.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

Он, сар, өдөр, цаг, минут, секундтэй холбоотой функцүүд: 

• DATE(он,сар,өдөр)   Он сар өдрийг тухайн нүдэнд тодорхойлж өгнө. А1=DATE(1995,11,26) гэж А1 нүдэнд он,сар,өдрийг тодорхойлж өгнө. Доорх жишээнүүдэд он,сар,өдрийг тодорхойлсон нүдийг А1, цаг,минут,секунд тодорхойлсон нүдийг В1 гэж тооцъё.

• TIME(цаг,минут,секунд) Тухайн нүдэнд цаг,минут,секундыг тодорхойлж өгнө. В1=TIME(10,55,59)=10:55 AM гэж гарна. AM нь үдээс өмнөх, PM нь үдээс хойшхи цагийг илэрхийлнэ.

• DATEVALUE(он,сар,өдөр)    1900 оны 1 сарын 1-нээс тухайн он,сар,өдөр хүртэлх нийт хоногийн тоог тодорхойлно.
DATEVALUE(“1995/11/26”)=35029

• DAY(A1) Тухайн сарын өдрийг тодорхойлно.
DAY(A1)=26 ...

Нийтэлсэн: b.b-e

Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүст блогоо илүү амар хялбар үзэх боломжтой болгох үүднээс 1 жижигхэн програм хийж дуусгалаа. Энэ програмыг утсандаа суулгаснаар блогын мэдээллийг үзэх болон B.B-E радиог сонсох боломжтой юм.
Та https://play.google.com/store/apps/details?id=bbe.tabtest энэ линкээр орж утсандаа суулгаарай. Эсвэл play store-луугаа ороод B.B-E's Blog гэж хайлт хийгээд суулгаарай.
Дараа 1 заваараа сайжруулна. Энэ зүгээр л 1 жижигхэн тест хувилбар нь шүү 

Нийтэлсэн: b.b-e

B.B-E's Blog - Panorama 2

Нийтэлсэн: b.b-e

B.B-E's Blog

Нийтэлсэн: b.b-e

1. Хэрэв чи одоо унтах юм бол мэдээж мөрөөдлийн амьдралыг зүүдэлнэ, харин унтахынхаа оронд хичээлээ сонговол мөрөөдлөө биелүүлэх боломж бий.
2. Чи ямар нэг зүйлийг хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал үнэн хэрэгтээ бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг.
3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхөд үргэлжилдэг.
4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.
5. Амьдрал гэдэг бол зөвхөн сурах биш юм. Хэрэв чи амьдралын энэ үеийг л давж чадахгүй байгаа юм бол, чи ер нь юу чадах юм бэ?
6. Шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог юм.
7. Бүх зүйлийг түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.
8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.
9. Цаг бол алт. Тэр харвасан сум шиг өнгөрдөг.
10. Өнөөдөр “нусаа татаж” байгаа байдал чинь маргааш нулимс болох вий.
11. Ирээдүйдээ хөрөнгөө оруулалт хийж байгаа хүмүүс бол реалистууд юм.
12. Чиний цалин боловсролын түвшингээс чинь шууд хамаардаг.
13. Өнөөдөр ахиж давтагдахгүй.
14. Чиний “дайснууд” одоо шуналтай гэгч нь ном эргүүлж байгаа гээд боддоо.
15. Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

Нийтэлсэн: b.b-e

B.B-E's Blog

Нийтэлсэн: b.b-e

 

Нийтэлсэн: b.b-e

B.B-E's Blog - Interior Design 24

Нийтэлсэн: b.b-e

Зарим хүн аливаад одтой байхад нөгөө хэсэг нь яаж ч чармайгаад амжилтанд хүрэх нь ховор байдаг. Бүхнийг гайхамшигтай хувь тавилангаар тайлбарлаж бас боломгүй. Сэтгэл судлаачдын дүгнэлтээс үзэхэд доорх хүчин зүйл амжилтад нөлөөлдөг гэнэ.

1. Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хүлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хүмүүсээ стресст оруулахгүй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.

2. Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Өчүүхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дүгнэлт бүү хий. Аливааг олон талаас нь эргэцүүл, хүмүүстэй зөвлөлд.

З. Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бүү ярь. Хар, цагаан хэл ам хүрэхээс болгоомжил. Хэт бүү догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.

4. Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангүй, чалчаа зан амжилтыг үргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, өөрт хэрэгтэй мэдээллийг түргэн тусгаж сур.

5. Хүмүүстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бүдүүлэг, дээрэнгүй, муухан зан харьцаатай хүнээс амжилт "зугтаадаг".

6. Хүний мууд бүү дурла. Аль болох эерэг энергитэй зүйлд тэмүүлж, түүгээр хүрээлүүлэхийгхичээ.

7. Өгөөмөр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгүй гэдэгт итгээрэй.

Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.