.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

bbe art
4, 5 жилийн өмнө дарж байсан болон өчигдөр дарсан зургуудаасаа түүвэрлээд орууллаа. 21 зураг байгаа.

Нийтэлсэн: b.b-e

Өөртөө итгэлтэй үзмэрч зурхайч нарийг өндөр цалинтай ажилд авна. Хэзээ хаана хэдэн цагт ирэхээ мэдэцгээж байгаа биз дээ.

Нийтэлсэн: b.b-e

Нийтэлсэн: b.b-e

Дэм дэмэндээ амьдрах нь хүний ёс. Бусдын тусыг авч, өөрийн хэргийг бүтээнэ. Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал. Мөс чанартай монгол хүн бусдын тусыг эс мартан, хүнд туслах нь өөрт ногдсон үүрэг мэтээр бодож үйлдэж явдаг юм. Залуус та нарыг чухам ийм хүн байгаасай гэж хүснэ.

Хүнд хүргэсэн тус янз бүр. Би түүнд тусалсан, тэр надад туслах ёстой гэж үздэг нэг хэсэг байна. Би түүнд тус нэмэр болж яваагүй ч тэр надад туслах үүрэгтэй гэж бодох нөгөө нь байх. Хэн ч хамаагүй надад туслаасай гэж горьдож хүлээгсэд цөөнгүй. Бусдын тусыг авалгүй өөрийгөө яаж ийгээд болгоно доо гэж мачийгсад бас бий. Хариу нэхээгүй тус илүү үнэтэй. Сэтгэлээсээ үзүүлсэн туслалцаа бүр илүү үнэ цэнэтэй. Нэмэр тус болж чадахгүй бол нэрмээс саад учруулахгүй байх нь хэн хэндээ өлзийтэй. Хийж бүтээх гэж байгааг нь, хийсэн бүтээснийг нь магтан сайшаадаггүй юмаа гэхэд байгаагаар нь, үнэнээр нь үнэлэн, урмын үг сэтгэлээсээ хэлж сурах нь томоос том тус. Энэ нь хүнд ихийг бүтээх урам зориг, эрч хүч хайрладаг юм. Нөхрийг магтах болоод буруушаахад барих зарчим гэж бий. “Нөхрийгөө ганцаар байхад нь буруушаа, харин нийтийн өмнө магтан сайшаа”.

Хүнд тус болсон бол тэр тухайгаа март. Хүний тусыг авсан бол үргэлж санаж яв. Хүнд тус хүргэсэн бол тэр тухай бүү дурс. Тусыг хүртсэн хүн нь ярьж байг. Тус болсон хүний ачийг мартах муухай. Ачийг бачаар хариулбал бүр ч муухай. Хүний тусыг тусаар хариулж явбал буян хураана, тусыг усаар хариулбал нүгэл хурна. Цагийг нь олж хүргэсэн тус цаглашгүй ачлалыг авчирна. “Оройтвол олох бэрх, доройтвол сэхэх бэрх” болсон үед нь үзүүлсэн туслалцааны үр ач бага. Хэрэгтэй үед нь, хэрэгтэй зүйлээр нь хүргэсэн тус нэмрийн үр өгөөж их бөгөөд үл мартагдам. Тиймээс ч манай өвөг дээдсийн “тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэж захиж үлдээсэн оюуны өвийг бид залгамжлан үргэлжлүүлэх үүрэгтэй. Чадах зүйлээрээ л бусдад тусал. Чадахгүй, дийлэхгүй байж тусална гэж хоосон амлан, цагийг үрж, сэтгэлийг чилээж байх хэрэггүй. Туслалцаа хүссэн хүнд чадна, чадахгүй гэдэг хоёр үгний нэгийг чанх урьдаас нь харж байгаад хэлж сур. Тусална гэж хэлчихээд мартчихдаг нөхөр байхад тусална гэж хэлээгүй мөртлөө бодсоор яваад хэрэгжүүлдэг хүн ч байх. Тус болооч гэж хүсэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэдний дунд яадгаа алдчихсан худалч байхад яаж ийгээд бүтээчих юмсан гэж өөрийгөө зовоож явдаг цайлган сэтгэлтэн олон байна. Бусдад тус болохын төлөө төрчихсөн юм шиг үргэлж хүний төлөө санаа тавьж, өөрийгөө зовоож явдаг сайхан санаат, сайн үйлстнүүд цөөн ч гэсэн бас байгаа. Тэд хүнд туслахыг бурхнаас оноосон үүрэг мэт бодож, үйлдэнэ. Түүнд яаж тус хүргэчих вэ гэдэг бодол цаг үргэлж тархи толгойд нь эргэлдэнэ. Тус хүргэчихвэл тоймгүй баярлана, тус хүргэж чадаагүй бол туйлаас санааширна. Туслалцаа авсан нөхөр түүнийгээ юм болгож чадахгүй үрэн таран хийчихвэл өөрөө буруутай мэт түүний өмнөөс зовно, гомдоно. Дэмнээд, туслаад байхад өөдөө гарч өсөж өөдлөхгүй бол өр зүрхнээсээ харамсана. Тусыг олоод ургаж төлжиж, ахиж дэвжиж байгаа хүмүүсийг хараад чин сэтгэлээсээ баярлана.

Нийтэлсэн: b.b-e

bernard-security.guard Богино хэмээний хөгжилтэу хүүхэлдэйн кино
Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино

Нийтэлсэн: b.b-e
Хийгдэх ч юм шиг гүй ч юм шиг байгаад л байгаадаа. Би загварын гаргачхаад л хүлээгээд л байгаа.

 Хийгдэх зүйлс нь:

  • Тухайн байгууллагад байгаа машины мэдээллийг амархан хайж олж дэлгэрэнгүй мэдээллийг авч чаддаг.
  • Зарагдаж байгаа сэлбэгийн мэдээллийг хайж харах боломжтой
  • Засвар үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
  • Санал асуулга
  • Видео реклам гардаг
  • Шинэ байраа бүтээгдэхүүний мэдээллийг флашаар зураг текст мэдээлэлтэй гаргадаг
  • Байгууллагын тухай мэдээлэл
  • Төрөл бүрийн мэдээлэл нэмдэг
  • Холбоо барих хаяг, вэбээс и-мэйл явуулдаг
  • Монгол Англи хэл дээр
  • Загвараас бусад зүйлсийг Админ нь засварлаж нэмж болох боломжтой
  • Гэх мэт зүйлс...

Ийм юм хийх ч юм шиг гүй ч юм шиг байна даа. Ийм сайт хийлгэх гэж байгаа албан байгууллага байвал надтай холбогдоорой.

Дэлгэрэнгүй орж миний гаргасан загварыг хараарай .

Нийтэлсэн: b.b-e

Microsoft .NET гэж юу вэ?

.NET бол Интернэтийн эрин үеийн Microsoft – ын Windows болон Internet application програмуудын илэрхийлэл юм. Microsoft .NET нь үйлдлийн системийн дээд шатны платформ юм. Microsoft .NET платформ нь Application хєгжvvлэх шинэ хэлбэрийг тодорхойлж байна. Microsoft-ийн зорилго бол ямар хэл хэрэглэж байгаа нь гол биш, хамгийн гол нь Интернэт болон Windows application-ийг хурдан, хялбар хєгжvvлэх юм. .NET нь системийн vйлчилгээ, ажиллагааны хєдєлгvvр (Runtime engine), ажлын хvрээ (Framework), контрол (багаж)-ыг тvлхvv анхаарч, тэдгээрийг маш єргєн сонголттойгоор хэрэглэх боломжийг Windows ба Интернэт application бvтээхэд олгож байгаа явдал юм.

 

Нийтэлсэн: b.b-e

Электрон худалдаа нь дэлхийн нийт хэрэгсэл болон хөгжиж байгаа. Үүнтэй уялдаад томоохон пүүс компани, аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүний борлуулалтандаа интернет ашиглаж байна. Би электрон тасалбар захиалгын вэб хуудсыг дипломын ажлаараа хийсэн юм.
Хийсэн зүйлүүд:

  • Үзэгч үзэх кино, өдөр, цаг, суудлаа сонгож тасалбараа захиалдаг.
  • Кино театрын ажилтан киноны мэдээлэл оруулах, хасах тайлан блансаа гаргадаг.
  • Кридит картаар төлбөр тооцоогоо хийдэг.

Дэлгэрэнгүй орж зураг хөрөг, тайлбарыг харж болно.

Нийтэлсэн: b.b-e

bbe art
2009-7-11нд Эрдэнэт хотоор зугаалж байхдаа дарж бас даруулсан зургууд

Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.