.: Цирк орчим 2 өрөө байр түрээслүүлнэ :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Хөөсөнцөр сэндвич хавтан өдөр бүр захиалгаар үйлдвэрлэж байна. :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгож байна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хос үсчин ажилд авна :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.94228233 :..: Барьцаат зээл олгоно :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: Хашаа байшин барьцаалсан зээл олгож байна :..: Үсчин ажилд авна :..: Хашаа байшин барьцаалсан зээл огоно :..: Уул уурхайн компанид уулын мастер :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос хэл орчуулга, 89995823, Fb: Orchuulga Agii Bono :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ. 94008233 :..: Үсчин, маникюр ажилд авна :..: TOYOTA CAMRY ЗАРНА :..: ХЯМДРАЛТАЙ, ЧАНАРТАЙ, Англи Орос Хятад хэл, 89995823, Fb: Orchuulga Agii Bono, ag :..: Дуудлагаар принтерийн хор хүргэнэ.89181154 :..: TOYOTA CAMRY ЗАРНА :.

Үүний өмнө сайхан сэтгэлийн тухай ярьсан. Өнөөдөр хүний мөстэй байх талаар ярина. Сайхан сэтгэл, хүний мөс хоёр төрсөн ах дүү, эгч дүүс юм. Сайхан сэтгэлт хүмүүс хүний мөстэй байх нь саруул орчлонд сар, од хоёр хамт гэрэлтдэгтэй адил. Хүний мөстэй хүн сайхан сэтгэлтэй байх нь маргааш өглөө наран мандана гэдэгтэй ижил, хувиршгүй үнэн билээ.

Хүний мөстэй хүн гэдэг нь сайхан сэтгэлтэй, сайн хүн. Хүн чанартай, ханилгаатай нөхөр. Хүний мөсийг төрмөл, заяамал шилдэг шинж чанар гэж үзэх нь бий. Эцэг эх, байгаль эхтэй хамтран харамгүй хайрладаг дээд араншин бол хүний сайн мөс чанар мөн. Төрмөл заяамал хүний мөстэй хүн ямар ч үед үл хувиран, нэг л шилмэл төрхөөр хорвоог туулах тавилан тэгш хүмүүн билээ. Хүний мөс гэдэг нь олдмол араншин гэж үзэх нь ч бий. Хүмүүс хатуу хорвоогийн бэрх замыг туулан шигшигдэхдээ хүний мөс сайтай, хүний мөсөөр барагтайхан гэсэн хоёр хэсэгт хуваагдах мөртлөө хоорондоо холилдон сүлэлдэн амьдрах бөлгөө. Хонгорхон булбарай цэцэгсийн дунд хогийн ургамал соёолдогтой адил хүний мөстэй хүмүүсийн дунд хүний мөсөөр барагтайхан нь бас хөлхөлдөнө. “Өөдтэй гэдэг бүхнээ уруугийн сүүдэрт хиртээсэн” хэсэг нь хүний мөсгүй авирлах болдог. Өс атаанд хорлогдсон хүнийг мөсгүй сэтгэлтэн болох гунигт тавилан угтан тосч байдаг. Сэтгэлийн буруу муруйгаа тэгшлэхгүй зөнд нь орхисноос хүний мөс цөвтөх хүсэшгүй зам руу хальтран орох нь түгээмэл.

Дэм дэмэндээ амьдарсаар ирсэн нүүдэлчин удамт монголчуудын дийлэнх нь мөс сайтай. Арын мод алагтай цоогтой, аавын хүү сайнтай муутай байдаг болохоор хүний мөсгүй загнах хүйтэн цэвдэг араншинтан хорвоод бас цөөнгүй. Хүний мөс хэмээх шилдэг зан араншин бол амьдралд олдох хамгийн дээд үнэт эрдэнэс мөн. Хүүхэд залуус Та нарыг хүний мөс сайтай, хамгийн дээд үнэт эрдэнэсийн эзэд байгаасай гэж хүсэж байгаа юм.

Нийтэлсэн: b.b-e

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газрын 371-р тогтоолоор баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж “Хэрэглэгчийн боловсрол төв” байгуулав.

Тус төвийнхөө нээлтийг хийсэн нь олон түмэндээ хүрсэн сайхан ажлын эхлэл боллоо.

“Хэрэглэгчийн боловсрол төв”-ийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нээсэн бөгөөд “Энэхүү танхимыг нээснээр хэрэглэгчээ дээдлэн, хэрэглэгчдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулах төдийгүй үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдийг нээлттэй харилцах боломжийг бүрдүүлж өгч байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Мөн тус боловсролын төв нь 12-84 утсыг энгийн утасны ярианы тарифаар ажлын цагаар ажиллуулснаар зах зээлд чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдийн мэдээ мэдээллийг авах болсон бөгөөд ингэснээр нийгэмд хэрэглэгчээ дээдлэх, шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байна.

Нийтэлсэн: b.b-e
Урсгалаа мэддэггүй дуулдаг хип хопчид
Угсарч орчуулахаас өөр юм мэддэггүй жоомлачид
Айлгүйтэхээс өөр мэдлэггүй охид
Амлахаас бусдыг чаддаггүй 76+1

Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө

Харийхныг дурайн аяын хусдаг дуучид
Хуулахаас бусдыг сураагүй оюутнууд
Хөнжилнөөсөө илүү хөлөө жийсэн залуучууд
Хууль гаргаад биелүүлдэггүй хуульчид

Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө

Хэдхэн ижилхэн өнгөөр зурж бичсэн дизайнерчид
Хуулж тавьж блог сайт ажиллуулдаг админ нар
Хэрэгтэй зүйлсээ авчхаад сэтгэгдэл үлдээдэггүй хэрэглэгч нар
Хараалаас өөр үг бичиж чаддаггүй уншигч нар

Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө

Хийж бүтээж байгаагаа хойш татдаг монголчууд
Хамаг малаа өвөлд алдсан залхуу малчид
Хогийн савнаас бусад газар хог хаяж байгаа ардууд
Хаа сайгүй нус цэрээ цацдаг нусан буунууд

Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө

Эрх мэдэлтний доор ажилладаг телевиз нар
Худал хуурмаг мэдээллээр тархи угаадаг сэтгүүлч нар
Ээж аавын мөнгийг үрэхээс бусдыг хийдэггүй хүүхдүүд
Хүн хүнээ хүндлэхээ болсон энэ нийгэм

Еэ еээ бөөвөө еэээ еэээ бөөвөөөө

Хэлсэн, бичсэн, найруулсан, зохиосон, анхааруулсан, шоолсон, нийтэлсэн : B.B-E
Нийтэлсэн: b.b-e

Pencil Drawings - www.DinDon.mn

Нийтэлсэн: b.b-e
Та хүн гомдоох бүртээ ханандаа нэг хадаас хад. Харин баярлуулах бүртээ хадсан хадаасаа сугалж ав.
Одоо та ханаруугаа хардаа. Хадаас байхгүй ч ором нь үлдчихсэн байгаа биз.
Нийтэлсэн: b.b-e

Нэг залуу гудамжаар явж байгаад гэнэт гэдэс нь өвдөөд нийтийн 00-д орж гэнээ.Тэгээд ороод суутал хаалган дээр нь
баруун тийшээ хар гэсэн бичиг байв.
Баруун тийшээ хартал зүүн тийшээ хар
тэгээд зүүн тийшээ хартал дээшээ хар
дээшээ харсан
чинь үхсэндээ ийшээ тийшээ хараад байдийн зүгээр баагаач

Нийтэлсэн: b.b-e

bernard-at.the.theme.park Богино хэмээний хөгжилтэу хүүхэлдэйн кино
Богино хэмжээний хөгжилтэй хүүхэлдэйн кино

Нийтэлсэн: b.b-e
Аймшигын онигоо:Нэг эмэгтэй гал тогоодоо хоолоо хийж байтал хvvхэд нь амьсгаадсан орж ирээд ээжээ ээжээ
Ээж нь: яасан
Хvv нь: аав том єрєєнд боогоод vхчиж
Ээж нь : сандараал очтол байхгvй хvvдээ юугаа дэмийрээд байдаг хvvхэд вэ
Хvv нь : 4 сарын 1ээн жижиг єрєєнд vхчиж
Нийтэлсэн: b.b-e
Аймшигын онигоо: Нэг залуу эхнэрээ төрөхийг хүлээн өрөөнд сууж байлаа.
Гэтэл эмч хүүхдийн эвтэйхэн нь барьчихсан орж ирсэнээ гэнэт хананд саваад, газар унагаан дэвсэж эхлэхэд Залуугын ухаан балартан самуураад бурхан минь та чинь яаж байнаа гэхэд
Эмч заза тоголсон юмаа 4 сарын 1. Угаасаа үхцэн байсын гэв.
Нийтэлсэн: b.b-e

Нэр: Б.Б-Э
Төрсөн Өдөр: Үлгэр эхэлдэг өдөр
Орд: Олуулаа
Төрсөн газар: Луу гариг
Мэргэжил: Манаач
Боловсрол: Цэцэрлэг
И-мэйл: bolderdene@dindon.mn
Yahoo id: bbe_mn
Товч тайлбар: Би бол чи биш. Би бол би.