.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан.

Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна.

“Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. “Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ.

Нийтэлсэн: b.b-e

Үүний өмнө сайхан сэтгэлийн тухай ярьсан. Өнөөдөр хүний мөстэй байх талаар ярина. Сайхан сэтгэл, хүний мөс хоёр төрсөн ах дүү, эгч дүүс юм. Сайхан сэтгэлт хүмүүс хүний мөстэй байх нь саруул орчлонд сар, од хоёр хамт гэрэлтдэгтэй адил. Хүний мөстэй хүн сайхан сэтгэлтэй байх нь маргааш өглөө наран мандана гэдэгтэй ижил, хувиршгүй үнэн билээ.

Хүний мөстэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, сайн хүн. Хүн чанартай, ханилгаатай нөхөр. Хүний мөсийг төрмөл, заяамал шилдэг шинж чанар гэж үзэх нь бий. Эцэг эх, байгаль эхтэй хамтран харамгүй хайрладаг дээд араншин бол хүний сайн мөс чанар мөн. Төрмөл заяамал хүний мөстэй хүн ямар ч үед үл хувиран, нэг л шилмэл төрхөөр хорвоог туулах тавилан тэгш хүмүүн билээ. Хүний мөс гэдэг нь олдмол араншин гэж үзэх нь ч бий. Хүмүүс хатуу хорвоогийн бэрх замыг туулан шигшигдэхдээ хүний мөс сайтай, хүний мөсөөр барагтайхан гэсэн хоёр хэсэгт хуваагдах мөртлөө хоорондоо холилдон сүлэлдэн амьдрах бөлгөө. Хонгорхон булбарай цэцэгсийн дунд хогийн ургамал соёолдогтой адил хүний мөстэй хүмүүсийн дунд хүний мөсөөр барагтайхан нь бас хөлхөлдөнө. “Өөдтэй гэдэг бүхнээ уруугийн сүүдэрт хиртээсэн” хэсэг нь хүний мөсгүй авирлах болдог. Өс атаанд хорлогдсон хүнийг мөсгүй сэтгэлтэн болох гунигт тавилан угтан тосч байдаг. Сэтгэлийн буруу муруйгаа тэгшлэхгүй зөнд нь орхисноос хүний мөс цөвтөх хүсэшгүй зам руу хальтран орох нь түгээмэл.

Дэм дэмэндээ амьдарсаар ирсэн нүүдэлчин удамт монголчуудын дийлэнх нь мөс сайтай. Арын мод алагтай цоогтой, аавын хүү сайнтай муутай байдаг болохоор хүний мөсгүй загнах хүйтэн цэвдэг араншинтан хорвоод бас цөөнгүй. Хүний мөс хэмээх шилдэг зан араншин бол амьдралд олдох хамгийн дээд үнэт эрдэнэс мөн. Хүүхэд залуус Та нарыг хүний мөс сайтай, хамгийн дээд үнэт эрдэнэсийн эзэд байгаасай гэж хүсэж байгаа юм.

Нийтэлсэн: b.b-e
Та хүн гомдоох бүртээ ханандаа нэг хадаас хад. Харин баярлуулах бүртээ хадсан хадаасаа сугалж ав.
Одоо та ханаруугаа хардаа. Хадаас байхгүй ч ором нь үлдчихсэн байгаа биз.
Нийтэлсэн: b.b-e

Үхэхээс бүү ай
Үхсэн юм шиг амьдрахаас ай
Хийхээс бүү ай
Хийсэн юмгүй амьдрахаас ай
 

Нийтэлсэн: b.b-e

“Байгаль дахь хамгийн агуу гайхамшигт зүйл бол хүн юм”. Гэрэлт орчлонд мэндэлсэн хүн болгонд тэнгэр бурхан хүн чанарыг дутаалгүйгээр хайрладаг билээ. Хүндрэл бэрхшээл, зовлон гуниг, дутуу гуцуугийн зүдгүүр, тогтворгүй цагийн ааш араншинг сэтгэлийн хатаар даван туулж, ямар ч үе, ямар ч нөхцөлд “хугараагүй ноён нуруутай” аж төрж, төрөлх хүн чанараа гээлгүй хүний хорвоог гийгүүлсээр утга төгөлдөр амьдрах сайн хүмүүс онцгой бахархам, олондоо үлгэртэй. Тэд үнэхээр аз жаргалтай. Хүн чанараа гээгээгүй хүмүүн чухам аз жаргалтай ажээ. Энэ замбуулинд амьд яваа цагтаа хүн чанараа гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж болох юм.

Нийтэлсэн: b.b-e

- Хүүхэд, залуус та нар ухаантай байхыг хүсэж байна уу? Үнэхээр хүсэж байгаа бол...
- Хүүхэд, залуус та нар мэдлэг, эрдэмтэй байхыг хүсэж байна уу?
- Хүүхэд залуус та нарт мэдэхгүй, чадахгүй зүйл их байна уу?

Н.Баганбанди
Монгол Улсын Ерөнхийлөгч асан

Хүүхэд залуус, багш сурган хүмүүжүүлэгчид эрдэм номын гэрэлт өргөөндөө цуглан буй цаг мөч дор номтой нөхөрлөх тухай бүхний мэдэх сэдвээр ярьюу гэж зориглов.

Одоогоос нэг мянга нэг зуун жил гаруйн тэртээ цаасан дээр хэвлэгдсэн анхны ном манай өмнөд хөршид гарснаар соёлын асар их хөгжлийн эхийг тавьсан гэгээн түүхтэй. Номын нэр нь “Алмаазан судар”. Энэ үеэс ном хэмээх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг алмааз эрдэнэ адил гэрэлтэн гийгүүлж, хөгжүүлэн дэвжүүлэх хөтөч нь болсоор ирэв. Бидний үеийнхэн “ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үгийг шүлэг мэт цээжээр хэлдэг байсан юм. Зөвхөн цээжээр хэлж цэцэрхэх төдий ч биш ном хэмээх гэрэлт цонхоор ертөнцийн түмэн зүйлийг харж мэдэхийг хичээдэг байлаа. Олон ном уншсан хүүхэд “номын сайн нөхөр болно. Түүнээсээ ахиад “Д.Нацагдорж тэмдэгтэн” болчихвол бүр ч мундаг. Номтой нөхөрлөхийг ийнхүү хөхүүлэн дэмжиж, урамшуулан тэтгэдэг байж. Бахархан дурсмаар зөв бодлого. Хүүхэд, залуус ном унших нь багаслаа гэж багш нар сэтгэл зовнин өгүүлэх болов. “Уншихаа боливол сэтгэхээ болино”. Сэтгэхээ боливол хөгжил зогсоно. Үндэстэн доройтно.

Нийтэлсэн: b.b-e

Hi5 дээрх охины багш нь шохой аван самбар дээр томоос том 1-н тоо бичээд :
ЭНЭ БОЛ ХҮН ЧАНАР ЮМ. ХҮНД БАЙХ ХАМГИЙН ЭРХЭМ ЗҮЙЛ ЮМ ГЭВ.”
Тэгээд “1”-ийн тооны ард “0-г нэмж бичээд” Энэ бол амжилт жинхэнэ хүн чанар 1-г 10 болгож чадна гэв.
Дахин “0” нэмж бичээд Энэ бол туршлага. 10 байсаныг 100 болголоо. 0-үүд цааш үргэлжилсээр чадвар,сахилга бат,хайр дурлал... Нэмж бичигдэх “0” бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Багш самбарын алчуур авсанаа эхэнд бичсэн “1”-н тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон “0” үлдлээ.
Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв.
“ Хүн чанар байхгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэж хэлсэн...

Нийтэлсэн: b.b-e

Уналтаасаа ололтыг хай
Уураасаа уучлалыг хай
Зүрхнээсээ зөвийг хай
Өөрөөсөө өөрийгөө хай
Өрөөл бусдаас алдааг бүү хай
Хардалтаасаа хайрыг хай
Харин тэгж чадвал
Амьдарлаас
Аз жаргалыг та олно...

Нийтэлсэн: b.b-e

Амьдрал бол боломж, тvvнийг бvv алд!
Амьдрал бол гоо сайхан, тvvнийг бишир!
Амьдрал бол мөрөөдөл, тvvнийг биелvvл!
Амьдрал бол vvрэг, тvvнийг гvйцэтгэ!
Амьдрал бол тоглоом, тvvгээр тогло!
Амьдрал бол хайр, тиймээс хайрла!
Амьдрал бол оньсого, тvvнийг таа!
Амьдрал бол зовлон, тvvнийг даван туул!
Амьдрал бол аз жаргал, тvvнийг өөрөө бvтээ!
Амьдрал бол амьдрал, тvvнийг авар!
Амьдрал бол асар vнэ цэнэтэй, тvvнийг хэзээ ч битгий vгvй хий ...

Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.