.: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Компрессор :..: Генератор 200КВ :..: Генератор 80КВ :..: Генератор 34КВ :..: Генератор 20КВ :..: Генератор 8КВ :..: Генератор 9,6КВ :..: Генератор :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: #Ухаалаг_цоожтой маш сайн чанарын #хаалга Ухаалаг таазны хатаагч бидэ :..: #Ухаалаг_цоожтой маш сайн чанарын #хаалга хямдрал зарлалаа Ухаалаг таазны хатааг :..: Хаалга хатаагч :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: МЭРГЭЖЛИЙН БАТАЛГААТ ОРЧУУЛГЫН ТӨВ-ONLINE SERVICE :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: 🌟 Таны гэрт төгс тохирох хаалга хэрэгтэй байна уу? Бид танд чанартай, загварлаг, :..: бидэ суултуур  Танд тав тух, эрүүл ахуйг нэг дор шийдсэн дэвшилтэт загварыг сан :..: Дэлхийн стандартад нийцсэн олон улсын сертификаттай зөвхөн манай захиалгаар үйлдв :..: 🌿 АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ УХААЛАГ ТӨХӨӨРӨМЖ 🌿 Орчин үеийн технологи ба амьд ургамлы :.

Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий
Тусдаа өөрөө толгойтой нь учир
Тулгарсан юманд сүүлд нь дуугар.

Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхэд хэлдэггүй сургаал гэж бий
Хүй ертөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий...

Нийтэлсэн: b.b-e

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бадрааж байна.

Нийтэлсэн: b.b-e

PEOPLE ARE AWESOME ... NOT

Нийтэлсэн: b.b-e

Америк, Франц, Монгол, Хятад 4 залуу эйфелийн цамхаг дээр сууцгааж байв.
Амерк залуу бөөн доллар гаргаж ирээд доош нь шидээд "Америкт энэ зөндөө байгаа" гэв.
Франц залуу хайрцаг дарс доош нь шидээд энэ "францаар дүүрэн байгаа" гэв.
Гэтэл хятад залуу монголруу харснаа "Битгий тэнэг юм хийгээрэй..." lol

Нийтэлсэн: b.b-e

Эртний Герегийн домогт жинлүүр барьсан, нүд боолттой нэгэн бурхны тухай өгүүлдэг. Тэр бол шударга ёсны тэнгэр – Фемида гэгч билээ. Домгийн ёсоор газар дэлхий, түүний баялгийг ертөнцийн хүн ард адилхан эзэмших эрхтэй гэнэ. Тийм учраас газар хуваарилахад алагчлах явдал гарч магадгүй гэж нүдийг боож, хүн бүрд тэгш оноохын учир жинлүүр бариулжээ. Домгийн баатар Фемидагийн жинлүүр хожим нь хууль шүүхийн билэгдэл, шударга ёсны билэг тэмдэг болон хуулийн ертөнцөд тухлан заларчээ.

Арван таван жилийн өмнө улс төрийн хүчнүүдийн зөвшилцөлийн үндсэн дээр бүтээгдэн батлагдсан шинэ Үндсэн хуулийн тулгуур зарчим энэ домгийн гол үзэл санаатай үндсэндээ адил.

Монголчууд Үндсэн хуулийнхаа заалт, үзэл баримтлалын дагуу улс орондоо эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн шинэчлэл хийх чиглэлд чамлахааргүй ахиц дэвшилтэй ажиллаа. Төр нийгмийг ардчилахад Үндсэн хууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Эдүгээ хүртэл ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдлыг хангахад болон улс орны хөгжил дэвшлийн зорилтуудыг шийдвэрлэх бүхий л үйлсэд Үндсэн хууль зүйрлэшгүй ач буянаа өгч ирэв.

Монгол оронд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Үндсэн хууль баталгаажуулсан. Харин өдгөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх алтан зарчим жинхэнэ ёсоор хэрэгжиж чадаж байна уу? Надад мэдэгдэж байгаагаар бол нийгмийн гишүүдийн дийлэнх нь энэ зарчим шударгаар үйлчлэхгүй байгаа гэж үзэж байна. Олон жилийн өмнө АНУ-д “Талх нууж авбал шоронд орно. Төмөр зам хулгай хийвэл Сенатын гишүүн болно” гэсэн ёгт үг гарчээ. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсаныг хамгийн ойлгомжтой байдлаар ёжлон хэлсэн санаа.

Нийтэлсэн: b.b-e

Bernard - At the museum - Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино
Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино

Нийтэлсэн: b.b-e

Миний блогийг дэмжиж байвал энд дарж (http://monbloggersevent.ideascale.com/a/dtd/B.B-E-s-blog/89105-11190) саналаа өгнө үү. Саналаа өгсөн танд баярлалаа

Нийтэлсэн: b.b-e

 Дэлхийн ихэнх улсын нэрийг Чингис хаан маань өгсөн байна. Пакистан -Бакь ястан, Киргизстан-Харгис ястан, Дагестан-Догь ястан, Хятад-Хядаад, Солонгос-Сул унгас, Алжир-Алж Ир, Тайланд-Тайл анд минь, Малайз-Малаа зайл, Вьетнам-Батням, Кувейт-Гөвөөд, Румын-Үр минь, Венесуэл-Бие нь сул, Индонез-Энд байна биз, Австри-Авс чир, Герман-Гэр маань

Нийтэлсэн: b.b-e

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Нийтэлсэн: b.b-e
.: - Би аварга болохоороо хуучин жинсэн өмдөө өмсөж хуучин малгай духдуулж, сахал тавиад намайг хэн ч танихгүй хөдөөгийн нэгэн гудамжаар алхах болно. Намайг зөвхөн хүнийх нь хувьд хайрлах тэр хүнийг олтлоо алхана. Дараа нэг сая америк долларын үнэтэй газар, өндөр тансаг балконтой 250,000 америк долларын үнэтэй гэртээ аваачиж түүнд Кадилак маркийн машинуудаа цэвэрхэн тунгалаг усан бассейнаа үзүүлнэ. Тэгээд түүнд “За хайрт минь, энэ бүхэн зөвхөн чинийх, яагаад гэвэл чи намайг байгаагаар минь хайрласан учраас” гэж хэлнэ.(Алдарт боксчин Муххамед Али) :.

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.