.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм” гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. “Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө” гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа. Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

Нийтэлсэн: b.b-e

Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.

Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйл хэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосож байгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм.

Үүнийг зайлшгүй сурах ёстой, заавал хийх ёстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” байж хэрхэвч таарахгүй.

Нийтэлсэн: b.b-e

Зорилгогүй бол юу ч хийхгүй, гэтэл бас өчүүхэн зорилгоор үлэмжийн ихийг бүтээж чадахгүй. Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд өөрийнхөө юунд дуртай, юунд дургүйг тодорхойлж, давуутай болон дутагдалтай талаа мэдсэн байх хэрэгтэй гэж аугаа их Аристотель сургамжилсан.

Хүн эргэн тойрондоо байгаа хорон муухай санаа, хорт муу явдалтай хайр найргүй тэмцэхэд ямагт бэлэн байх хэрэгтэй. Түүний зэрэгцээ өөрт илэрч байгаа сөрөг чанар, хорт зуршил, согог дутагдлыг хувийн мэдрэмжээрээ гааруулахгүй таньж мэдээд, газар авахуулахгүй таслан зогсоох чадвартай болох ёстой. “Зан үйлээ ажигла. Надад адгуустай төстэй, бас буянт хүний үйлстэй адил юу байна вэ? гэдгийг өдөр тутам өөрөөсөө асууж бай” хэмээн Энэтхэгийн бүр эртний туульст өгүүлсэн буй. “Хүнд хичнээн сайн чанар байна бас төчнөөн гэм бий, хэн ч өө сэвгүй төрдөггүй. Харин түүнтэйгээ хүлцэн эвлэрсэн тэр хүн л алдаж буруутай болдог” гэнэ. Хүний амьдралаас шахан зайлуулбал зохих гэм согог тунгалаг шөлөнд хөвөх нүүгэлтсэн нитгэл шиг тодрох тэр агшинд түүнийг олж харан, хамаж хаях мэдрэмжтэй байх нь юунаас ч илүү чухал. Аливаа сөрөг муу чанарыг үлдэн хөөснөөр өөрт байгаа мунхаг үйлдэл, сул талыг даван туулж, эерэг сайн чанар эрчимтэй түрэн орж ирэх дотоод ертөнцийнхөө орон зайг чөлөөлж өгч буй нь тэр. Он жил солигдон амьдрал урагшлахын хирээр оюун санааны чинь нөөцөд юу нь хуучирч урагшлахад саад болж байгаа, юунаас татгалзах хэрэгтэйг мэдэж мэдрэх билгийн мэлмийтэй байвал туйлийн сайн. Зэвэрч хоцрогдсоноо хүлээн зөвшөөрч чадахгүй, биеэ хянах чадваргүй болтлоо доош унасан бол туйлаас муу. “Зэвэрснээс хигдэс болсон нь дээр” гэсэн үг ч бий.

Нийтэлсэн: b.b-e

Эмнэлэгт хүнд өвчтэй нэг охин хүргэгдэж ирсэн юм. Түүнийг аврах ганц арга бол таван настай дүүгээс нь цус сэлбэх явдал байлаа. Учир нь дүү нь хэдэн жилийн өмнө яг тийм өвчин тусаад азаар эдгэж байсан болохоор түүний цусанд энэ өвчний нянг устгах дархлаа тогтсон байсан юм байх. Эмч таван настай хүүд учрыг нь хэлээд эгчдээ цус өгөх эсэхийг нь асуужээ. Хүү бодож бодож. Үнэхээр эгч минь эдгэх юм бол би цусаа өгнө өө гэжээ. Ингээд цусаа өгч. Эгчтэйгээ зэрэгцээд орон дээр хэвтэж байхдаа хүү эгчрүүгээ харан нэг л дотно инээмсэглэж байжээ. Охины царайд улаа бутран ирэх үед харин хүүгийн царай цайж эхлэв.
Эмч зүгээр үү хүү минь гэж асуухад хүү: - Эмч ээ би тэр дороо л үхэх үү? гэж асуужээ. Хүү эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ. Тэрээр эгчдээ бүх цусаа өгөөд өөрөө үхнэ гэж ойлгосон байв. Гэсэн хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэрээр эгчдээ цусаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХАЙР

Нийтэлсэн: b.b-e

Залуу их ядарсан байдалтай гэртээ ирэхэд таван настай хүү нь хаалганы өмнө түүнийг хүлээж байлаа.
Хүү ааваасаа: “Ааваа та нэг цагт хэдэн төгрөг олдог вэ?” гэж асуув. Угаасаа их ядарсан байсан болохоор
залуу хүүдээ: “Энэ чамд ямар ч хамаагүй ээ” гэж хариулав. Хүү нь түүнээс гуйж, үүнийг л мэдэхийг хүсч байгаагаа дахин хэлэв.
Залуу: “За яахав, чи үнэхээр үүнийг мэдэхийг хүсч байгаа бол би хорин мянган төгрөг олдог юм” гэлээ. Хүү дахиад л
“Аав аа тэгвэл та надад арван мянган төгрөг зээлээч” гэв.
Аав нь ихэд уурлан: “Надад чиний энэ хачин тоглоомыг тоглоод сууж байх зав, бас чамд өгөх мөнгө алга. Хурдан өрөөндөө ороод хаалгаа хаагаад унт” гэлээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө орж хаалгаа хаалаа.
Залуу ууртай гэгч нь: “Энэ хүүхэд яахаараа ийм зүйл ярьж зүрхэлнэ вэ” гэж бодов. Нэг цаг өнгөрч, залуу жаахан тайвширсныхаа дараа хүүдээ яагаад мөнгө хэрэгтэй болсныг асуугаагүйгээ гэнэт санав. “Магадгүй, түүнд үнэхээр мөнгө хэрэгтэй байсан ч юм бил үү…”
Тэр хүүгийнхээ өрөөнд орлоо. Орон дээрээ хэвтэх хүүгээсээ “Чи унтаж байна уу?” гэж асуув. Хүү нь “Үгүй” гэж хариулав. “Миний хүү энэ арван мянган төгрөгийг ав. Аав нь их ажилтай байгаад, ядарсан учраас муухай зан гаргасан байна уучлаарай хүү минь” гэв.
Хүү их баярлаж, баярлалаа аав аа гэжээ. Шууд л дэрэн доороосоо үрчийсэн баахан бутархай мөнгө гаргаж ирээд хурдан гэгч нь тоолж эхлэв. Үүнийг харсан аав нь ихэд уурлан:
“Чамд мөнгө байсаар байхад яагаад надаас мөнгө гуйсан юм бэ?” гэлээ.
Хүү: “Миний эртнээс хойш хураасан мөнгө байсан ч арай л хүрэлцэхгүй байсан юм” гэж хэлээд аавдаа бүх мөнгөө өгөн:
“Одоо та нэг цаг ажлаа хийлгүй надтай хамт байгаач”

Нийтэлсэн: b.b-e

Залуу анд минь. Хүн төрөлхтний заналт дайсан гурамсан тахлаас од шиг хол бай гэж би чамд зөвлөх байна. Юун гурван тахал билээ? Цагаан тахал – хэмээх хар тамхи. Усан тахал – архи. Утаат тахал – тамхи.

Энэ гурвын аль аль нь жаргах замын чинь садаа, жаргалтай амьдралын чинь хөнөөл. Гурваланд нь шунан дурлаваас хүний төрлөө орхиж мал амьтнаас долоон дор амьд сүг болон хувирлаа гэж тооцож болно. Гайхал гурав хүмүүний ертөнцөд хөнөөлт хороо цацан, хэрэглэсэн хүнээ нэг мөр дуусгаж, хүрээгээ улам тэлсээр, аюул нь ихэссээр байна. Тахлын нян шинэ зуунд залуусын заналт дайсан болон тархаж олон толгойтой мангас шиг та нарыг залгихаар амаа ангайн, араа шүдээ ярзайлгаж байна. Энэ гурав хоорондоо тэс ондоо хор боловч хэрэглэсний дараа амсах хохирол нь нэг загвараар үйлдсэн юм шиг ижил байхыг нь яана. Хүний хамгийн нандин эрдэнэ болох эрүүл мэндийг түйвээж насыг богиносгоно. “Архи арван насыг авна. Тамхи таван насыг авна” гэж өвөг дээдэс сургамжлан үлдээсэн. Намба төрхийг алдагдуулна, зүс царайг доройтуулна. Хэрэглэсэн хүнээ өөртөө зугуухан татаж чангаан, дасгаж уусган оруулсаар хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болгон донтуулдаг адтай, чөтгөрийн хүнс юм. Гэр бүлийн эдийн засагт учруулах хохирол нь даанч харамсмаар, огт хэрэггүй үрэлгэн. Өөрийн эрүүл мэндийг хохироохын зэрэгцээ гэр бүлийн хамгийн ойрын хүмүүсийнхээ сэтгэл зүйг хордуулагч, тайван амьдралыг бусинуулагч дайсан юм. Тийм болохоор залуус та нар тэдгээрийг шохоорхон сонирхох нь бүү хэл нэр гуншинг сонсохын ч хэрэг байхгүй, дөлж тойрч яв.

Нийтэлсэн: b.b-e

Нэгэн Энэтхэг тогоочийн туслах үргэлж бүх зүйлд сэтгэл дундуур байдаг байжээ. Бүхнийг голно, амьдрал хэцүү байна гэж гоншигононо. Түүний энэ байдлыг харсан тогооч нэг өдөр давс авчир гэж явуулжээ. Ирэхээр нь нэг аяга усанд атга давс хийгээд уу гэж хэлжээ. Туслах нь түүний хэлснээр хийсэн боловч шууд л балгасан усаа буцаагаад гаргачихжээ.
- За ямар амттай байна гэсэн настай тогоочийн өөдөөс ихэд ууртайгаар "Гашуун байна" гэжээ. Тогооч инээмсэглэн туслахаа гараас нь хөтлөн нуурын дэргэд авчрав. Энэ удаа туслахдаа нэг атга давсаа голын усанд хийгээд уу гэсэн үүрэг өгөв. Туслах нь ч хэлснээр нь хийв. - Ямар амттай байна. гэхэд тэрээр Сайхан гэлээ. Давсны амтыг мэдрэв үү гэтэл "Үгүй ээ давс огт амтагдсангүй" гэлээ. Настай тогооч хэлэв
- Зовлон яг л давс шиг гашуун байдаг юм. Бага ч биш их ч биш. Хамгийн чухал нь зовлонг юун дотор хийхээс бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл чи өөрөө зовлонг яаж хүлээж авах нь чухал. Сэтгэлийнхээ тэнхээг тэлэх хэрэгтэй. Тийм учраас чи ч гэсэн үүнээс хойш аяга шиг биш нуур шиг байхыг хичээ гэжээ.

Нийтэлсэн: b.b-e

Амьдрал бол алтан боломж, үнэ цэнийг нь ойлго.
Амьдрал бол маш сайхан, харж чаддаг бай.
Амьдрал бол аз жаргал, мэдэрч сур.
Амьдрал бол мөрөөдөл, биелүүлж сур.
Амьдрал бол дайн, тэмцэж сур.
Амьдрал бол үүрэг, гүйцэтгэж сур.
Амьдрал бол өв хөрөнгө, хамгаалж сур.
Амьдрал бол баяр, баясаж сур.
Амьдрал бол оньсого, тааж сур.
Амьдрал бол амлалт, биелүүлж сур.
Амьдрал бол уйтгар гуниг, дуугүй байж сур.
Амьдрал бол дуу, дуулж сур.
Амьдрал бол тэмцэл, тэвчиж сур.
Амьдрал бол аз, ашиглаж сур.
Амьдрал бол дурлал, хайртаа ол.

Нийтэлсэн: b.b-e
Инээнэ гэдэг жаргалтайн тэмдэг.
Их инээвэл хэтрэхийн тэмдэг.
Тэнэг хүн чанга инээдэг.
Тэнгэрлэг хүн зөөлөн мишээдэг.
Доодос нь дээдэстээ долгинож инээдэг.
Дээдэс нь тэднийг шоолж инээдэг.
Хөх тэнгэр цэлмэж инээдэг.
Хөлгүй далай давалгайлж инээдэг.
Алтан наран гэрэлтэж инээдэг.
Арслан бар архирч инээдэг.
Амьтай амьгүй бүгд инээдэг энэ хорвоод,
Араатан дайсан руугаа ч инээ.
Авсан ч инээ,
Өгсөн ч инээ,
Алдсан ч инээ,
Оносон ч инээ
Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.