү?
Асуусан B.B-E
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Амь орсон цагаас амьдралын хичээл эхлэн
Амьсгалах тутам хүнд хэцүү болно
Асуулт хариулт энэ амьдралаар дүүрэн
Асуудалд хандсан байдлаас амьдралын дүн гарна.
Хөдөлмөрлөж эхэлсэн үеэс хүслийн хичээл эхлэн
Хүссэн оноогоо авахын тулд цаг тутам хөдөлмөрлөнө
Хүслийг чинь хорих асуудал мундахгүй
Хүрсэн хүслийн үнэ цэнээр хичээлийн дүн дүгнэгдэнэ.
Хайрлаж сурсан цагаас хүн чанарын хичээл эхлэн
Халамж дутаах болгонд хэдэн онооноос чинь хасна
Хардах сэжиглэх явдал харамгүй их тохионо
Харуус гуниг бусдад бага өгсөн бол сайн дүнтэй гарна.
Бичсэн: B.B-E
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүн бүхэн яагаад хийсэн бүтээсэн юмыг харахгүй
Хүсэл мөрөөдлийг минь хүндлэхгүй байгаа юм бол
Тарьж эхэлж байгаа жимс минь
Талхаа хүсэн хэмжээгээр авах чадалтай болгохоор байхад
Бусдын тарьсан жимснээс хураалцаж өгч
Бүтэн биш тал талх авч ид гээд байхын
Жимсийг минь харж үзэж сонирхож үзэлгүй
Хэн нэгний доор боол нь мэт ажил
Хэдхэн өдрийг тоолж цалингаас цалинд амьдрах хэрэгтэй гээд байхын
Хэсэг бүлэг хүмүүс нь
Харийн нутагт очиж суралцаж
Том том компанид нь очиж
Томхон зүсэм талх олж ид гэхийн
Хэн ч яагаад хүсэн зүйлийг минь дэмжихгүй байгаа юм бол?
Хүн бүхэн ингэж л явах ёстой юм уу?
Хөгширсөн хойноо л өөрийн жимсээ тарих хэрэгтэй юм уу?
Хэрхэн би хоосон гэдсээ цатгаж явах ёстой юм бол?
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хайр гэж юу юм бол
Би юу ч мэдэхгүй
Хором бүр чамайг бодох болоо
Бодох нь хайр юм болвуу
Дурлал гэж юу юм бол
Дахиа л би юу ч мэдэхгүй
Дандаа чамайг үгүйлэх юм
Дурлал гэх ч нь энэ юм болвуу
Хайрлах гэж яахыг хэлдэг юм бол
Хөөрхийлөлтэй би мэдэхгүй нь
Хүсэн бүхнийг чинь өгмөөр байна
Хөөрхөн чамайг хайрлаж байгаа нь энэ юм болвуу
Хэзээ чи энийг уншиж
Хариуг нь хэлж өгөх юм бол
Асуулт асуусан B.B-E 2010 он
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаа дуудмаар байна
Дэндүү их зовсон газар шороо чинь уйлж байна
Тарааж хаясан ард түмнээ буцааж нэг цуглуулмаар байна
Тартагтаа тулсан эх орноо харийнхнаас булааж авмаар байна
Даварсан түшмэд газраа барьцаалж эхэллээ
Ядарсан ардууд гудамжинд гарч үлдлээ
Монголын баялаг дэлхийн зах дээр толгой цохиж байхад
Модоо барьсан түмэн олон минь хог дээр амьдарч байна
Дэлбийсэн хар дотортонгууд элээ шиг цуглаж
Дээдсийн минь алтан шарилыг хөндөж байнa.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Зүүдэлж байх шиг байна би
Үүл салхи үггүй болчихсон
Үзэсгэлэнтэй чи дэргэд минь
Одод тэнгэртэй гялтаганаж
Охин чамтай би бүжиглээд л
Би яг зүүдэлж байх шиг байна
Цас бороо нь ороод дуусчихсан
Цайлган чи надтай хамт
Тэргэл сар дээрээс гэрэлтүүлж
Танхилхан чамтай би алхаад л
Би яг зүүдэлж байх шиг байна
Орчлон дэлхийг өөрчлөхгүй байхсан
Од эрхсийг удирдах юмсан
Зүүднээсээ сэрэхгүй байхсан
Зүрх сэтгэлийг чинь эзэмдэх юмсан
Зүүдэлж буй B.B-E бичив. 2010 он
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Урсгалаа мэддэггүй дуулдаг хип хопчид
Угсарч орчуулахаас өөр юм мэддэггүй жоомлачид
Айлгүйтэхээс өөр мэдлэггүй охид
Амлахаас бусдыг чаддаггүй 76+1
Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө
Харийхныг дурайн аяын хусдаг дуучид
Хуулахаас бусдыг сураагүй оюутнууд
Хөнжилнөөсөө илүү хөлөө жийсэн залуучууд
Хууль гаргаад биелүүлдэггүй хуульчид
Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө
Хэдхэн ижилхэн өнгөөр зурж бичсэн дизайнерчид
Хуулж тавьж блог сайт ажиллуулдаг админ нар
Хэрэгтэй зүйлсээ авчхаад сэтгэгдэл үлдээдэггүй хэрэглэгч нар
Хараалаас өөр үг бичиж чаддаггүй уншигч нар
Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө
Хийж бүтээж байгаагаа хойш татдаг монголчууд
Хамаг малаа өвөлд алдсан залхуу малчид
Хогийн савнаас бусад газар хог хаяж байгаа ардууд
Хаа сайгүй нус цэрээ цацдаг нусан буунууд
Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө
Эрх мэдэлтний доор ажилладаг телевиз нар
Худал хуурмаг мэдээллээр тархи угаадаг сэтгүүлч нар
Ээж аавын мөнгийг үрэхээс бусдыг хийдэггүй хүүхдүүд
Хүн хүнээ хүндлэхээ болсон энэ нийгэм
Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө
Хэлсэн, бичсэн, найруулсан, зохиосон, анхааруулсан, шоолсон, нийтэлсэн : B.B-E
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|