.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

Abstract shapes - B.B-E's Blog

Нийтэлсэн: b.b-e

Нэг оюутан шалгалтандаа ганцхан 13-р билетийг л маш сайн бэлджээ.Тэгээд оронгуутаа 1 билет сугалж аваад буцаагаад хийчихэв.
Багш: -Яагаад билет буцааж хийгээд байгаа юм бэ?
Оюутан: -Багшаа, надад муу ёрын 13 гэсэн тоотой таарчихлаа.
Багш: -Битгий дэмий юм яриад бай.Авснаа хариул гээд,эрж байгаад 13-р билетийг олж өгөв.хэ хэ

Нийтэлсэн: b.b-e

japaneartquakeМонголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Олон удаагын Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцооруу шилжих шилжилтийн хүнд он жилүүдэд японы ард түмэн Монголчуудад хамгийн өгөөмөр тусламжийн гараа сунган тусалж байсан, одоо ч тусалсаар байгаа ард түмэн билээ.

Япон улсад байгалийн гамшгийн учруулсан хүнд гарз хохирлыг Японы ард түмэн сэтгэлийн тэнхээтэй хамтын хүчээр даван туулна гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна. Бид Японы ард түмэнд бүхий л чадах зүйлсээрээ туслах цаг ирлээ.

Танд байгаа сэтгэлийн өчүүхэн ч гэсэн хандив японы ард түмэнд энэ хүнд үеийг даван туулахад багадахгүй юм шүү. Иймээс японы ард түмэнд болон тус улсад амьдарч байгаа монголчууддаа бүгдээрээ тусалцгаая гэж Монгол Улсын Ерөнхийлөгч уриаллаа.

Энэ уриалгыг МэйлМаркетинг "Эм Би Ти" ХХК ны хамт олон дэмжиж 100,000 төгрөгний хандивыг өгөхийн зэрэгцээ энэхүү захидaлаар маркетерууд, аж ахуйн нэгжүүд, залуус та бүхнийгээ чадах бүхнээрээ туслахыг уриалж байна!

Монгол Улсын Засгын газраас нээсэн Японы ард түмэнд туслах хандивын данс:

Голомт Банк:
271 500 2907 төгрөгийн
271 500 2908 Валютийн

Хадгаламж банк
104 900 02 362 төгрөгийн

Нийтэлсэн: b.b-e

Цагаан сар бол өвөг дээдсээс уламжлалтай, олон зууны турш өвлүүлэн хадгалсаар ирсэн ёс заншил, зан үйл, монгол соёлын цогц илэрхийлэл болсон их баяр билээ. Үндэстний давтагдашгүй өнгө төрхийг илэрхийлэх өв сангаа өнө удаан хадгалж ирсэн нь ухаант ардын маань холыг харж, гүнийг бодсон ухаан бодлын үр шим, үе үеийнхний үр хойчдоо өвлүүлж үлдээсэн эдийн хийгээд оюун соёлын дээжис эрдэнэ юм.

Хүмүүн хоорондын хүмүүнлиг нигүүлсэнгүй сэтгэлийн дотоод нарийн харилцааг илтгэн зохицуулагч шид увидас бүхий монгол ариун ёс, хэв заншил, зан үйлийн бүхэл бүтэн тогтолцооны нилээд хэсэг нь цагаан сарын золголт, ёсолгооны үеэр илүү тод томруун, илүү эрхэмсэг ёсорхуу мэдрэгддэг. Цагаан сараар зүг чигээ гарган, зам мөрөө тэгшитгэж, бодол санаагаа ариусган, буяны сэтгэлийг үүсгэж, амны билгийг билэгшээж, ашдын билгийг эрхэмлэн, үг яриа үйл хөдлөлөө цэгцлэн цэгнэж, төрүүлж өсгөсөн эцэг эх, ургийн хэлхээ төрөл садан, нутаг усны ахан дүүс, найз нөхдөө хүндэтгэн дээдэлж, сайныг ярьж, сайхныг ерөөн, монгол үндэстний гэгдэх юм бүхнээ эдэлж хэрэглэн түүгээрээ бахархах нь манай ард түмний дэвшилтэт уламжлал, эрхэм нандин ёс жудгаар далд зохицуулагдаж буй гэгээн сайхан үйлдэл, хожим хойшид ч гээж үл болох эрхэм соёл билээ.

Нийтэлсэн: b.b-e

 

Нийтэлсэн: b.b-e

Япон улсад байгаа монгол иргэдийн мэдээллийг 99194008 утсаар өгч байна Японд байгаа манайхан яаралтай овог нэр байгаа газрынхаа нэрийг явуулна уу. Гадаад явдлын яамруу явуулах хэрэгтэй байна.Бусад хүмүүст дамжуулж өгнө үү

Нийтэлсэн: b.b-e

Interior Design - B.B-E's Blog
Энэ удаа зочны өрөөний 20 зураг орууллаа.

Нийтэлсэн: b.b-e

Abstract 12 - B.B-E's Blog

Нийтэлсэн: b.b-e

Түүний бие хаа хэлбэр галбир
Тэнгэрээс будран унах цасан ширхэг шиг
Тайлбарлаж чадахааргүй сайхан

Түүнээс үнэртэх үнэр нь
Талаар нэг тарж ургасан цэцэг шиг
Тансаг бас анхилуун

Намайг харах түүний харц
Мандаж буй нарны цацраг шиг
Дулаахан бас хурц

Намайг дуудах түүний хоолоо
Наран эгчийнхээс шал ондоо
Намуухан бас сонсголонтой

Хамтдаа байхыг үргэж хүсэвч
Хорлонтой сэрүүлэг баяртай ч байхгүй салгах юм

B.B-E-н зүүдний дагина 2011 он

Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.