.: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: 4 айлын зуслангийн газар зарна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Бүргэд хаалга эвдрэлгүй онгойлгоно гол солино :..: Машин хаалга эвдрэлгүй онгойлгоно 24 цаг :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Авто машин онгойлгож түлхүүр тааруулж өгнө.90808020 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Шошго, сав баглаа боодлын дизайн эх бэлтгэл хийнэ. Утас: 86967969 :..: Лого зохионо. Logo zohiono. Лого зурна. Logo zurna. 86967969 :..: Хэвлэийн бүх төрлийн эх бэлтгэл хийнэ. 8696-7969 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Ялаа шумуулын тор чанартай солино. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Ноц хөөсөнцөр сэндвич үйлдвэр :..: Авто машин онгойлгож түлхүүр тааруулж өгнө.90808020 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Хашаа байшин зарна :.

Өнөөдөр аргын тооллын 2010 оны 7 сарын 24 билгийн тооллын 14. Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр нар өндөр гарч их халууцах төлөвтэй. Хэрвээ та халууцвал бороо бороо ороорой оросын маамуу яваарай гэдэг тарина уншингаа гараа тосвол бороо орох магадлал 1%-тай.
Зурхайч биш B.B-E

Нийтэлсэн: b.b-e

View - BoldErdene.DinDon.mn
Та бичлэгийг томруулж үзээд дуусахаар нь доошоо шалруугаа хараад үзээрэй. Үнэхээр сонирхолтой

Нийтэлсэн: b.b-e

Abstract - B.B-E's Blog

Нийтэлсэн: b.b-e

Microsoft Windows…
Дэлхий нийтээр танил болсон энэ нэрний цаана асар олон хүний хүч хєдєлмєр , авьяас чадвар , уран санаа , ухаан бодол , тэрбум тэрбум доллар бий. 1975 онд Харвардын их сургуулийг тєгссєн Билл єєрийн багын найз Паул Алентай хамтран єнєєгийн Microsoft компанийг байгуулсан түүхтэй. Биллийн удирдлаган доор уг компани нь єєрийн бүтээгдэхүүнийг улам хэрэглэхэд хялбар , хүмүүст ойрхон , хямдхан үнэтэй болгоход чиглэн ажиллаж байсан юм. Энэ үедээ єєрєєр хэлбэл 1975 оны эхээр тэд шинээр гарч байсан Altair компьютерт зориулан Бэйсик хэлний хєрвүүлэгч хийхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байлаа. Гэвч ажил санасанчлан тийм амар байсангүй тэдний таван үйлчлүүлэгч компани нь дампуурсан боловч тэд шантарсангүй.
1979 онд тэд Сиэтлэд шилжив. Дараагийн жил нь IBM ээс єєрсдийн шинээр гаргаж байгаа компьютерт /анхны PC / Биллийг программ хангамж бичиж єгєхийг хүсчээ. Харин Билл QDOS /Quick and Dirty Operating System/ хэмээх үйлдлийн системийг нэгэн компаниас худалдан авч нэрийг нь MS-DOS болгон єєрчлєєд түүнийг IBM –тэй гэрээ хийн худалдсан байна. 1981 оноос персонал компьютеруудын “шуурга” эхлэхэд тэдэнтэй байгуулсан гэрээний ачаар Майкрософт компани хєл дээрээ босч авчээ.
Ингээд цааш нь бодлогоо єргєтгєн хэрэглэгчдийн программууд тухайлбал Microsoft Word, Microsoft Exel зэрэг программуудыг зохиож эхэлсэн байна. Ингээд 1987 онд тус компаниас Windows үйлдлийн системийн анхны хувилбарыг дэлхий нийтэд танилцуулсан байна.
1993 он гэхэд л Windows сая сая хувиар борлогддог болоод байлаа. 1995 оны 8 сард Windows 95 гарч ирээд эхний 6 сард сая ширхэг хувиар борлогдсон байна. 1995 оноос Билл компанийнхаа хєгжлийн хандлагыг үндсээр нь єєрчилж Интернэтэд илүүтэйгээр анхаарлаа хандуулж эхэлжээ. Їүний үр дүнд гарч ирсэн Internet Explorer программ нь зах зээл дээр єрсєлдєгч Netscape Navigator програмыг дагуулалгүй орхисон байна. Эцэст нь 1999 оноос Майкрософт компаний монополчлолийг эсэргүүцэн шүүхэд дуудсан бєгєєд шүүх яамнаас тус компанийг хоёр компанид хуваах санал тавьжээ. Гэвч эцсийн эцэст Windows-н программуудыг Windows-оос нь салгах боломжгүй гэсэн Биллийн тэмцэл ялж 2001 оны 7 сард энэ саналыг хүчингүй болгожээ. Эдүгээ Билл дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог.
Яг одоогийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж буй бүх компьютеруудын 85% нь Windows үйлдлийн системийг ашигладаг гэсэн судалгаа байна.

Нийтэлсэн: b.b-e

Өнөөдөр би өөртэйгөө ажиллах тухай ярина. Ухаант хүн сайн сайханд тэмүүлэх төрөлх чанартай. Хүний хүсэлд орон зайн хязгаар үгүй. Гэвч хүн болгон хүссэн санасандаа хүрч чадахгүй хүчин мөхөсдөх нь түгээмэл. Энэ нь төрсөн өдрийн төөрөг гэхээсээ илүү өөрөөс нь шалтгаалсан байдаг. Өөртэйгөө ажиллах арга барил эзэмшээгүйгээс улбаалан зорьсондоо хүрэхгүй замын хугаст эцэж цуцаж зогсох болдог. “Бусдын өмнө ичихгүйгээр амьдарна гэдэг юу юунаас чухал юм” гэсэн. Хүндлэл хүлээсэн сайн хүн байхын тулд, ичихгүй амьдрахын тулд өөртэйгөө ажиллах дадлага эзэмших зайлшгүй хэрэгтэй. Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.

1. Хаана ч сурч, ажиллаж байсан ялгаагүй тийм ийм юм хий гэж хэн нэгэн хэлж үүрэгдэхийг хэзээ ч бүү хүлээ. Бусдын дохиогоор биш өөрийн санаачлагаар ажиллаж сур. Санаачлагатай, бие дааж үйл ажлаа хийдэг хүний бүтээл хэзээд өндөр байна. Санаачлагагүй хүнээс санаанд хүрэх сайн үйлийг хүлээгээд нэмэргүй. “Алдар гавьяанд хүрэх чиг зорилго адил боловч хүрэх зам нь ялгаатай байдаг. Сэтгэл байвал зүтгэл төрнө. Зүтгэл байвал бүтээл төрнө” гэж насан туршдаа санаачлагатай тэгээд ичихгүйгээр нэр төртэй амьдарсан эрхэм хүн хэлсэн. Амсар бялхам амжилттайгаар хөдөлмөрлөж амьдарсан энэ хүн бол Ц.Намхайнямбуу баатар байлаа. Маргааш ялахын тулд өнөөдөр улам сайн, улам ихийг санаачлан хийх хэрэгтэй.

Нийтэлсэн: b.b-e

Үндэсний Шинжлэх Ухааны Холбоо Америкийн албан тушаал дээр нэгэн сонирхолтой судалгаа хийжээ.
1. Ажилгүй болон шоронд хоригдсон хүмүүсийн спортын сонголт: Сагсан бөмбөг
2. Засварын ажилчдын спортын сонголт: Боулинг
3. Урд фронтод ажиллагсадын спортын сонголт: Хөл бөмбөг
4. Зааварлагч, хянагчдын спортын сонголт: Бэйсбол
5. Дунд менежментийн ажилчдын спортын сонголт: Теннис
6. Корпорацийн ажилчдын спортын сонголт: Гольф
Үр дүн нь: Албан тушаал нэмэгдэх тусам, бөмбөгний хэмжээ нь жижиг болох.

Эх линк

Нийтэлсэн: b.b-e

Bernard - The cart- Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино
Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино

Нийтэлсэн: b.b-e

Clear yahoo virus

Таны хаягаас бусад хүнрүү дээрх хэлбэртэй адил хаяг бусадруу явуулж байна уу?
Тийм бол миний бичсэн энэ жижиг програмыг ажиллуулаад вируснээсээ салаарай.
Сайжруулсан is this you on pic? http://ow.ly/2dHV4?=www.facebook.com/photo.php гэсэн линк явуулж байгаа вирусыг бас утгадаг боллоо.

Нийтэлсэн: b.b-e

Kaspersky Blacklist Crack
Kasper sky-ын Key black list болгохгүй kaspersky-аа ашиглаж болгодог програм.

Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.