|
|
|
|
|
|
Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
[1] Би чамд 1 юм хэлэх гэсэн юмаа 5ийг хар
[2] хариулт нь 11 дээр байгаа
[3] битгий уурлаарай 15г хар
[4] тайвшир битгий цухалд 13г хар
[5] юуны өмнө 2г хар
[6] битгий уурлаач ээ 12г хар
[7] миний хэлэх гэсэн үг бол "юу байна да"
[8] миний хэлэх гэж байгаа үгний хариулт нь 14 дээр байгаа
[9] тэвчээртэй бай 4г хар
[10] сүүлчийн удаа танаар хийлгэх юм байна 7г хар
[11] би таныг уурлахгүй гэдэгт итгэлтэй байна 6г хар
[12] уучлаарай 8г хар
[13] битгий уурлаарай 10г хар
[14] би энийг яаж хэлхээ мэдэхгүй байна 3г хар
[15] чи уурлаж байгаа байх гэхдээ 9г хар
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нэг нөхөр хүнээс файл, юм хум хуулж авахдаа өөртөө cut-лаж аваад дараа нь нөгөө хүнийхдээ буцааж copy-дож тавиад байсан гэнэ.
Тэгээд шууд copy-доод авчихгүй яаж байгаа нь, илүү ажил болгоод гэсэн чинь
Ориг гоёыг нь өөртөө авч үлдэж байгаан гэнээ ккк
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хэвтээ тэнхлэгийн дагуу мэдээлэлд хийх зэрэгцүүлэлт
Хэвтээ тэнхлэг (Horizontal) хэсгээс мэдээллийг хэвтээ тэнхлэгийн дагуу нүдэнд яаж зэрэгцүүлэхийг заана. Сонголт гаргах товч дээр хулганы заагч байрлуулан нэг товшиход сонголтууд гарна.
Сонголтууд Сонголтын утга
General Текстийг зүүн тийш, тоог баруун тийш зэрэгцүүлнэ.
Left (Indent) Зүүн тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Center Мэдээллийг голлуулна.
Right (Indent) Баруун тийш зэрэгцүүлэлт хийнэ.
Fill Ижил утгаар дүүргэнэ.
Justify 2 талаасаа зэрэгцүүлэлт хийнэ.
Center Across Selection Тэмдэглэсэн цонхнуудын хувьд голлуулж бичнэ.
Distributed Indent Мэдээллийг голлуулна.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
XIX зууны төгсгөл ХХ зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Равжаагийн Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай. Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тийм байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч гэж бий. Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн, амар хялбарыг оролддог нь зиндаа доогуур хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь багсайсан их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм. Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцлуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч - оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус Та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун.
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 нас: Ээжээ би танд хайртай,
10 нас: Ээжээ ярь ярь,
16 нас: Ээж ядаргаатай ш дээ,
18 нас: Энэ гэрээс явмаар байна,
25 нас: Ээжээ таны зөв байжээ,
30 нас: Ээжийнхээ гэрт буцаж очмоор байна,
50 нас: Ээжийгээ алдмааргүй байна,
70 нас: Ээж л миний дэргэд байвал би бүхнээс ч татгалзахад бэлэн байна гэдэг гэнэ шүү !!!
Ээжийгээ хайрлаж яваарай
|
Нийтэлсэн:
b.b-e
|
|
|
|
|
|
|