|
|
|
|
|
Залуу их ядарсан байдалтай гэртээ ирэхэд таван настай хүү нь хаалганы өмнө түүнийг хүлээж байлаа.
Хүү ааваасаа: “Ааваа та нэг цагт хэдэн төгрөг олдог вэ?” гэж асуув. Угаасаа их ядарсан байсан болохоор
залуу хүүдээ: “Энэ чамд ямар ч хамаагүй ээ” гэж хариулав. Хүү нь түүнээс гуйж, үүнийг л мэдэхийг хүсч байгаагаа дахин хэлэв.
Залуу: “За яахав, чи үнэхээр үүнийг мэдэхийг хүсч байгаа бол би хорин мянган төгрөг олдог юм” гэлээ. Хүү дахиад л
“Аав аа тэгвэл та надад арван мянган төгрөг зээлээч” гэв.
Аав нь ихэд уурлан: “Надад чиний энэ хачин тоглоомыг тоглоод сууж байх зав, бас чамд өгөх мөнгө алга. Хурдан өрөөндөө ороод хаалгаа хаагаад унт” гэлээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө орж хаалгаа хаалаа.
Залуу ууртай гэгч нь: “Энэ хүүхэд яахаараа ийм зүйл ярьж зүрхэлнэ вэ” гэж бодов. Нэг цаг өнгөрч, залуу жаахан тайвширсныхаа дараа хүүдээ яагаад мөнгө хэрэгтэй болсныг асуугаагүйгээ гэнэт санав. “Магадгүй, түүнд үнэхээр мөнгө хэрэгтэй байсан ч юм бил үү…”
Тэр хүүгийнхээ өрөөнд орлоо. Орон дээрээ хэвтэх хүүгээсээ “Чи унтаж байна уу?” гэж асуув. Хүү нь “Үгүй” гэж хариулав. “Миний хүү энэ арван мянган төгрөгийг ав. Аав нь их ажилтай байгаад, ядарсан учраас муухай зан гаргасан байна уучлаарай хүү минь” гэв.
Хүү их баярлаж, баярлалаа аав аа гэжээ. Шууд л дэрэн доороосоо үрчийсэн баахан бутархай мөнгө гаргаж ирээд хурдан гэгч нь тоолж эхлэв. Үүнийг харсан аав нь ихэд уурлан:
“Чамд мөнгө байсаар байхад яагаад надаас мөнгө гуйсан юм бэ?” гэлээ.
Хүү: “Миний эртнээс хойш хураасан мөнгө байсан ч арай л хүрэлцэхгүй байсан юм” гэж хэлээд аавдаа бүх мөнгөө өгөн:
“Одоо та нэг цаг ажлаа хийлгүй надтай хамт байгаач”
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хэхэ яах гэж ингэж өөрийгөө зовоодог байна. хихи
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Таньд ямар олон ангит кино, хүүхэлдэйн кино монгол хадмал орчуулгатай үзэхийг хүч байна. Би холбогдох хүмүүстэй нь холбогдоод нийтлүүлж өгч болж байна. Та бүхэн хүссэн кино, хүүхэлдэйн киноны нэрүүдийн бичвэл. Санал хүсэлтэй хуваалцсан таньд баярлалаа.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Мат+ема=тик үсгүүдийн оронд тохирох тоог ол. Энэ миний бага ангид байхдаа зохиож байсан бодлого. Түрүүлж бодсон хүний хүссэн дууг үгтэй нь сонсохоор татахаар тавьж өгнө шүү.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Суудал тавиагүй хүүд бүү уурла, эмээ минь
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч баярлаарай
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла, бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх,харин ч та баярлаарай
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх,харин ч та баярлаарай
Ээж аавынхаа зэмлэлд буу уурла, дүү нар минь
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартсан байх,ойлгоорой
Мөнгө зээлүүлээгүй найздаа бүү уурла, анд минь
Итгэлээ зээлдүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай
Чамайг тоогоогүй бусгүйд бүү уурла, залуу минь
Өөрөөсөө илүү бүсгүйтэй учрах боломжийг олгосон түүнд баярлаарай
Оройтож ирсэн хүүдээ бүү уурла, ааваа
Магадгүй унааны мөнгөөрөө айлын охинд бэлэг авч өгсөн байх та баярлаарай
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Залуу анд минь. Хүн төрөлхтний заналт дайсан гурамсан тахлаас од шиг хол бай гэж би чамд зөвлөх байна. Юун гурван тахал билээ? Цагаан тахал – хэмээх хар тамхи. Усан тахал – архи. Утаат тахал – тамхи.
Энэ гурвын аль аль нь жаргах замын чинь садаа, жаргалтай амьдралын чинь хөнөөл. Гурваланд нь шунан дурлаваас хүний төрлөө орхиж мал амьтнаас долоон дор амьд сүг болон хувирлаа гэж тооцож болно. Гайхал гурав хүмүүний ертөнцөд хөнөөлт хороо цацан, хэрэглэсэн хүнээ нэг мөр дуусгаж, хүрээгээ улам тэлсээр, аюул нь ихэссээр байна. Тахлын нян шинэ зуунд залуусын заналт дайсан болон тархаж олон толгойтой мангас шиг та нарыг залгихаар амаа ангайн, араа шүдээ ярзайлгаж байна. Энэ гурав хоорондоо тэс ондоо хор боловч хэрэглэсний дараа амсах хохирол нь нэг загвараар үйлдсэн юм шиг ижил байхыг нь яана. Хүний хамгийн нандин эрдэнэ болох эрүүл мэндийг түйвээж насыг богиносгоно. “Архи арван насыг авна. Тамхи таван насыг авна” гэж өвөг дээдэс сургамжлан үлдээсэн. Намба төрхийг алдагдуулна, зүс царайг доройтуулна. Хэрэглэсэн хүнээ өөртөө зугуухан татаж чангаан, дасгаж уусган оруулсаар хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болгон донтуулдаг адтай, чөтгөрийн хүнс юм. Гэр бүлийн эдийн засагт учруулах хохирол нь даанч харамсмаар, огт хэрэггүй үрэлгэн. Өөрийн эрүүл мэндийг хохироохын зэрэгцээ гэр бүлийн хамгийн ойрын хүмүүсийнхээ сэтгэл зүйг хордуулагч, тайван амьдралыг бусинуулагч дайсан юм. Тийм болохоор залуус та нар тэдгээрийг шохоорхон сонирхох нь бүү хэл нэр гуншинг сонсохын ч хэрэг байхгүй, дөлж тойрч яв.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|